“УС” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 2012 ОНЫ ТАЙЛАН

E-mail Print PDF

 

Хөтөлбөрийн заалт

Хэрэгжилтийн явц

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хийгдсэн ажлууд

3.1.1. Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэд хамаарах хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч ой, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх ажлыг хийх, түймэр, хортон шавьжаас хамгаалах арга хэмжээ авах;

 

·     УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эх, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын ттусгай хамгаалалтад авав.

·     АНУ-ын байгаль хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТNС байгууллагаас Халх гол сумын нутаг Ташгайн таван нуур орчмын газрыг экологийн ач холбогдолтой, хамгаалалтанд авах шаардлагатай газруудын нэг гэж үзэн санал боловсруулан сумын засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн холбогдох байгууллагуудад хүргүүлснийг Халх гол сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн  15-р тогтоолоор   орон нутгийн хамгаалалтанд авсан.

·     Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдааны 16/2 тогтоолоор Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах аймгийн тусгай хамгаалалттай газрын бүсийг шинэчлэн тогтоов.

·     Өмнөговь аймгийн ИТХурлын 2012 оны 11 сарын 26 өдрийн 1/7 тоот тогтоолоор Гурвантэс  сумын Баруун голын хэсгийн газрын доорхи цэнгэг усны орд орчмын 64040 га, Номгон сумын Баянбулаг, Борзонгийн говь, Ямаат толгой, Цохиогийн хэц, Алтны гол орчмын газрын доорх усны орд 139904.41 га, Ханхонгор сумын Мандах, Бумбатын газар газар доорхи усны ордын  63750 га газрыг тус тус Байгалийн нөөц газар-т ОНТХГНутагт авав.

·     Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 66 дугаар тогтоолоор 2071.5 га газрыг байгалийн нөөц газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

·     “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр Туул голын урсацыг байгалийн аясаар нөхөн сэргээн, нэмэгдүүлэх төслийн тендерийг 2012 оны 12-р сарын 20-нд шалгаруулж тендерийн комиссын шийдврээр “Монгол ус” ТӨУҮГазар    гүйцэтгэгчээр шалгарч ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийж байна.

·     Туул-Сэлбэ голын дагууд урсацыг сайжруулах, тохижуулах төслийн хүрээнд УБ хотын захиргаа, “Цэвэр агаар сан”-гийн санхүүжилтээр Сэлбэ голын дагууд тохижилтийн ажлыг хотын захиргааны захиалгаар “Газар шим” ХХК гүйцэтгэж байна.

·     Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Эрээн нуурт Завхан голоос ирэх урсацын 3.5 км гольдролыг хуучин байдалд нь оруулж байнгын усаар тогтмол тэжээгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрээн нуурыг сэргээх” ажлыг  “Аксу-Алтай” ХХК гүйцэтгэж байна. Эрээн нуурын  далангаас нуурын хөндий хүртлэх 3500 м голын гольдрол сэргэж, эрээн нуурын хуучин хөндийд 1300 м-ийн өргөн, дунджаар 20 см зузаантай мөсөн бүрхүүл үүссэн бөгөөд ойролцоогоор эрээн нуурын 20%-д ус орсон гэж үзэж байна. Одоо далангуудад плёнкон хучлага мөн хайрга чулуун доторлогоо цементэн зуурмагаар бэхлэх, хүчитгэх, илүүдэл ус халиагч зэрэг ажил хийгдэж байна.

·     Монгол орны хэмжээнд гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 109 талбайгаар тооцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг эцэслэн тогтоосон.

·     Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэнд хамрагдах Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс аймгуудын зарим газар нутагт 3525  га талбайд ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөр, 1877 га талбайд мод ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгүүлээд байна. Мөн дээрх усны эх бүрдэх сав газрын ойн санд хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг 13 аймгийн  101 сумын нийт 2000.0 мян.га талбайд  явуулж, судалгааны ажлын үр дүнг үндэслэн ойн хөнөөлт шавьж, өвчний голомтыг хязгаарлах, тархалтыг бууруулах тэмцлийн ажлыг 150.0 мян.га талбайд зохион байгуулав.

o  Туул, Хэрлэн, Ерөө голуудын цутгалаг голуудын ойн санд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Улаанбаатар хотын ногоон бүсэд нийт 6 ширхэг харуулын цамхагийг барьж  байгуулав. Туул, Хэрлэн, Ерөө, Сэлэнгэ, Дэлгэрмөрөн голуудын ойн санд багтдаг аймгуудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хэрэглэх багаж, тоног төхөөрөмжүүд /усны мотопомп, ус зөөвөрлөх сав, цуравдагч, үлээгч, Ермак загварын РЛО-6 зэрэг/-ээр хангах ажлыг хийв.

·     Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 11 км харлуулсан зурвас, Хэнтий аймгийн Биндэр Дадал сумдад 50 км газарт зориудын шатаах аргаар түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна.

 

·       2010 онд Монгол орны томоохон голуудын урсацын дийлэнх хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс бүслүүр, хур тунадас олон жилийн дунджаас ихээр унадаг нутаг дэвсгэрийн 17 хувийг хамарсан газар нутгийг сонгож хилийн заагийг тогтоож 17 аймгийн нутагт 109 талбайн газарзүйн солбицолыг тооцоолон гаргасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг эцэслэн тогтоосон.

·       2010 онд Балгасын Улаан нуурын 101226 га газар, Увс аймгийн Чандмань Улаан уулын 351.5 га  газар, Баян-Өлгий аймгийн  Рашаантын 50 га, Улаан хадны 45 га газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол 2011 онд Тэнгис-Шишгэдийн голын ай сав газрын 869.1 мян.га, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны 611.3 мян.га газрыг шинээр, Мянган-Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 234.3 мян.га,  Мөнххайрханы байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 191.5 мян.га, Улаан Тайгын байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 326.3 мян.га, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 342.2 мян.га газрыг, 2012 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эх, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад хамруулаад байна.

 

·       2011 онд Орхон, Хэрлэн, Ховд, Буянт, Онон, Туул голын урсац бүрэлдэх эхийн экосистемийн төлөв байдалд үнэлгээ өгсөн. 2012 онд Сэлбэ голыг байгалийн аясаар сэргээх ажлын хүрээнд мөсөн тошин үүсгэх ажлыг хийж гүйцэтгэв.

·       2010-2012 онд нийт  18358 га талбайд улсын болон байгууллагын өөрийн хөрөнгөөр ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээг гүйцэтгээд байна.

·       Мөн хөтөлбөрөөс хойш дээрх голуудын сав газрын ойн санд хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг давхардсан тоогоор 13 аймгийн 179 сумын нийт 4000.0 мян.га талбайд  явуулж, судалгааны ажлын үр дүнг үндэслэн ойн хөнөөлт шавж, өвчний голомтыг хязгаарлах, тархалтыг бууруулах тэмцлийн ажлыг 272.9 мян.га талбайд зохион байгуулав.

o   Туул, Хэрлэн, Ерөө, Сэлэнгэ, Дэлгэрмөрөн голуудын цутгалаг голуудын ойн санд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Улаанбаатар хотын ногоон бүсэд нийт 6 ширхэг харуулын цамхагийг барьж  байгуулав. Эдгээр голуудын ай савд багтдаг аймгуудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хэрэглэх багаж, тоног төхөөрөмжүүдээр хангах ажлыг хийв.

·       Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 11 км харлуулсан зурвас, Хэнтий аймгийн Биндэр Дадал сумдад 50 км газарт зориудын шатаах аргаар түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна.

   

3.1.3.усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоож, дэглэмийг мөрдүүлэх;

 

·     Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор эцэслэн тогтоосон.

·     Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах ажлын хувьд: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 1,2 км, Гачууртад суурьшлийн бүсийн зүүн талаар  1.3 км, Яармагт 5 км,  Гачууртын Могойн дэнжид 2.2 км, Минжний хамгаалалт 0.8 км, нийт 10.5 км газарт,  хашааг Олимп хорооллын шинэ замын урдуур 1.45 км-т хийлээ.

·     Хамгаалалтын бүс рүү орохыг хориглосон анхааруулсан 3 төрлийн 60 тэмдэг, сурталчилгааны самбар 4-ийг Яармаг, Хар усан тохой, дээд эх үүсвэрт байрлууллаа.

 

 

·     Байгаль орчны багц хуулиуд шинэчлэн батлагдсантай хобогдуулан “Усны тухай” хуулийн хүрээнд шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулах “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх журам”-ын төслийг боловсруулан батлуулахаар ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох газруудаас санал аван батлуулахаар ажиллаж байна.

·       Улсын хэмжээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049.49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсрууллаа. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 28337 газарзүйн эргэлтийн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан ба усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор эцэслэн тогтоосон.

·       Засгийн газрын 270 тоот тогтоолоор төвлөрсөн ус хангамжийн   эх үүсвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтанд  шилжүүлэн 175 гүн өрмийн худаг, 210км газрыг хамгаалалтанд авснаар харуул хамгаалалт сайжирч, элс хайрга олборлох, хог хаягдал хаях асуудал эрс багассан байна.

·       Нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн хэмжээнд шалгалтад хамрагдсан байгууллагууд өөрийн харъяа гүний худгууд, усан сангууд, өргөх станцын барилга байгууламжууд, шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдэд урсгал болон их засвар хийж, ашиглалтын хэвийн ажиллагааг ханган ажилласан байна.

3.1.4.ус хангамжийн эх үүсвэрийн өнөөгийн байдалд үзлэг хийж, түүний эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужийг шинэчлэн тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах, мөрдөх дэглэмийг тодорхойлон хэрэгжүүлж эхлэх;

·     Туул голын энгийн хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын судалгааг гаргасан. Судалгаагаар 84 ААНБ энгийн хамгаалалтын бүсэд байгаагаас хайгуулын 26, ашиглалтын 58, үүнээс 15 ААНБ хайрга, элс олборлох үйл ажиллагаа явуулж байна. Хамгаалалтын бүсэд орсон эдгээр ААНБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох байгууллагад санал хүргүүлээд байна.

·     Б,В станц, баруун дүүрэг, Тасган, 3,4-р хороолол, засварын усан сангийн хамгаалалт, битүүмжлэл, агааржуулалт, хлоржуулалтын байдалд шалгалт явуулахад Б, В станцын хамгаалалтын бүсэд хог асгасан хашлага эвдсэн жолооч нарыг дүүрэг болон замын цагдаад шилжүүлж, зөвшөөрөлгүй хашаа барьж байсан “H Эй Би” ХХК хашаа барих ажлыг зогсоосон. Мөн Тасганы станцын гаднах хог хаягдлыг арилгуулж, хорооллын усан сангийн агааржуулалтын яндангийн бетонон суурьд гарсан нүх, засварын усан сангийн эвдэрсэн хлор дозлогчийг тус тус засуулав.

·       2011 онд Өмнөговь , Дорноговь, Дундговь,  Сүхбаатар  аймгийн   нутагт орших  нөөц нь  тогтоогдсон    газрын доорхи  цэнгэг  усны  ордуудын  талбай, түүний   тэжээгдлийн   дотоод , гадаад мужийн  хилийг нарийвчлан   тогтоож, тайланг    Усны газрын    ШУТЗ- ийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсан.

 

·       2012 онд Б, В станцын хамгаалалтын бүсэд тогтоосон графикийн дагуу шалгалт хийж, хог асгасан хашлага эвдсэн жолооч нарыг дүүрэг болон замын цагдаад шилжүүлж, зөвшөөрөлгүй хашаа барьж байсан “H Эй Би” ХХК-ны ажлыг зогсоосон.

3.1.5.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон тэжээгдлийн мужид явуулж байгаа болон явуулахаар төлөвлөж байгаа усны нөөц, чанар, нөхөн сэлбэлт, цэвэршилтэд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг үе шаттай зогсоох арга хэмжээг эхний ээлжинд нийслэл, цаашид аймгийн төв, сум, суурин газруудад хэрэгжүүлэх;

·     Ундны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид хууль зөрчин газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуй нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгох талаар НИТХ-ын 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5 дах заалтад тусгасан.

·     Гачууртын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд байрлаж байсан Чин Туул ХХК, иргэн С.Амаржаргал, нарын гэр амралтыг нүүлгэн, иргэн Н.Энхтүвшин, Б.Золбаяр, Н.Ганцэцэг, Д.Наранпүрэв, Ч.Гэрэлтуяа, Аззаяа нарын болон Н Эй Би ХХК-ий барьж байсан хашааг зогсоосон.

 

·     “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 242 ашиглалтын  тусгай эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүйгээр тусгай зөвшөөрлийг бүрэн цуцалсан, 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг 2012 оны  5 дугаар сарын 15-ны өдрийн 333 тоот тушаалаар тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн цуцалсан 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан бусад шалтгааны улмаас (тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй...гэх мэт) тус тус цуцлаад байна.

·     2012 оны 6 дугаар 06-ны байдлаар  байдлаар Засгийн газрын 2011 оны 6 сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 92 нь бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байна.

·       Усны нөөцийг хамгаалах зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх дээр үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлан, нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тогтоосон бөгөөд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг Засгийн газраас 2011 оны 06 дугаар сарын 08-ны 174 дугаар тогтоолоор батлаад байна. Энэхүү тогтоолын дагуу нийт 233 тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон ба 2012 оны 6 дугаар 06-ны байдлаар  байдлаар Засгийн газрын 2011 оны 6 сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-т хамрагдсан 242 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 92 нь бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байна.

·       Усны эх үүсвэрийн  хамгаалалтын бүс, Туул голын  хориглолтын болон хязгаарлалтын бүсийн газрыг чөлөөлүүлэх тухай 8 газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Баянгол дүүргийн  Засаг даргад 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1045 тоот, Нийслэлийн газрын албанд 03/1047 тоот, 3 дугаар цахилгаан станцад 03/1048 тоот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргад 03/1046 тоот албан бичгийн НМХГ-аас тус тус хүргүүлжээ. УСУГ-т  улсын  байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар  өгч, биелэлтийг тооцон ажилласан байна.  Шалгалтын явцад 245 газраас 138 байгууллага аж ахуйн нэгж, 107 иргэнийг хамруулж, 247 зөрчил илрүүлснээс 151 буюу 61.1%-ийг арилгуулж, улсын байцаагчийн акт 7, албан шаардлага 56/61 бичиж, улсын байцаагчийн дүгнэлт 129-ийг гаргаж, 8 байгууллага аж ахуйн нэгжид  880.0 мянган төгрөг, 1 албан тушаалтанд 10.0 мянган төг, 2 иргэнд 130.0 мянган төгрөгний шийтгэвэр ноогдуулсан ба 7 худгийн үйл ажиллагааг зогсоож, 235  ширхэг  гарын авлага, зөвлөмж тараалаа.

3.1.6.булаг, шандны эхийг хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийж, жилд 140-өөс доошгүй (тухайн аймаг дахь булаг, шандны тооноос хамааран 1-8) булаг, шандны эхийг тохижуулж хамгаалах ажлыг хийх.

·     2012 онд 145 булгийн эхийг хашиж хамгаалахад 290,0 сая төгрөг төлөвлөж, аймаг, нийслэлийн       БОАЖГ-уудаар хариуцуулан   гүйцэтгүүлэв.

·     НҮБ-ын    хөгжлийн    хөтөлбөрийн хүрээнд 11, Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд 92, орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар 28, ДБХС-ийн санхүүжилтээр 7, Ан агнуур зохион байгуулах ажлын хүрээнд 5, нийт 143 булгийн эхийг хашиж хамгаалсан байна.

 

·     2012 онд нийт 288 булаг, шандын эхийг хамгаалан тохижуулжээ.

·       2010 онд нийт 387 булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан тохижуулжээ. Үүнээс улсын төсвөөр 145, орон нутгийн төсвөөр 32,  гадаад дотоодын төсөл, хөтөлбөрөөр 173, иргэд ААНБ-ын хөрөнгөөр 37 булаг шандын эхийг хамгаалан тохижуулсан бол 2011 онд 181 /улсын төсвөөс 145, хувийн болон төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 36/, 2012 онд 288 /улсын төсвөөс 145, НҮБ-ын    хөгжлийн    хөтөлбөрийн хүрээнд 11, Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд 92, орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар 28, ДБХС-ийн санхүүжилтээр 7, Ан агнуур зохион байгуулах ажлын хүрээнд 5/ нийт 2010-2012 онд 856 булаг шанд, рашааныг эхийг хашиж хамгаалан тохижуулсан байна.

3.2.1.усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний иж бүрэн хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжүүлэх;

·     Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний иж бүрэн хөтөлбөр боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-27 тоот  тушаалаар батлуулаад байна.

·     Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний Гадаргын болон гүний ус, мөстөл, мөнх цэвдгийн талаар хийх хяналт шинжилгээний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2011 оны 145 тоот тушаалаар батлуулан мөрдөж байгаа бөгөөд шинэчлэн баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.

 

·       Гадаргын болон  гүний ус, мөстөл, мөнх цэвдгийн талаар хийх хяналт шинжилгээний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2011 оны 145 тоот тушаалаар батлуулан мөрдөж байна.

 

·       Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний иж бүрэн хөтөлбөр боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-27 тоот  тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

3.2.2.монгол орны ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний улсын сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийж аюулт үзэгдэл болон гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх;

·     Супер комьютер ашиглан  цаг агаарын урьдчилсан мэдээг бүс нутгийн хэмжээнд 30 км, монгол орны хэмжээнд 10 км, Улаанбаатар хотын хэмжээнд 1 км алхамтай, 3 цагийн зайцтай, 72 цагийн урьдчилалтайгаар гарган үйлчилгээнд ашиглаж байна.

 

·     Цаг уурын автомат станц 40 иж бүрдлийг авч суурилуулав. 

·       2011 онд цаг уурын автомат станц 12-ыг нэмж байгуулав. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах ажиллагаанд тооцооны аргыг өргөн ашиглах зорилгоор 2011-2012 онд супер компьютер, нарны цацраг судлалын эталон периглометр болон хэмжлийн 2 автомат станц авсан.

 

·       Усны газрын дэргэдэх хяналтын цооногийн мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авах, боловсруулах орчин үеийн техник хэрэгслэлийг Усны газарт суурилуулав.

 

·       10 аймагт Байгаль орчны шинжилгээний лаборатори шинээр байгуулж хөрсний чанарын анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох ажлыг улсын хэмжээнд хийж эхлэв.

 

·       Нарны цацраг судлалын 40%, цаг уурын өртөө харуулын 31.8%-д нь автомат станц тавив. Технологийн шинэчлэлийг ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

3.2.3.газар доорх усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулж, уул уурхайн хяналтын цооногууд, нийслэл, аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн дэвсгэр талбайг хамарсан хяналт-шинжилгээний цооногуудыг өрөмдөж тоноглон улсын сүлжээнд холбох;

·     2012 онд гүйцэтгэх Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт гаргах 6 цооногийн гүйцэтгэгчээр шалгарсан “Мэнхэн тахилга” ХХК-тай, Хэнтий, Дорнод аймагт гаргах 4 цооногийн гүйцэтгэгчээр шалгарсан “Тэнхлэг ус” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгэлийн ажлыг хүлээж аваад байна.

·     Хяналт-шинжилгээний цооногийг тоноглоход шаардлагатай багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулсан бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа болно.

·     Усны газрын дэргэдэх хяналтын цооногийн мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авах, боловсруулах орчин үеийн техник хэрэгслэлийг БНСУ-ын “Ора холдинг” ХХК Усны газарт  суурилуулсан.

 

·     Өмнөд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн нутгийн газрын доорхи усны нөөц, чанарын өнөөгийн төлөв байдлыг тогтоох судалгаа хийх, ус хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дунар-Од” ХХК, “И Си Эс Жи” ХХК-иудаас гэрээнд заасны дагуу 2 дахь үе шатны ажлын тайланг хүлээн аваад байна.

·     Сайншанд сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрт хяналтын 2 цооногыг Эрдэнэдрийлинг ХХК гаргаж, барилга байгууламжийг барьж дуусгаад байна.

·       2010 онд 24, 2011 онд 55, 2012 онд 12 газар доорх усны хяналтын цооног тус тус байгуулсан бөгөөд нийт 91 цооног байгуулсан байна.

 

 

 

3.2.4.олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархацтай бүсэд цэвдэг судлалын өртөө байгуулж цэвдгийн хяналт-шинжилгээний сүлжээг бүрдүүлэх;

·     Цэвдэг судлалын өртөөг өргөжүүлэн нэмж 10 аймгийн нутагт 17 цэгт цооног гаргав. Мэдрүүр, логгерийг 2013 онд байрлуулна.

 

·       2010 онд 13  цэвдгийн цооног байгуулсан бөгөөд 2012 онд төлөвлөгөөний дагуу 17 цооног гаргав. Цэвдэгийн хяналт шинжилгээний чиглэлээр ШУА-ын газар зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Тус хүрээлэнд цэвдэгийн 30 орчим цооног ашиглаж байна. Ингэснээр улсын хэмжээнд цэвдгийн хэмжлийг хийх боломжтой болно.

3.2.5.гадаргын усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, Алтайн нурууны нуур судлалын өртөөг Увс аймгийн Улаангом суманд, мөстөл судлалын өртөөг Баян-Өлгий аймагт  байгуулах;

·     Ус судлалын  харуулыг 30-аар өргөжүүлэхээр төлөвлөсөн боловч төсөв батлагдаагүйн улмаас хойшилсон.

·     Дорнод аймагт 2012 онд  шинээр баригдах ус судлалын Халх гол-Сүмбэрийн харуулын байрны суурь тавигдаад, 18.0 сая төгрөгний бараа материал худалдан аваад байна.

·     Ус судлалын харуул, өртөөнд шаардлагатай зарим багаж төхөөрөмжийн тендер зарлаж шаардлагтай тоног төхөөрөмжийг авсан.

·     2013 онд Ус судлалын 20 харуул, Баян-Өлгийд мөстөл судлалын өртөө,   Увс аймагт нуур судлал -мөстөл судлалын өртөө байгуулна. 

 

·       Алтай нурууны мөстлийг судлах зорилгоор 2010 онд Ховд аймагт мөстөл судлалын өртөө байгуулсан.

·       2011 онд Дорнод аймагт Монгол Хятадын хилийн усны хэлэлцээрийн дагуу Халхголын Буйр нуурт цутгаж байгаа хэсэгт ус судлалын харуулыг байгуулсан ба Хөвсгөл аймгийн Хатгал суманд нуур судлалын өртөөг ашиглалтад оруулав.

3.2.6.гадаргын болон газар доорх усны хяналт-шинжилгээний хэмжилтийн багаж төхөөрөмжийг шинэчилж автомат хэмжигч байрлуулах, орчин үеийн холбооны системийг ашиглан мэдээлэл, өгөгдлийг шуурхай дамжуулах технологид шилжүүлэх;

·     Дундговь аймгийн Мандалговь аймгийн усан хангамжийн 1 худагт газрын доорхи усны хяналт-шинжилгээний автомат төхөөрөмж суурилуулж хөдөлгөөнт болон суурин холбооны орчин үеийн технологийг ашиглан мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авч, хяналтын төв байгуулах гэрээг БНСУ-ын “Ора холдинг” ХХК-тай байгуулсан. Усны газрын дэргэдэх хяналтын цооногийн мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авах, боловсруулах орчин үеийн техник хэрэгслэлийг БНСУ-ын “Ора холдинг” ХХК Усны газарт  суурилуулсан.

·     Цооногт байнгын  хэмжилт хийх тоног төхөөрөмж суурилуулснаар газрын доорхи усны нөөц, горимын өөрчлөлтийг хянах  боломж бүрдэж байна. Хяналт-шинжилгээний хэмжилтийн багаж нь өгөгдлөө зайнаас дамжуулж, мэдээллийг online хэлбэрээр авч байна.

 

·     Авсан мэдээллүүдийг утасгүй холбоо болох GSM, CDMA сүлжээг ашиглан алсын зайны бүсэд суурилуулсан тоног төхөөрөмжийг хянах, өгөгдөл цуглуулдаг алсын удирдлагатай, хяналтын системтэй автомат багаж тоног төхөөрөмжүүдийг Хөвсгөл аймагт 2, Увс аймагт 1, Архангай аймагт 1, Дорноговь аймагт 1 Сүхбаатар аймагт 1,  Дундговь аймагт 1 нийт 7-г аймгийн төвийн усан хангамжийг тулгуурлан тависан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт  үйл ажилгаагаа явуулдаг Оюу-Толгой ХХК-ийн  Гүний хоолойнд хийсэн хяналтын 4 цооногийн 3 цооногт 3-ыг тавихад бэлэн болсон.

·     2012 онд ЦУОШГ 150 сая төгрөгийн багаж төхөөрөмж, материалыг худалдан авсан. 

 

 

 

·       2010 онд усны суурин түвшин хэмжигч 12, зөөврийн түвшин хэмжигч 6, зөөврийн компьютер 7, зай 124-г худалдан авч, Сүхбаатар аймагт 2, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 2, Орхон, Туул голын сав газарт 17 цооногт тоног төхөөрөмжийг суурилуулсан.

·       2011-2012 онд Дундговь аймгийн Мандалговь аймгийн усан хангамжийн 1 худагт газрын доорхи усны хяналт-шинжилгээний автомат төхөөрөмж суурилуулж хөдөлгөөнт болон суурин холбооны орчин үеийн технологийг ашиглан мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авч, хяналтын төв байгуулах гэрээг УГ-ын дарга, Дундговь аймгийн Засаг дарга, БНСУ-ын “Ора холдинг” ХХК-тай байгуулсан ба Усны газрын дэргэдэх хяналтын цооногийн мэдээлэл, өгөгдлийг дамжуулах, хүлээн авах, боловсруулах орчин үеийн техник хэрэгслэлийг Усны газарт суурилуулсан.

·       Ус судлалын харуулд ашиглах автомат багажийн судалгаа хийж байна. Туул голын цутгал болон Туул голын ус судлалын харуулд автомат түвшин хэмжигч 10-ыг суурьлуулхаар бэлтгэж байна.

3.2.7.усны шинжилгээний лабораторийн гүйцэтгэлийн чадварыг сайжруулж, орчин үеийн өндөр мэдрэмтгий аналитик багаж төхөөрөмжөөр тоноглон усны чанарын төлөв байдал, бохирдлын талаархи дэлгэрэнгүй мэдээллээр хэрэглэгчдийг хангах;

·     2012 онд 10 аймагт шинээр орчны шинжилгээний лаборатори байгуулж ус, агаар, хөрсний шинжилгээний ажлыг хийж байна. Мөн зөөврийн багажаар /PH, тунгалагжилт, хүчилтөрөгч / хангасан.

 

·     Тариаланд ашиглаж байгаа усны химийн найрлагад байнга хяналт тавих ус шинжилгээний лабораторийг байгуулах төслийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд захиалан хийлгэж хөрөнгө оруулалтын тусламж үзүүлэх хүсэлтийг Австри Улсын Засгийн газарт тавиад байна.

 

·     УСУГ-ын шаардлагатай багаж хэрэгслийг авсан бөгөөд Солонгосын КОЙКА олон улсын байгууллагаас ус нэрэгч, электрон жин, инкубатор болон зөөврийн төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.

 

·       2010 онд Усны төв лабораторийг байгуулсан бөгөөд НҮБХХ-өөс ус шинжлэх явуулын тест 200 ширхэгийг дагалдах зүйлсийн хамт хүлээлгэн өгсөн.

·       2011 онд цэвэр агаар сангийн хөрөнгөөр агаар, ус, хөрсөнд дахь хүнд метал тодорхойлох X ray багаж авч БОШЛ-д ашиглаж байна.

·       2012 онд 10 аймагт шинээр орчны шинжилгээний лаборатори байгуулж ус, агаар, хөрсний шинжилгээний ажлыг хийж байна. Мөн зөөврийн багажаар /PH, тунгалагжилт, хүчилтөрөгч/ хангасан.

·       Орчин үеийн өндөр хүчин чадалтай багажаар бүсчилсэн байдлаар 2013 оноос хангахаар төлөвлөж байна.

3.2.8.хилийн усыг хамгаалах, зүй зохистой ашиглах, мэдээлэл солилцох талаар хөрш орнуудтай харилцан эрх тэгш, үр ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан гэрээ хэлэлцээр байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;

·     Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн хоорондын  “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалтыг 2012 оны 7-р сарын 3-р хагаст Улаанбаатар хотод;

·     2012 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд  ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулсан Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1995 оны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хоёр улсын Засгийн газар хоорондын Бүрэн эрхт төлөөлөгчдийн XI дүгээр хуралдаанаар хөтөлбөрийн дагуу хилийн усны объектуудын гидрохимийн эрүүл ахуй халдвар судлалын ажиглалтыг үргэлжлүүлэх, хилийн голуудын усны чанарын лабораторын шинжилгээний үр дүн,бичил амь судлалын болон вирус судлалын үзүүлэлтүүд, эрүүл ахуйн халдвар судлалын талаар талууд харилцан мэдээлэл солилцох, мониторингийн үед үед илэрсэн зөрчлийг харилцан мэлээлж байх үүрэг хүлээлээ. Чанарын судалгаа, дээжлэлтийг тогтмол хийхээр тогтов.

·     Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн усны хамтарсан комиссын  V хуралдаан  Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв.

·     Талууд Хамтарсан Комиссын 4 дүгээр хуралдаанаас хойш хийсэн ажлын тайлан,  хилийн усны гидрологийн харуул байгуулах ажлын талаар болон ус зүйн мэдээлэл солилцох, Хилийн усны хамтарсан комиссын 2012-2013 онд хэрэгжүүлэх  төлөвлөгөөг хэлэлцсэн ба 6 дугаар хуралдааныг  БНХАУ-д  зохион байгуулж Хилийн усны усзүйн мэдээлийг тогтмолжуулж чадлаа.

·       Монгол улс, ОХУ-ын хоорондох хилийн усыг ашиглах хамгаалах хэлэлцээрийн хүрээнд ажлын хэсгийн уулзалт 2010 оны 7 дугаар сарын 17-21-ний хооронд Дархан хотноо зохион байгуулагдсан. Монгол улс, ОХУ-ын хоорондох хилийн усыг ашиглах хамгаалах хэлэлцээрийн хүрээнд Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчдийн 9 дүгээр зөвөлгөөн энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулагдсан.

·       2011 онд Монгол улс, БНХАУ-ын хилийн усны комиссын хамтарсан шинжээчдийн багийн 4 дүгээр хуралдааныг Ховд аймагт, Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн 10-р уулзалтыг Дорнод аймагт, Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн ажлын хэсгийн хуралдааныг Буриад улсын Улан-удэ хотод, 2012 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн хоорондын  хоорондын “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн ээлжит уулзалтыг Улаанбаатар хотод, Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн усны хамтарсан комиссын  V хуралдааныг  Улаанбаатар хотод, Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ХI-р хуралдааныг ОХУ-ын Улаан-Үд хотод,  Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн усны хамтарсан комиссын  VI хуралдааныг БНХАУ-ын Бэйхай хотод  тус тус зохион байгуулав.

3.2.9.хилийн усны хяналт-шинжилгээг тогтоосон үзүүлэлтүүдээр тогтмол, горимын дагуу явуулж, холбогдох мэдээллийг төвд шуурхай дамжуулах, солилцох боломжоор хангах;

·     “Байгаль нуурын сав газрын хил дамнасан эко системийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төсөл”-өөс  хилийн усны нөөц, чанар, бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох хяналтын  лабораторийг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байгуулж усны шинжилгээг 20 гаруй үзүүлэлтээр газар дээр нь шууд тодорхойлох зөөврийн багажаар хангав.

 

·     ОХУ, БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу хяналт шинжилгээг тогтмол хийж байна.

·       “Байгаль нуурын сав газрын хил дамнасан эко системийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төсөл”-өөс  хилийн усны нөөц, чанар, бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох хяналтын  лабораторийг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байгуулж усны шинжилгээг 20 гаруй үзүүлэлтээр газар дээр нь шууд тодорхойлох зөөврийн багажаар хангав.

3.2.10.томоохон голуудын сав газрын усны экосистемийн биологийн төлөв байдлын индексийг олон улсын стандартын дагуу боловсруулан гаргаж, сав газрын ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны экосистемд үзүүлж байгаа нөлөөллийг тогтоож, хянах үзүүлэлтийг тодорхойлох;

·     ШУТС-“Орхон, Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсац, ашиглалтын нөөцийг тогтоох” төслийг 2012-2013 онд ШУТС-ийн санхүүжилтээр МУИС хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

·       Орхон, Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсац, ашиглалтын нөөцийг тогтоох” төслийг 2012-2013 онд ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

3.2.11.улсын хэмжээний усны мэдээллийн сангийн бүтэц, мэдээлэл боловсруулах, дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж, программ хангамж, үйл ажиллагааг боловсронгуй болгон орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, усны нөөц, чанар, ашиглалт, хувьсал өөрчлөлтийг нарийвчлан тогтоох  боломжтой болгох;

·     Улсын усны мэдээллийн сангийн үйл ажиллагааг тогтвортой болгох үүднээс аймаг тус бүрээр усны кадастр хөтлөх, сав газрын гадаргын усны хилийн заагийг тодорхойлох, 2011 оны улсын усны тоо бүртгэлийн дүнг боловсруулж аймаг сум бүрээр каталоги үйлдэн мэдээллийн санг баяжуулав. Цаашид аймгуудын усны мэдээллийн дэд санг үндэсний сүлжээнд оруулах ажлыг гүйцэтгэх ажлыг 2013 оны улсын төсөвт суулгахаар санал хүргүүлэв.

·       2010 онд рашааны нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг явуулж мэдээллийн санд оруулав.

·       Улсын усны мэдээллийн сангийн үйл ажиллагааг тогтвортой болгох үүднээс аймаг тус бүрээр усны кадастр хөтлөх, сав газрын гадаргын усны хилийн заагийг тодорхойлох, 2011 оны улсын усны тоо бүртгэлийн дүнг боловсруулж аймаг сум бүрээр каталоги үйлдэн мэдээллийн санг баяжуулав.

3.3.1.уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн усны нөөцийг хуримтлуулах усан сан, усан цахилгаан станцыг Ховд гол, түүний цутгал голуудын сав, хойт мөсөн далайн ай сав болон мөстөл, мөсөн голын доод талд байгуулах замаар 70,000-80,000 сая шоо метр тогтонги усны нөөцийг өндөр уулын бүсэд бүрдүүлж, ашиглах зураг төслийг боловсруулах;

·     Монгол улсын Ерөнхийлөгч 2011 оны 12 –р  сард Кувейт улсад албан ёсны айлчлал хийх үед Монгол улсын эдийн засгийн өсөлт, дэд бүтцийг хөгжүүлэх  томоохон төслийн нэг болох Шүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавигдсан бөгөөд Кувейтын тал уг саналыг  дэмжиж хүлээн авсан билээ.

