УСНЫ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

Print PDF

 

 


Төслийн нэр

Ерөнхий агуулга

Төслийн мэдээлэл

1.

“Томоохон сав газруудын  усны нөөцийн үнэлгээ, усны орчны экологийн  судалгаа''

/Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Орхон гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2005-2007

Төсөв

ЭШЗ: 10. 0 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТС

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Орхон голын сав газрын усны химийн бүрэлдэхүүн, чанар ямар түвшинд байгаа, усны чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдэд үнэлгээ, дүгнэлт өгөх, Голын сав газрын голуудын урсацын өөрчлөлт/хаталт ширгэлт/, байгалийн үер усны аюул гамшгийн нөхцөл нь голын гулдирал, татмын байдал, түүний өөрчлөлтийн төлөв байдалд хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоох, эдгээр хүчин зүйлүүд хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдал хэрхэн нөлөөлж буйг тогтоох зэрэг болон төмөр замын дагуу суурин газруудын усан хангамжийн байдалд үнэлгээ өгөх асуудалд анхаарлаа хандуулсан юм.

Төслийн үр дүн

Сав нутгийн гадаргын усны бохирдол аж ахуйн үйл ажиллагаанд  ихээхэн өртөж байгаа Туул, Хараа, Шарын голд зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин давж байгаа нь тогдоогдлоо. Туул голын Заамар сумын хэсэгт булингар 8 дахин их, Бороо голд гурав дахин их болж Гадаргын усны цэврийн зэргийн ангилалаар маш их бохирдолтой ангилалд ордог болсон байна. Тэрч байтугай хүнд металийн бохирдол ихсэж байгаа нь илэрлээ. Мөнгөн ус, хүнцэл мэтийн хортой бодисуудын агууламж 0.083-0.115 мг/л байгаа нь Ундны усны стандарт -аас давсан байхад нутгийн иргэд унд ахуйд хэрэглэсээр байна. Уул уурхайн ялангуяа алтны уурхайн ашиглаж байгаа олон голын экосистем доройтож, Туул голын цутгал Баянгол, Хайлааст зэрэг 20 гаруй гол тасарч ширгэжээ.

Орхон гол, түүний цутгал голуудын гулдирлын ерөнхий хэв шинж, хэлбэрзүйн байдлыг анх удаа тодорхойлж, Орхон голын савд нийтдээ 45 орчим гол, горхи, булаг шандын хөндий алтны уурхайн үйл ажиллагаанд өртөн нийт 136.0 км урт гулдирал бүрэн эвдэрч доройтолд орсныг илрүүллээ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн үр дүн тайланг ШУТСанд хүлээлгэж өгсөн.

2.

Төв Ази дахь УННМ: Загвар бүс нутаг-Монгол” (MoMо) төсөл

Төслийн байршил

Дархан-Уул аймаг, Хараа гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2006-2009 он

Төсөв

3.1 сая евро

Санхүүжүүлэгч

Герман улсын Боловсрол, судалгаа, шинжилгээний яамны хөрөнгө

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Хараа голын сав газрын усны холбогдолтой мэдээллийн сан байгуулах, газар ашиглалтыг бүртгэлжүүлэх, газар доорх болон гадаргын усны үнэлгээ хийх, усны чанар, бохирдлын судалгаа хийх, Дархан хотын ус хангамжийн сүлжээ, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулах

Төслийн үр дүн

1. Хараа голын сав газрын усны холбогдолтой мэдээллийн сан бий болно,  2. Хараа голын сав газрын менежментийн төлөвлөгөө гаргана. 3.Дархан хотын ус хангамжийн сүлжээг шинэчлэгдэнэ,  4. Хүний нөөцийг чадавхи бэхжинэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

3.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төсөл

 

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

УСУГ-ВЭИ компаний хамтарсан

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2011

Төсөв

1.4 сая евро

Санхүүжүүлэгч

Нидерландын Вант улсын Засгийн газрын буцалтгүй тусламж

Төслийн үндэслэл, тодорхойлолт

УСУГ-ын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулах болон байгууллагын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх

Төслийн үр дүн

УСУГ-ын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулах болон байгууллагын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлнэ

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

4.

Сэлэнгийн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн   

загварчлал” төсөл

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА, Гео-экологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2009

Төсөв /сая.төг/

 

Санхүүжүүлэгч

Өмнөд Солонгос улсын Засгийн газрын хөрөнгө

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Сэлэнгэ мөрний сав газрын хүрээнд усны нөөцийн загварчлал хийх, Сэлэнгэ мөрний сав газрын нэг жижиг голын хэмжээнд илүү нарийвчилсан загвар гаргах Геоэкологийн хүрээлэнгийн хүний нөөцийг чадавхижуулах. Судалгаанд Хөвсгөл нуураас ОХУ-ын Байгаль нуурын хооронд орших нийт газар нутаг хамрагдах ба Орхон, Туул голууд ч мөн энд багтана.

Төслийн үр дүн

Сэлэнгэ мөрний сав газрын хүрээнд усны нөөцийн загварчлал гарна, Сэлэнгэ мөрний сав газрын нэг жижиг голын хэмжээнд илүү нарийвчилсан загвар гарна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

5.

Монгол орны гүний усны менежментийг сайжруулах төсөл

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА, Гео-экологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2009

Төсөв

15 000 ам.доллар

Санхүүжүүлэгч

НҮБХХ

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Туул голын сав газрын гүний усны нөөцийг тогтворжуулах, хамгаалах

Төслийн үр дүн

Төрийн байгууллага, ТББ, хөдөө орон нутгийн байгууллага, судалгаа шинжилгээний институт, их дээд сургуулиудын усны нөөцийг хамгаалах тал дээр хамтран ажиллах хамтын ажиллагааг идвэхжүүлэх, мониторингийн сүлжээг байгуулах, Гарын авлага хэвлүүлэх, усны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, гүнийн усны менежментийн сургалтыг сайжруулах гэх мэт

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

6.

Хөдөө, орон нутаг, уул уурхайн гадаргын усны хүнд металлыг изотоп анализын аргаар тодорхойлох төсөл

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА, Гео-экологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2009

Төсөв

22500 ам.доллар

Санхүүжүүлэгч

НҮБХХ

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Улаанбаатар, Төв аймаг дахь уул уурхай явуулдаг зарим газрууд, Дундговь, Өмнөговийн зарим сумуудад  судалгааны ажил явуулна. Дээр сонгон авсан газруудын гадаргын усны хүнд металлыг тодорхойлох, зураг гаргана

Төслийн үр дүн

Сонгон авсан газруудын гадргын ус болон гүний усны хүнд металлыг заасан газрын зураг гаргана /М1:500000/

Ундны усны хүнд металлыг тодорхойлно.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

7.

Орхон голын ай савын гадаргын болон гүний усны нөөц, бохирдлыг изотоп техникээр тодорхойлох төсөл

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА, Гео-экологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2005-2008

Төсөв

315 884 ам.доллар

Санхүүжүүлэгч

Олон улсын атом цөмийн агентлаг

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Усны нөөц, бохирдлыг изитоп техникээр шинжлэх орон нутгийн чадвахийг дээшлүүлэх

Төслийн үр дүн

Изотоп техникийг ашиглах мэргэжилтнүүд бэлдэнэ,

Хэд хэдэн загварчилал гаргана,

Усны нөөц, чанарын зураг гаргана /1:500000/

Бохирдлын талаарх мэдээллийн сан үүсгэнэ

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

8.

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн 2-р шат

 

Төслийн байршил

Төв цэвэрлэх байгууламж

Төсөл хэрэгжүүлэгч

Ус сувгийн удирдах газар

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2005-2008

Төсөв /сая.төг/

Испани улсын хөнгөлөлттэй зээл

Санхүүжүүлэгч

Испани улсын Засгийн газар

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах

Төслийн үр дүн

9 тунгаагуурын фермийг шинэчлэсэн; 1200 м3/цаг-ийн хүчин чадалтай 2 насос суурилуулсан;

Лаг боловсруулан усгүйжүүлэх 2 ш фильтрпресс  суурилуулсан.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Уг төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийн анхдагч 4 ширхэг тунгаагуурыг иж бүрнээр нь шинэчлэх, хоёрдогч 5 ширхэг тунгаагуурын фермийг бүрэн шинэчлэж туслах тоноглолуудыг шинээр, засварлан хийж гүйцэтгэх, лаг боловсруулах технологийн дамжлага болох 2 ширхэг фильтр пресс бүхий лагийг усгүйжүүлэх станцыг иж бүрнээр нь ашиглалтанд оруулах, 2 ширхэг лаг өтгөрүүлэгчийг засварлаж ажилд оруулах, бохир усны насосны станцад 2 ширхэг өндөр хүчин чадал бүхий насос, дагалдах хэрэгслийн хамт суурилуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

9.

Ус, намхархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын  менежментийн загвар төсөл

Төслийн байршил

Өгий нуурын сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЖАЙКА

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2005-2010

Төсөв

Жилд 50-60 сая иень

Санхүүжүүлэгч

ЖАЙКА

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Төсөл болон эрдэмтдийн цуглуулсан байгаль, нийгэм, орчны мэдээнд үндэслэж Өгий нуур, түүний сав газрын экосистемийг хамгаалах зарчим боловсруулах

Төслийн үр дүн

Сав газрын экосистемийг хамгаалах зарчимыг үндэслэн Голын сав газрын менежментийн хөтөлбөрийг боловсруулхаас гадна Мэдээллийн төв байгуулна

Голын сав газрын менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллага болох Мэдээлэл сургалтын төв байгуулна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

10.

Байгаль орчны хөтөлбөр

Төслийн байршил

Улсын хэмжээнд

Төсөл хэрэгжүүлэгч

Азийн сан

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2009

Төсөв

 

Санхүүжүүлэгч

Нидерландын Вант улсын Засгийн газрын буцалтгүй тусламж

Төслийн үндэслэл, тодорхойлолт

·     Усны чанарын мониторингийн талаарх анхан шатны ойлголтыг орон нутгийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах замаар нийт иргэдэд энэ талаарх мэдлэг, мэдээлэл өгөх

·     Сургуулиудийг өөрсдийн оршин буй газарт усны чанарын мониторинг хийх ажилд татан оролцуулж, тэднийг дэмжих

Төслийн үр дүн

Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр бэлтгэнэ

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

11.

Улаанбаатар  хот болон хот орчмын суурингуудад усны чанарын мониторингийн судалгаа хийх

Төслийн байршил

Улаанбаатар

Төсөл хэрэгжүүлэгч

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008 онд

Төсөв

30 000 ам.доллар  

Санхүүжүүлэгч

Нидерландын Засгийн газрын Итгэлцлийн сан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Улаанбаатар  хот болон хот орчмын суурингуудад усны чанарын мониторингийн судалгаа хийх

Төслийн үр дүн

Усны чанарын мониторингийн шалгуур үзүүүлэлт тогтоох

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

12.

Туул  голын  эхийн экосистемийн эдийн засгийн үнэ цэнэ

Төслийн байршил

Туул голын эх хэсэг

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА- Геоэкологийн хүрээлэн, Дэлхийн банк

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008  оны  9-12 сар

Төсөв

70 000 ам.доллар, /Ой бүхий сав газар түүнийг хамгаалах төслийн төсөв хамт/

Санхүүжүүлэгч

Нидерландын Засгийн Газрын Итгэлцлийн сан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Туул  голын  сав газрын эхэн хэсэгт эдийн засгийн үнэлгээ хийх

Төслийн үр дүн

Туул голын эхэн хэсгийн усны үнэлгээнд суурилан газар, мал аж ахуй, ТХГ-ыг цогцоор судлан эдийн засгийн үр дүн тооцох/экологи-эдийн засгийн хохирол тооцох аргачлалд суурилан  зөвлөмж гаргана,

Статистик, тоо баримтанд суурилсан судалгаа хийж, судалгааны тайлан гаргасан.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгааны ажлын тайлан гарсан.

13.

Ховд голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх

 

Төслийн байршил

Ховд голын сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

Дэлхийн байшаль хамгаалар сан

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2010

Төсөв

500 000  евро

Санхүүжүүлэгч

Дэлхийн байгаль хамгаалах сан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Ховд голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх

Төслийн үр дүн

Ховд голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог бий болгоно.

