Хот, суурин газруудын усны хангамжийн тухай мэдэх үү?
Хэрэв хүн олноор амьдардаг хотын айл бүр, байгууллага болгон өөртөө зориулан худаг гаргаад ч юм уу, эсвэл хэрэгцээт усаа голоос зөөдөгсөн бол ямар их хүндрэлтэй байхыг төсөөлөхөд ч бэрх юм. Ийм хүндрэлгүй байхын тулд томоохон суурин, хотуудын ус хангамжийг хариуцсан Ус Сувгийн Удирдах Газар гэдэг мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага нь хотын оршин суугчдыг унд, хэрэглээний цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан авч цэвэрлээд байгальд эргүүлэн буцаах үндсэн үүрэгтэй.