Усны газар

11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр

E-mail Print PDF

Энэ өдөр бол бидний тэгтэлээ их бодож, анхаарал хандуулаад байдаггүй жорлон гээч зүйл маань хичнээн их чухал болохыг мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах баярын өдөр юм.

Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн Жорлонгийн Холбоо санаачлан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн байна. Дэлхийн Жорлонгийн Холбоо бол олон улсын, ашгийн төлөө биш байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон болон ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг байна. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Харин манай орны хувьд Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаагаа тэмдэглэх гэж байна. “Эй-Си-Эф Монгол” Олон улсын байгууллага санаачлан Усны газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Улаанбаатар сангийн Сити тойлет төсөл,  МУЗН, UNICEF, Таван богд ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Тус өдрийн хүрээнд 2011 оны 11-р сарын 17-ний өдөр дээрх байгууллагуудтай хамтран Нийслэлийн хороодын засаг дарга нарт зориулсан сургалтыг Усны газрын хурлын зааланд зохион байгуулав.

 

 
 


 

Last Updated ( Monday, 21 November 2011 04:35 )  


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК