Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-210526

Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж

Төрийн өмчийн 2-р байр

Утас / Факс: 976-11-300075

 

Мэдээ мэдээлэл

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар, "Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь" төсөл хамтран "Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай" нээлттэй хэлэлцүүлэгийг 2010.05.21 ны 14.00 - 18.00 цагийн хооронд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны хурлын бага танхимд зохион байгуулах гэж байна. 

Нэг. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд

1. Монгол улсын "Усны тухай" хуулийн 12.2.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Усны мэргэжлийн байгууллагын эрхийг шинээр олгох болон сунгах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-82 дугаар тушаалаар баталгаажуулав. 

  • 2010 оны 03 дугаар сарын 11-наас 12-ныг хооронд "Туул голын сав газрын усны нэгдсэн менежмент" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд хот хөдөөгийн 250 гаруй төлөөлөгчид болон Иргэний нийгмийн төлөөлөл оролцож Туул голын сав газрыг байгуулах талаар санал солилцож зөвшилцөлд хүрсэн. 

"Туул голын сав газрын усны нэгдсэн менежмент" сэдэвт зөвлөлдөх уулзалт 2010 оны 03 дугаар сар 11-12 ны өдрүүдэд Монголын үйлдвэрчиний эвлэлүүдийн төв зөвлөлийн ордны бага танхимд болно.
Зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь Туул голын сав газрын усны нөөц, ашиглалт, хэрэглээ, цаашдын хандлагын талаар мэдээлэл өгч санал солилцох, сав газрын зөвлөлийн бүтэц зохион байгуулалтын талаар мөн хууль эрх зүй, өнөөгийн байдлын тухай танилцуулга хийх, Туул голын сав газрын зөвлөлийг байгуулахтай холбогдуулан ус хэрэглэгч, ашиглагч,төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох нэгдсэн ойлголтонд хүрэх явдал юм. 

Хайлт
Санал асуулга
Устай холбоотой асуудал гархад та хамгийн түрүүнд хаана ханддаг вэ?
Усны газар
Хэвлэл мэдээлэл
Энэ талаар мэдээлэл бага