 

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Хар нуур-Ховд голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-279 тоот тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

14.

Буянт голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх

 

Төслийн байршил

Буянт голын сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

Дэлхийн байгаль хамгаалах сан

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2009

Төсөв

200 000 CHF

Санхүүжүүлэгч

Swiss Agency for Development and Cooperation-SDC

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Буянт голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх

Төслийн үр дүн

Буянт голын сав газар усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог бий болгоно.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Буянт голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гарсан.

15.

Онон голын сав газар байгаль орчны менежмент хийх

Төслийн байршил

Онон голын сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2012

Төсөв

2 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

Азийн Хөгжлийн Банк

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Онон голын сав газар нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны менежмент хийж ядуурлыг бууруулах

Төслийн үр дүн

Байгаль орчны менежмент хийхэд нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэж ядуурал буурна

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

16.

“Хөвсгөл нуурын зүүн эргийн цутгал  голуудын экологийн мониторингийн судалгаа”   

/Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Хөвсгөл

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2006-2008

Төсөв

ЭШЗ: 3.0 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТС

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Хөвсгөл нуурын зүүн эргийн голуудын усны химийн чанар, найрлагыг тогтоож, түүний экологийн өөрчлөлтийг судлах зорилготой.

Төслийн үр дүн

Хөвсгөл нуур болон түүний ай савын шохойн чулууны хурдас нь усны химийн шинж чанарт голлон нөлөөлдгөөс нуурын болон голуудын ус нь химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, ихэнхдээ 1-р төрлийн, чанарын хувьд эрдэсжилтээрээ нэн цэнгэгээс цэнгэг, хатуулгаараа маш зөөлнөөс зөөлөн устай байна.

Судалгаанд хамрагдсан голуудын усны шинжилгээнээс үзэхэд голын эхээс адаг руугаа эрдэсжилтийн хэмжээ нэмэгдэж байгаагийн гадна бараг бүх голууд нуурт цутгахын өмнө урсгалын хурд нь багасч задгайран энэ хэсэгтээ перманганатын исэлдэх чанар нэмэгддэг онцлогтой. Түүнчлэн ихэнх голуудын адаг орчим төмрийн ион илэрч байна. Эдгээр томоохон голуудаас гадна Тусгал, Анжигас, Бага Далбаа зэрэг жижиг голуудын усанд төмрийн ионы агууламж 1.4 мг/л хүртэл илэрч байгаагаараа онцлог байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн үр дүн тайланг ШУТСанд хүлээлгэж өгсөн.

17.

“Туул голын усны нөөцийн нэгдсэн менежментийн загварчлал,  усны орчны экологийн судалгаа

/Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Туул гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2010

Төсөв

ЭШЗардал:11.1 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТС

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Сэдвийн хүрээнд Туул  голын сав газрын усны химийн бүрэлдэхүүн, чанар ямар түвшинд байгаа, усны чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдэд үнэлгээ, дүгнэлт өгөх, Голын сав газрын голуудын урсацын өөрчлөлт/хаталт ширгэлт/, байгалийн үер усны аюул гамшгийн нөхцөл нь голын гулдирал, татмын байдал, түүний өөрчлөлтийн төлөв байдалд хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоох, эдгээр хүчин зүйлүүд хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдал хэрхэн нөлөөлж буйг тогтоох зэрэг болон суурин газруудын усан хангамжийн байдалд үнэлгээ өгөх асуудалд анхаарлаа хандуулсан юм

Төслийн үр дүн

Судалгааны үр дүнд  Улаанбаатар хотын  усны нөөц, Туул голын гадаргын болон газрын доорхи усны харилцаа холбоог уламжлалт  болон усны байгалийн  изотопын  аргаар судалж дэлхийн дулаарал болон  хотын оршин суугчдын өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд Туул голын горим үндсэндээ өөрчлөгдсөнийг тогтоож, Улаанбаатар хотын усны  шинэ  эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх бодлогын зөвлөмж боловсруулаад байна. Туул голын хөндийд нийт хүн амын тэн хагасаас илүү нь төвлөрч Туул голоос хот ундаалж усны экологийн даацыг үл тоон ашиглалт явуулж, усыг бохирдуулж, усны аюулд өртөж, нөхөн сэргэх байгалийн даацаас хэтрүүлж байгааг тогтоож зохистой ашиглах усны менежментийн загвар (MMDS-4) –ыг туршин нутагшуулж байна. Мөн хаягдал бохир усны тоо, чанарын цагийн өөрчлөлтийн судалгааг хийснээр цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч цаашид авах хэмжээний санал боловсруулан шийдвэр гаргах түвшинд танилцууллаа.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн үр дүн тайланг ШУТСанд хүлээлгэж өгсөн.

18.

“Монгол орны гадаргын усны горим, нөөц, үнэлгээ, прогноз”

/ШУТТөсөл/

Төслийн байршил

Улсын хэмжээгээр

Төсөл хэрэгжүүлэгч

Ус, цаг уурын хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2009

Төсөв

72.3 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТС

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Монгол орны гол мөрний жилийн болон улирлын урсац, мөсний үзэгдлийн үргэлжлэх хугацаа, мөсний зузаан, усны температур, нуурын усны баланс, түвшний өөрчлөлтийг сүүлийн 30-60 жилээр тогтоож, сав газрын байгалийн нөхцөл, өөрчлөлтийг илэрхийлэгч урсацын үзүүлэлтүүдээр гол, нуурын сав газрын төлөв байдалд үнэлгээ өгч,  уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим, нөөцөд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг  IPCC-AR4  ба бүс нутгийн уур амьсгалын загварын үр дүнд тулгуурлан өгч, дасан зохицох зарим хувилбарыг тогтоох зорилготой.

Төслийн үр дүн

Гол мөрөн, горхины сав газрын GIS мэдээллийн сан, зураг, элекрон каталогийг М1:100000-ын масштабтайгаар хийв. Дүрсзүйн нийт үзүүлэлтийг том ба томоохон 50 голуудын сав газраар нэгтгэж,  Монгол орны бүх гол мөрөн, үүний дотор нэгдүгээр зэргийн гол 32170, хоёрдугаар зэргийн гол 8492, гуравдугаар зэргийн гол 2047, дөрөвдүгээр зэргийн гол 475, тавдугаар зэргийн гол 107, зургадугаар зэргийн гол 29, долдугаар зэргийн гол 6  буюу Орхон, Сэлэнгэ, Шишхэд, Идэр, Ерөө, Эг гол, наймдугаар зэргийн гол 2  буюу Орхон, Сэлэнгэ, есдүгээр зэргийн гол зөвхөн нэг буюу Сэлэнгэ мөрөн байгаа ба бүх голуудын газарзүй, усзүйн мэдээний 20 үзүүлэлт ба М1:100000 масштабтай зураг ба тоон үзүүлэлтээр бүрдүүлэв. Мөн нуурын сав газрын GIS мэдээллийн сан, зураг, каталог /электрон/  бүрдүүлэх ажлын хүрээнд М1: 100000 топозургаас 5170 нуур тойрмын мэдээлэл орсон байна.

Мөстлийн GIS мэдээллийн сан, зураг, электрон каталогийг бүрдүүлснээр М1: 100000 топозургаас Монгол орны 262 мөстөл мөсөн голын талбай, байршлыг тодорхойлж, 1989-2002 оны Сансрын LANDSAT ETM дагуулын мэдээгээр мөстөл, мөсөн голын талбай, байршил, хэв шинжийг тогтоож, мөстлийн гулсалтын чиглэл, хайлж, хуримтлагдах нөхцөлөөр 580 хэсэгт хувааж, мөстлийн талбайн өөрчлөлтийг тогтоов. Мөстлийн талбай сүүлийн 60 жилд 30 орчим хувиар багасаж байгаа дүн гарсан байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн үр дүн тайланг ШУТСанд хүлээлгэж өгсөн.

19.

Орхон гол түүний томоохон цутгалуудын ус, усан орчны экологи

/Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Орхон гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2009-2011

Төсөв

ЭШЗ: 5.0 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Орхон гол түүний цутгал голуудын усны чанар, усан орчны экологийн чиглэлээр судалгааг явуулах зорилготой.