·     Шүрэнгийн УЦС-ын Техник эдийн засгийн үндэслэлийг ажлын даалгаврыг боловсруулах, түүнд ажилллах Монголын талын зөвлөх мэргэжилтнийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

·     Шүрэнгийн УЦС-ыг байгуулахад нийтдээ 430 сая орчим ам.доллар шаардагдах ба жилд 60 сая орчим ам.долларын орлоготой ажиллаж 7-8 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх урьдчилсан тооцоо гарч байна. Мөн жилд 600000 тонн нүүрс хэмнэх бололцоо нээгдэж, Төвийн бүсийн түлш-эрчим хүчний баланс сайжирч, нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний системд зэрэгцээ ажиллуулан ашиглах,  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тус дөхөм үзүүлэх болно. Хүлэмжийн хийг жилд 700000 тн-оор бууруулж,   цэвэр хөгжлийн механизмыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ханган биелүүлэх болно.

·     Нийтдээ 4 тэрбум гаруй шоо метр эзлэхүүнтэй усан сан байгуулснаар ирээдүйд Говийн бүсийн аж үйлдэрийн болон ундны усан хангамжийн нөөц эх үүсвэртэй  болно. Уул уурхайн эрдэс баялагийн үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах дулааны цахилгаан станцуудыг байгуулахаар төлөвлөж байгаа хэдий ч тэдгээрийн горим ажиллагааг тохируулах импортын эрчим хүчийг орлоход Шүрэнгийн УЦС зайлшгүй ач холбогдолтой юм.  УЦС нь эдийн засгийн хямрал, инфляцид өртөхгүй байх чадварыг өөртөө агуулж байдаг учраас манай төвийн эрчим хүчний системийн  бие даасан байдлыг хангах амин чухал ач холбогдолтой юм.

·       2012 онд нийт 4 тэрбум гаруй шоо метр эзлэхүүнтэй усан сан бүхий Шүрэнгийн УЦС-ын Техник эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулах, түүнд ажилллах гадаад, дотоодын зөвлөх мэргэжилтнийг сонгон шалгаруулсан бөгөөд төслийн ажлын даалгаврыг боловсруулан гаргаад байна.

 

3.3.2.Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Булган, Халх, Онон, Эг, Хархираа, Түргэн, Шишхэд, Ерөө, Хараа, Тамир, Богдын голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгааг хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, барьж байгуулах ажлуудыг эхлүүлэх;

·     Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС-барих ажилтай холбогдуулан Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2011 оны 12 сарын 25-ны өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн шугмаар  Шүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврыг хийх зорилгоор гадаад, дотоодын зөвлөх сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулсан. Энэхүү гэрээний үр дүн эцэслэн гараагүй байна.

·     “Орхоны усан цогцолбор” төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын санхүүжилт шийдвэрлэгдсэн бөгөөд 2011 онд боловсруулсан ТЭЗҮ боловсруулах Техникийн даалгаврыг олон улсын жишигт нийцүүлэх гадаадын 1, дотоодын 1 зөвлөхийг сонгон шалгаруулж ажиллуулсан.

 

·     2012 онд 100 МВт-ын Туул-Сонгины “Улаанбаатар-усан цэнэгт цахилгаан станц”-ын ТЭЗҮ-г ШУТЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан.

 

·     2012 онд “Майхан  толгой” УЦС-ын ТЭЗҮ-г ШУТЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан.

 

·       “Орхон-Говь” төслийн хүрээнд 2010 онд усан сангийн талбайг хамарсан топогеодезийн ажлыг хийсэн, 2011 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврыг боловсруулсан бөгөөд Дэлхийн    банкны  25    сая     ам  долларын    хөнгөлөлттэй    зээлийн    хүрээнд дээрх техникийн даалгаврыг олон улсын жишигт нийцүүлэхээр гадаад, дотоодын зөвлөх ажиллуулсан.

·       “Говийн бүсийн усан    хангамжийг         нэмэгдүүлэх техник  эдийн   засгийн  урьдчилсан судалгаа”-г “Престиж “ ХХК   гүйцэтгүүлсэн болно.

·       Эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор Ховд аймгийн Дөргөн суманд 170 сая м3 усан сан үүсгэн 12 мВт хүчин чадалтай УЦС-ыг  2010 оноос хойш ажиллуулж байна.  1 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхдээ 30 м3 ус зарцуулдаг бөгөөд 2012 онд нийтдээ 27040153 кВт/цаг эрчим хүч, Тайширын УЦС нь 2012 онд 19543.1 мкВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж төлөвлөгөөт нормоо тус тус давуулан биелүүлсэн.

 

·       2011 онд “Туул усан цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийв.

·       Ерөө гол, Хэрлэн гол, Эгийн гол дээр /Өмнө хийгдсэн ТЭЗҮ биш/ бага оврын УЦС барих урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн.Сэлэнгэ мөрөн дээр том чадлын УЦС барих талаар урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн.

·       2012 онд “Майхан  толгой” УЦС-ын ТЭЗҮ-г ШУТЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан.

·       100 МВт-ын Туул-Сонгины “Улаанбаатар-усан цэнэгт цахилгаан станц”-ын ТЭЗҮ-г ШУТЗ-ийн хурлаар хэлэлцэн баталсан.

3.3.3.хот, суурин газрын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, сумын төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, эх үүсвэрүүдийг тогтоон нөөцийг тодорхойлох;

·     2011 оны төсвийн тодотголоор батлагдсан  “Шандны булаг” ХХК Увс аймгийн Цагаанхайрхан сумын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуулын ажил, “Чорьж бүрд” ХХК Баянхонгор аймгийн Гурван булаг сумын төвийн ус хангамжийн эрэл хайгуулын ажил,  Ар чандмана” ХХК Баянхонгор аймгийн Заг сумын усны эх үүсвэрийн хайгуулын ажил, “Усны барилга” ХХК “Хөвсгөл аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хайгуулын ажлуудыг  2012 оны 6-р сард багтаан 100% хийж гүйцэтгэсэн. Үр дүнгийн тайлангууд усны нөөцийн зөвлөлөөр ороход бэлэн болсон.

