Усны газар

ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

E-mail Print PDF
  • Усны нөөцийг судалж тогтоох, хамгаалах, зохистой ашиглах, түүний экологийн орчныг нөхөн сэргээх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
  • Яам, агентлаг, холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүд, нутгийн захиргаааны болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах
  • Усны хангамж, нөөцийн нэгдсэн менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлэх
  • Сав газрын зөвлөл байгуулах хууль эрх зүйн үндсийг боловсронгуй болгож мэргэжлийн удирдлагаар хангах
  • Усны эрэл хайгуул, судалгааны ажлын төлөвлөгөө, сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулан мөрдүүлэх
  • Усны нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах даалгавар, хяналтын тоог ус ашиглагчид болон усны сав газрын хэмжээнд зохицуулах
  • Усны нөөцийн өөрчлөлтөнд хяналт, шинжилгээ хийж, усны төлөв байдал, ашиглалт, хамгаалалтын  талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг мэдээллээр хангах
  • Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх
  • Усны аудит хийх журам, аудит хийх арга, аргачлалыг боловсруулан батлуулж аудитын үйл ажиллагааг тогтмолжуулах
  • Усны кадастрыг улсын хэмжээнд хөтлөн явуулах, усны эх үүсвэрийн кадастрын зураглал хийх
  • Улсын усны тоо бүртгэл, орон нутгийн усны тоо бүртгэлийг хуулийн хугацаанд нь явуулж үр дүнг нэгтгэн боловсруулах, БОАЖ-ын сайдад танилцуулах, олон нийтэд мэдээлж байх
  • Усны хэрэглээний техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэд технологи, шинжлэх ухааны ололтонд тулгуурлан шинэчлэх
  • Усан сан бүхий газрын гадаргын болон газрын доорхи усны ашиглалтын төсөлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх
  • Усны хяналт шинжилгээний өртөө байгуулах
Last Updated ( Monday, 30 January 2012 09:58 )  


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК