Усны газар

ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

E-mail Print PDF

Мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2011 оны 12 сарын 20-ны А-456 тушаалаар Орхон голын сав газар-ын зөвлөл байгуулагдсан юм. Үүнтэй уялдуулан анхны хуралдаанаа  2012 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хийсэн. Энэ анхдугаар хурлаараа Зөвлөлийн дүрмийн төсөл болон энэ онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

Энэ хуралдаанд Зөвлөлийн удирдлага болон Улаанбаатар, Архангай, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн  16 гишүүд оролцсон байна.

 

 

 

Энэ сав газарт нийт 8 аймаг, 53 сумдын нутаг ямар нэг хэмжээгээр хамаарч байгаа бөгөөд 53,8 мян.км2 талбай эзлэж байна. Энэ сав газарт 2010 оны байдлаар 235,6 мян.хүн оршин суудаг, 2915,9 мян малтай, дэд бүтэц нилээд сайн хөгжсөн. Оны үнээр 1376,8 тэрбум төгрөгийн ДНБ үйлдвэрлэж улсын энэ үзүүлэлтийн 16,7 хувьд хүрсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

 

 

 

ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛ

Last Updated ( Tuesday, 13 March 2012 01:05 )  


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК