"Туул голын сав газрын усны нэгдсэн менежмент" сэдэвт зөвлөлдөх уулзалт 2010 оны 03 дугаар сар 11-12 ны өдрүүдэд Монголын үйлдвэрчиний эвлэлүүдийн төв зөвлөлийн ордны бага танхимд болно.
Зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь Туул голын сав газрын усны нөөц, ашиглалт, хэрэглээ, цаашдын хандлагын талаар мэдээлэл өгч санал солилцох, сав газрын зөвлөлийн бүтэц зохион байгуулалтын талаар мөн хууль эрх зүй, өнөөгийн байдлын тухай танилцуулга хийх, Туул голын сав газрын зөвлөлийг байгуулахтай холбогдуулан ус хэрэглэгч, ашиглагч,төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох нэгдсэн ойлголтонд хүрэх явдал юм.
Уг уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, усны мэргэжлийн байгууллага, судлаач, ус ашиглагч нарын төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцоно.
Зөвлөлдөх уулзалтаас хүлээж буй үр дүн нь Туул голын сав газарт багтаж буй орон нутгийн засаг захиргаа, иргэд болон иргэний нийгмийн багууллага, ус ашиглагч нарын төлөөллөөс бүрдсэн Туул голын сав газрын зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх, сав газрын менежментийг хэрэгжүүлж эхлэх явдал юм.
Хөтөлбөрийг хавсаргав