“Усны нэгдсэн менежментийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалт, семинар, хэлэлцүүлгийг 2011 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулав.
Сургалт, семинар, хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн БОАЖГ-ын дарга нар, мөн устай холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд, Судалгааны хүрээлэнгүүд, Их дээд сургуулиуд, Сав газрын зөвлөлүүд, Төрийн бус байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцож, Усны нэгдсэн менежментийн талаарх хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.












