Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд /Эрх сунгах, хүчингүй болгох /
2010.01.20.
Монгол Улсын " Усны тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 2.6 дах заалт, "Байгаль орчны мэргэжлийн байгууллын эрх олгох тухай" Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 2006 оны 212 дугаар тушаал, Усны газрын даргын 2009 оны 72 дугаар тушаал, 2010 оны 10 дугаар тушаалуудг үндэслэн Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын эрх сунгах, хүчингүй болгох асуудлаар үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, дүгнэлт гаргах ажлын хэсэг нь батлагдсан дүгнэх үнэлгээний системийн дагуу үнэлж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг үргэлжлүүлнэ.
Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл:
5.1. "Усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах"
5.2 . "Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах"
5.3 . "Цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох"
2006,2007 онуудад усны мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгжүүд 2010 оны 2 дугаар сард багтаан Усны газрын усны кадастр, хяналт шинжилгээний хэлтэст дараах бичиг баримтыг маягт, хүснэгтийн дагуу бэлдэж ирэх болно. Үүнд:
1.Үндсэн баримт бичгийн бүрдэлт
- Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Аймаг, нийслэлийн байгаль орчны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргуулсан эсэх / үйл ажиллагааны талаар /
- Аж ахуйн нэгжийн танилцуулга
2. Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичиг
- Усны мэргэжлийн байгууллагын эрх сунгалт хүсэгчийн тодорхойлолт/ маягт¹1/
- Мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлага /маягт¹2
- Машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж хангалт /маягт¹3/
3. Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр хийж буй ажил
- Аж ахуйн нэгжийн тайлан
- Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй судалгааг чиглэл, чиглэлээр гаргах / хүснэгт¹1, ¹2, ¹3 /
-Сургалт, семинар, олон нийтийн ажилд хамруулсан байдал
- Жил бүр ажлын тайланг мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх
Жич: Маягт, хүснэгтийг зааврын дагуу бүрдүүлнэ. www. Water. mn. -сайтаар орж харна уу.
Харилцах утас: 99199377 , 300076.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Усны газар