Бусад мэдээ
Контент олдохгүй байна!
Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-210526

Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж

Төрийн өмчийн 2-р байр

Утас / Факс: 976-11-363716

И-мэйл: team@waterproject.mn

Зар, тендер - төсөл
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2010 оны 3 сарын 09

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газраас зарлаж байгаа 2010 онд газрын доорхи усны  мониторингийн цооног өрөмдөх, тоноглох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Усны мэргэжлийн эрх бүхий байгууллагуудыг оролцохыг урьж байна.
Доорхи нэр бүхий газруудад газрын доорхи усны  мониторингийн цооног өрөмдөх, тоноглох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцлөөр 2010 онд санхүүжүүлэх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын "Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардал"-аар гүйцэтгэх зорилготой.
    Мониторинг - УБ - Дархан - 2010/01 код бүхий багцийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцлөөр  2010 онд багтаан гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалтын нэр:  Газрын доорхи усны мониторингийн цооног өрөмдөх, тоноглох
Тендер шалгаруулалтын дугаар: Код.  Мониторинг - УБ - Дархан - 2010/01
Хийх ажил: Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Туул голын сав газар, Төв аймаг, Дархан-Уул аймгийн даалгаварт заагдсан газруудад газрын доорхи усны мониторингийн судалгааны ажилд зориулж цооног өрөмдөн тоноглох, гидрогеологийн шавхалт туршилтын ажил, хамгаалалтын барилга, хайс барих,   
                            
Тендерт оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж албан бичгээр хүсэлт гаргаж тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багцыг худалдан авч болох бөгөөд багцын үнэ 100000 /нэг зуун мянга/ төгрөг болно. Тендерт оролцогч нь тендерийн хамт гүйцэтгэх ажлын үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Тендерийг 2010 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.


ХАЯГ: Улаанбаатар-210526, Чингүүнжавын гудамж,
 Баянгол дүүрэг, 2-р хороо Усны газар
Утас: 300076, 88811849 Факс:300074


Хайлт
Санал асуулга
Та усаа хэмнэх талаар өдөрт хэдэн удаа боддог вэ?
Огт боддоггүй
Хааяа
Ус хэрэглэх бүртээ