Төслийн үр дүн

Орхон гол түүний цутгал голуудын усны чанар, усан орчны экологийн чиглэлээр хээрийн судалгаанд 3 удаа явж, газар дээр нь хэмжилт судалгаа хийж, дээж материал цуглуулсан ба усны 49 дээжинд химийн, 14 дээжинд хүнд металл, 5 дээжинд мөнгөн ус, 9 дээжинд бактерологи, ёроолын хагшаасны 18 дээжинд хүнд металл,  6 дээжинд мөнгөн ус тус тус тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Орхон гол түүний цутгалуудын усны чанарын судалгааг ус болон хагшаасанд хийсэн байна. Хүнд металлын судалгаагаар Туул голд (Сонгиноос доош) хром, Сэлбэ голд хар тугалга, цайр, Хангал голд зэс, никель, Бороо голд мөнгөн ус, хүнцэл, хар тугалга, никель зэрэг элементүүд илэрч байгааг тогтоосон ба цаашид нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн үр дүн тайланг ШУТСанд хүлээлгэж өгсөн.

20.

Тайширын УЦС

Төслийн байршил

Говь-Алтай аймаг. Тайшир сум, Завхан гол дээр

Төсөл хэрэгжүүлэгч

ЭБЭХЯ, Эрчим хүчний газар

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2004-2011

Төсөв

48 тэрбум төг

Санхүүжүүлэгч

Кувейтын сан, Абу Даби сан МУЗГ

Төслийн үндэслэл, тодорхойлолт

ТУЦС нь 11 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, жилд 37 сая кВтцаг эрчим хүч үйлдвэрлэн Говь Алтай, Завхан аймгийн төв, түүний ойролцоохь 8 сумын төвийг эрчим хүчээр хангаж ажиллахаар төлөвлөгдөж баригдсан.

Төслийн үр дүн

Одоогийн байдлаар ТУЦС нь Говь Алтай аймгийн төв, Говь Алтай аймгийн 10 сум, Завхан аймгийн 9 сумын төвийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн барилга угсралтын болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил 100 хувь хийгдэж дууссан ба 2011 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд улсын комисс ажиллаж станцыг үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар болсон. Одоо Улсын комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

21.

Дархан хотын ус хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл

Төслийн байршил

Дархан хот

Төсөл хэрэгжүүлэгч

ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2009-2011

Төсөв

940 сая иен

Санхүүжүүлэгч

Японы Засгийн газрын буцалтгүй тусламж

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Ус хангамжийн системийн техник, тоног төхөөөрөмжийг шинэчлэх,

-Гэр хороололд цэвэр усны шугам сүлжээ барих,

-Машин, тоног төхөөрөмж нийлүүлэх.

Төслийн үр дүн

Дархан хотын 70 мянган хүн амын ундны  усны эх үүсвэрийн хүчин чадал нэмэгдэж, хүн амын ундны усны хангамж сайжирсан.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

1-р өргөгчийн насосны станцын 10 гүний худгийн насос тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Гүний 4 худгийн суултын янданг шинэчилж, суурийг цутгасан. 2-р өргөгчийн 4 насосоос 3-ыг сольсон. Хлоржуулах 2 шугамтай тоног төхөөрөмж суурилуулсан. Гэр хорооллын 5, 6-р багт 7.4 км цэвэр усны шугам, 12 ус түгээх байр барьсан. Цэвэр усны шинжилгээний лабораторид иж бүрэн тоног төхөөрөмж, 16 тоннын даацтай автокран-1-ийг, цахилгаан эх үүсвэр гаргадаг гагнуурын иж бүрэн машин, Усны тоолуур 1500 ширхэгийг нийлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж дууссан. 2011 оны 04-р сард төслийн хүрээнд баригдсан барилга байгууламж, шугам сүлжээг бүрэн ашиглалтад хүлээн авсан.

22.

