Усны газар

САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛҮҮДИЙН II ЧУУЛГАН

E-mail Print PDF

“Сав газрын зөвлөлүүдийн үйл ажиллагааны цаашдын хүрээ” сэдэвт II чуулган  2012 оны 2 дугаар сарын 10 нд Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын тэнхим зохион байгуулагдлаа. II дугаар чуулганд 11 аймгийн 18 сав газрын зөвлөл оролцсон. 

Сав газрын зөвлөлийн гишүүд Сав газар дахь усны нөөцийн хомсдол, бохирдол, зохисгүй хэрэглээг зохицуулах боломжит арга замыг тодорхойлох замаар сав газрын зөвлөлийн үйл ажиллагааны цаашдын хүрээг тодоройлсон.

 


 

 

Last Updated ( Thursday, 16 February 2012 08:58 )
 

ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

E-mail Print PDF

Мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2011 оны 12 сарын 20-ны А-456 тушаалаар Орхон голын сав газар-ын зөвлөл байгуулагдсан юм. Үүнтэй уялдуулан анхны хуралдаанаа  2012 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хийсэн. Энэ анхдугаар хурлаараа Зөвлөлийн дүрмийн төсөл болон энэ онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

Энэ хуралдаанд Зөвлөлийн удирдлага болон Улаанбаатар, Архангай, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн  16 гишүүд оролцсон байна.

 

 

 

Энэ сав газарт нийт 8 аймаг, 53 сумдын нутаг ямар нэг хэмжээгээр хамаарч байгаа бөгөөд 53,8 мян.км2 талбай эзлэж байна. Энэ сав газарт 2010 оны байдлаар 235,6 мян.хүн оршин суудаг, 2915,9 мян малтай, дэд бүтэц нилээд сайн хөгжсөн. Оны үнээр 1376,8 тэрбум төгрөгийн ДНБ үйлдвэрлэж улсын энэ үзүүлэлтийн 16,7 хувьд хүрсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

 

 

 

ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛ

Last Updated ( Thursday, 16 February 2012 08:58 )
 

2012 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

E-mail Print PDF
УСНЫ  САЛБАРЫН 2012 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ХАМТРАН ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

E-mail Print PDF
Усны газраас “Дэлхийн усны өдөр”-ийг 2006 оноос эхлэн хамтран ажиллагч төрийн болон төрийн бус, олон улсын   байгууллагуудтай тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ.

Энэ жилийн дэлхийн усны өдрийг нэгэн уриан дор, нэг төлөвлөгөөтэй хамтран тэмдэглэх төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг Усны газарт урьж байна.

2012 оны 02-р сарын 13-ны өдөр Усны газрын хурлын зааланд хүрэлцэн ирнэ үү.

Холбоо барих утас: 30-10-72, 9900-8402, 9116-6116

Last Updated ( Thursday, 26 January 2012 08:32 )
 

11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр

E-mail Print PDF

Энэ өдөр бол бидний тэгтэлээ их бодож, анхаарал хандуулаад байдаггүй жорлон гээч зүйл маань хичнээн их чухал болохыг мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр юм.

Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн Жорлонгийн Холбоо санаачлан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн байна. Дэлхийн Жорлонгийн Холбоо бол олон улсын, ашгийн төлөө биш байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон болон ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг байна. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Last Updated ( Monday, 21 November 2011 04:35 ) Read more...
 
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  Next 
  •  End 
  • »
Page 1 of 2


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК