Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-210526

Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж

Төрийн өмчийн 2-р байр

Утас / Факс: 976-11-363716

И-мэйл: team@waterproject.mn

Мэдээ мэдээпэп

“Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ)

бэхжүүлэх нь” төсөл

Товч  танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг  A (Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг) _______________________________________________________

 

Төслийн хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн болон Делтаресын олон улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар их сургуулиудын багийн зохицуулагч зохицуулдаг.

Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг

Хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ. ТЮслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хариуцдаг. 

Монгол улс, ОХУ хилийн усны олон жилийн хамтын ажиллагааны баялаг харилцаатай бөгөөд энэ хугацаанд хилийн усны талаар хоёр орны Засгийн газар  нэг биш удаа хэлэлцээр байгуулж ажиллаж ирсэн байна.

Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын "хилийн ус"-ыг хамгаалах, ашиглах тухай өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хэлэлцээрийг 1995 оны 2 дугаар сарын 15 нд байгуулсан байна.

ХХ зууны 70-80-аад оноос өндөр хөгжилтэй улс орнууд хүн ам, эдийн засаг, үйлдвэрлэлийн өсөлтөө хангахын тулд байгаль орчинтойгоо нягт уялдуулсан хөгжлийн гарц хайж эхэлсэн нь усны нөөцийн нэгдсэн менежмент хэмээх хөгжлийн цогц бодлого билээ. Дэлхийн хамтын нийгэмлэгээс онцгой анхаарч, дэмжиж буйн үр дүнд хөгжиж буй олонх оронд хөгжлийн цогц бодлого буюу усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, зарим нь уг менежментийн төлөвлөгөөгөө боловсруулах шатандаа ажиллаж байна. 

"Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь" төслийн 2-р буюу "Анализ болон Боловсруулалт"-н үе шат эхэлж байгаатай холбогдуулан орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал солилцох, усны нөөцийн менежментийн талаар ард иргэдэд ойлголт өгөх, мэдээ мэдээлэл цуглуулах замаар тулгарч буй асуудалтай танилцаж орон нутаг дахь усны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор мэргэжлийн үүднээс тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх зорилготойгоор 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хээрийн судалгаа хийнэ.

Хайлт
Санал асуулга
Усаа хэмнэснээр таны зардал хэр багасах вэ?
Маш их
Бага
Маш бага