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төсөл

Төслийн байршил

УБ хотын Чингэлтэй, Дамбадаржаа, Баянхошуу, Дарь-Эх, Наран, Улиастайн гэр хороолол

Төсөл хэрэгжүүлэгч

НЗДТГ, ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2002-2010

Төсөв

22.98 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Бүрэлдэхүүн хэсэг 1: Гэр хорооллын ус хангамжийг сайжруулах,

Бүрэлдэхүүн хэсэг 2: Хотын ус хангамжийг сайжруулах,

Бүрэлдэхүүн хэсэг 3: Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх,

Бүрэлдэхүүн хэсэг 4: Удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох

Төслийн үр дүн

Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амын ундны усны хүртээмж нэмэгдсэн. Мөн хүн амыг найдвартай ус хангамжийн эх үүсвэрээр хангах Мянганы хөгжлийн зорилт биелэх нөхцөл бүрдсэн.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн хүрээнд УБ хотын Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо буюу Дамбадаржаалин хийд орчмын 80 гаруй өрх, 8 аж ахуй нэгж, байгууллагыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох, бие даасан бага оврын цэвэрлэх байгууламж барих загвар төсөл хэрэгжиж байна. Мөн Баяэхошууны цэвэр усны системийг барьж дуусган 2010 оны 09 сард ашиглалтад оруулсан. Төслийн хүрээнд Дарь-Эх, Наран зэрэг гэр хорооллуудад цэвэр усны систем, усан сан, ус түгээх байруудыг барьж ашиглалтад оруулсан.

Төсөл үндсэндээ хэрэгжиж дууссан.

23.

Монгол орны гадаргын ус

/ШУТТөсөл/

Төслийн байршил

Улсын хэмжээгээр

Төсөл хэрэгжүүлэгч

Ус, цаг уурын хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2012

Төсөв

 

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Энэ төслийн хүрээнд мөстөл, мөсөн голын масс баланс, дүрсзүйн өөрчлөлт, хэтийн хандлага, мөстлийн өөрчлөлтөөс бий болох усны горим, нөөцийн үнэлгээ, ашиглалт, хамгаалалт, зарим нуур, голын сав газар болон усан сан, усан цахилгаан станц, услалтын системийн усны тэнцлийн элементүүдийн үнэлгээ, хур бороо, шар усны үер, гачиг үеийн урсацын прогнозын аргазүй, загварын шинэ хувилбар, Монгол орны гол мөрөн, нуурын усны нөөц, горимын үзүүлэлтүүдийн шинэчлэгдсэн статистик параметр,  Монгол орны мөстөл, мөсөн гол, гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны динамик системийн судалгаануудыг хийх зорилготой.

Төслийн үр дүн

Ус судлалын 109 харуул болон өмнө нь ажиллаж байгаад хаагдсан нийт 37 харуулын олон жилийн дундаж өнгөрөлтийн мэдээг ашиглан, олон жилийн дундаж урсац, хур борооны болон шар усны үер,гачиг урсац, мөсний үзэгдэл, зузаан, усны дулааны горим, жилийн доторх урсацын хуваарилалт,  усны биологи ба усан орчны мэдээнд боловсруулалт хийж, судалгаанд шаардагдах хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг  болох ус судлалын харуулуудын ус хурах талбай болон дундаж өндрийг шинэчлэн тодорхойлж байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төсөл 2012 онд дууссан.

24.

“Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь”төсөл

Төслийн байршил

210526 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, Усны газрын байр

Төсөл хэрэгжүүлэгч

Усны газар, Оролцогч талууд : Гео-экологийн хүрээлэн, Ус цаг уурын хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008-2012, Төслийн бэлтгэл шат дуусаад одоо  үндсэн үе шат хэрэгжиж байгаа

Төсөв /сая.төг/

6.5 сая евро

Санхүүжүүлэгч

Нидерландын Вант Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд И.Эрдэнэбаатар, Нидерландын Вант улсын Бээжин дэх элчин сайд Ван Дэн Вэрг нар төсөл хэрэгжүүлэх тухай гэрээнд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан нь тус төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон юм.

