Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-210526

Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж

Төрийн өмчийн 2-р байр

Утас / Факс: 976-11-300075

 

Танилцуулга

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь жил бүрийн 3 дугаар сарын 22-нд "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг  ба энэ ажлын хүрээнд 2010 оны 3-р сарын 22-нд их дээд сургуулийн оюутан залуусын дунд "Ус хөгжлийн тулгуур болох нь" / Ус ба бүтээн байгуулалт/ сэдэвт оюутны эрдэм шинжилгээний V бага хурлыг оюутан залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Монгол орны болоод дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа усны асуудлаар санал бодлоо солилцох зорилготойгоор зохион байгууллаа.

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа


Монгол улсын иргэд ээ


   Өнчин янзага шиг энэхүү цэнхэр дэлхий дээр оршин суугаа 6 миллиард гаруй хүн төрөлхтөн өнөөдөр дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Хэдийгээр дэлхийн  усны өдөр гэж нэрлэгдэж байгаа боловч амьд бүхний эх болсон усаа хэрхэн хамгаалж, үр ашигтай ашиглах, цаашилвал хүн төрөлхтөний олон зуун жил оршин тогтнож, хүний нийгмийн тогтвортой хөгжлийн тухай бүх үндэстний санаж, сэдэх өдөр байдгаараа онцлог билээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27-р чуулганаас зарласан "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц" тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн ажлын хүрээнд Усны салбар үүсч байгуулагдсаны 72 жилийн ой, Олон улсын хүмүүнлэгийн хууль-Женевийн конвенцийн 61 жил 2010 онд тохиож байгаатай холбогдуулан дэлхийн "Усны өдөр"-ийг уламжлал болгон 5 дэх жилдээ зохион явуулж, 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2010 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 10-ныг дуустал 1 сарын аяныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг сорих, усыг хайрлах, гамнах сэтгэлгээг төлөвшүүлж, усыг дээдлэх, эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор явуулахад оршино.

Усны салбар үүсч байгуулагдсаны 72 жилийн ой, уламжлал болгон тэмдэглэдэг " Дэлхийн усны өдөр"-т зориулан зохион байгуулж байгаа " Ус, хөгжлийн тулгуур болох нь" сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн V бага хурлын зорилго нь дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй хүрээлэн байгаа эрүүл орчин,  усны чанарын асуудлыг шийдвэрлэхэд оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино 

Хайлт
Санал асуулга
Устай холбоотой асуудал гархад та хамгийн түрүүнд хаана ханддаг вэ?
Усны газар
Хэвлэл мэдээлэл
Энэ талаар мэдээлэл бага