Төслийн товч тодорхойлолт:

Төсөл нь 5 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй:

1.Усны салбарын хүний нөөцийг чадавхижуулах

2.Усны газрыг бэхжүүлэх

3.Улсын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар батлуулах

4.Загвар сав газар (Орхон-Туул)-ын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулах

5.Төслийн менежмент

Төслийн үр дүн

·         Усны салбарын бүтэц зохион байгуулалтын оновчтой загвар бий болж , усны нэгдсэн менежмент хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

·         Усны газар нь МОУННМ-ийг бэхжүүлэх өндөр чадвар чадавхитай, чадварлаг мэргэжилтэнүүдтэй болсон.

·         Гадаргын болон газрын доорхи усны мониторингийн сүлжээг өргөжүүлэн байгуулсанаар усны нөөц, чанарын өөрчлөлтийн талаар бодитой, шинэ мэдээлэл бий болж, усны нөөцийн үнэлгээ хийх, усны салбарын арга хэмжээний төлөвлөлтийг үндэслэл сайтай хийх нөхцөл бүрдлээ.

Усны нөөцийн нэгдсэн менежментийн үндсэн чиг хандлагыг агуулсан Улсын болон Орхон, Туул голын сав газрын усны менежментийн төлөвлөгөөтэй болсон.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

1.Усны салбарын хүний нөөцийг чадавхижуулах хүрээнд:

 

 “Усны нөөцийн менежмент” хичээлийг 

 МУИС, ШУТИС, ХААИС-ийн оюутнууд  болон хөдөө орон нутгийн холбогдох мэрэгжлийн хүмүүсийг хамруулж байна. Мөн УННМ-ийн магистрын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулж оюутнуудаа бүртгээд байна.

Нидерландын Дэлфт хот дахь ЮНЕСКО-гийн Усны боловсролын хүрээлэнд Геоэкологийн хүрээлэн, БОАЖЯ болон усны салбарын хувийн хэвшлийн байгууллагаас тус бүр 1, Шведийн Кристайнт хотын их сургуульд төслийн нэгжээс 1, нийт 3 оюутан магистрантурт, Тайландын Азийн технологийн их сургуульд УЦУХ-ээс 6 хүн дипломын курст хамрагдаад байна. 

Нидерландын Дэлфт хот дахь ЮНЕСКО-гийн Усны боловсролын хүрээлэнд   докторантурт 1, Испани улсын Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн докторантурт 1 ШУТИС-ийн багш Д.Энхбаяр  суралцуулах явсан.  2008 онд Турк улсын Станбул хотод болсон Дэлхийн усны форумд  төлөөлөгч оролцуулан,

Нидерланд, Франц, Хятад, Унгар улсад УННМ-ийн туршлага судлах аялал зохион байгуулж нийт 36  хүнийг хамруулсан. 

Нидерланд улсад УННМ-ийн богино хугацааны сургалтанд ШУТИС, МУИС, ХААИС, УЦУХ, Геоэкологийн хүрээлэн, Усны газрын нийт 29 хүн хамрагдсан.

2. Усны газрыг бэхжүүлэх хүрээнд:

Байрны засвар, өргөтгөлийг 2008 онд хийж 3 давхар болгон өргөтгөсөн. Номын сангийн тавилга, усны лабораторийн тоног төхөөрөмж авах,  Усны газрын мэргэжилтнүүдэд компьютер, тог баригч, газрын зураг хийхэд ашиглах GIS-ийн программ хангамжийн албан ёсны лицензийг авч өгсөн болно.  Орхон-Туулын сав газарт газрын доорхи усны мониторингийн цооног 17-г байгуулж, газрын доорхи усны түвшин хэмжигч 21 нэр төрлийн багаж төхөөрөмжийг холбогдох программ хангамжийн хамт Нидерландын Вант Улсаас захиалан авч суурилуулан хэмжилтийг эхэлсэн. Мэдээллийн сангийн ерөнхий бүтцийг гаргаж, шаардагдах техник хангамж, PostgreSQL, ArcGIS, Dig/GIS RIBASIM зэрэг программ хангамжийг сонгон авч суурилуулсан.

 3. Улсын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар батлуулахаар төсөл боловсруулсан. Мөн Загвар сав газар (Орхон болон Туул гол)-ын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж, уг БОНХ-ийн сайдаар батлуулан хэрэгжүүлж байна.

 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: muchworks ХХК