·     2012 оны улсын хөрөнгө оруулалтаар “Гидрогеологийн хайгуул судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерээр    “Карст” ХХК  Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Багануурын оюутны хотхоны ус хангамжийн эх үүсвэрийн хайгуулын ажил, “Би-Гарм” ХХК Туул тосгоны Түргэний гол, Гавьжийн шанд зэрэг суурьшлын бүсийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуулын ажлууд хийгдэж үр дүнгийн тайлангууд усны нөөцийн зөвлөлөөр орж хэлэлцүүлэхээр бэлэн болсон.

·     2013 онд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс 61-ийн гарам орчимд газрын доорхи усны эх үүсвэрийг тогтоох эрэл хайгуулын ажил үргэлжлэн хийгдэнэ.

 

·       2010 онд Дархан-Шарын голын төвийн усан хангамжийн шинэ эх үүсвэрт, Ховд аймгийн Манхан сумын төвийн усан хангамжийн шинэ эх үүсвэрт, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ашиглалтын хайгуул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын ашиглалтын хайгуул, Дундговь аймгийн Мандалговь хотын ашиглалтын хайгуулын судалгааны ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

·       2011 онд Говьсүмбэр аймгийн Чойр, Архангай аймгийн Цэцэрлэг хотын ус хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг тус тус хийв.

·       2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Цагаанхайрхан, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг сумын ус хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн хайгуул судалгааны тус тус хийж гүйцэтгэв.

·       Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн газрын доорх усны эрэл хайгуулын ажлыг Багануур дүүргийн Оюутны хотхоны ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг “Карст” ХХК, Туул тосгоны Түргэний гол, Гавьжийн шанд зэрэг суурьшлын бүсийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуулын ажлыг “Би-Гарм” ХХК тус тус хийж гүйцэтгэв.

3.3.4.томоохон төслүүд хэрэгжих эдийн засгийн хөгжлийн бүс нутгуудад газар доорх усны эх үүсвэрийн эрэл, хайгуул явуулж, ус хангамжийн эх үүсвэрүүдийг тогтоон, нөөцийг тодорхойлох;

 

·     Уул уурхайн ус хангамжийг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын  газрын доорхи усны баталгаажуулах хайгуул хийгдэх байсан боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас энэ ажил хийгдээгүй.

·     Мөн зүүн бүсийн Сайншандын аж үйлдвэрийн паркийн ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Бор хөөврийн говийн газрын доорхи усны нарийвчилсан хайгуулын ажлыг 2012 онд улсын хөрөнгө оруулалтаар тендер шалгаруулан ”Танан импекс” ХХК хийж гүйцэтгэсэн ба Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Долоодын говийн усны эх үүсвэрийг тогтоох газрын доорхи усны эрэл хайгуулын ажлыг “Ньюгидропроект” ХХК хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

·     2013 онд дээрх газрын доорхи усны хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

·     "Өмнийн говь" талбайд  гүйцэтгэж буй 1:200000-ны масштабтай гидрогеологи-геоэкологийн     иж    бүрдэл зураг, геоэкологийн    үнэлгээ    хийх "ӨГ-ГЕОЭКО" төслийн суурин     боловсруулалтын ажлын хүрээнд   төслийн   гэрээт гүйцэтгэгч "Дунар Од"  компани 2010-2012 онд хээрийн болон суурин судалгааны   ажлын   үр дүнгүүдийг хүснэгт, график , зураг, схем хэлбэрт оруулж, судалгааны ажлын үр  дүнгийн   эцсийн  тайланг  эцэслэн боловсруулж гидрогеологи, геоэкологи, холбогдох бусад баримт материалын    зургыг    1:200000-ны масштабтайгаар хийсэн бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн шүүмж гарсаны дараа ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн хүлээн авах болно.

·     Завхан аймгийн дөрвөлжин сумын нутаг Хайрханы хөндийд “Баянайраг” ХХК-иас, Хөвд аймгийн Мөст сум-боорчийн голын хөндийд “МОН ЭН КО” ХХК-иас, өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутаг Тооройн шандад “саусгоби сэндс” ХХК-иас, Дорнод аймгийн Цагаан- Овоо сумын нутаг Их талын хотгорт “Сихтара гоулд” ХХК-иас газрын доорхи усны эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэж байна.

 

·       2011 онд Өмнөговь аймгийн  Ханбогд сумын төвийн усан хангамжийн гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг “Танан Импекс” ХХК  “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.

·       Өмнөд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутгийн газрын доорхи усны нөөц, чанарын өнөөгийн төлөв байдлыг тогтоох судалгаа хийх, ус хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулах” судалгаа, “Газрын доорхи усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл боловсруулах” ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

·       2012 онд Сайншандын аж үйлдвэрийн паркын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Бор хөөврийн говийн газрын доорхи усны нарийвчилсан хайгуулын ажлыг 2012 онд улсын хөрөнгө оруулалтаар тендер шалгаруулан ”Танан импекс” ХХК хийж гүйцэтгэсэн ба Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Долоодын говийн усны эх үүсвэрийг тогтоох газрын доорхи усны эрэл хайгуулын ажлыг “Ньюгидропроект” ХХК хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

·       Завхан аймгийн дөрвөлжин сумын нутаг Хайрханы хөндийд “Баянайраг” ХХК-иас, Хөвд аймгийн Мөст сум-боорчийн голын хөндийд “МОН ЭН КО” ХХК-иас, өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутаг Тооройн шандад “саусгоби сэндс” ХХК-иас, Дорнод аймгийн Цагаан- Овоо сумын нутаг Их талын хотгорт “Сихтара гоулд” ХХК-иас газрын доорхи усны эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэж байна.

·       Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг, Сайхандулаан, Мандах,    Улаанбадрах, Сайншанд сумд,   Замын-Үүд  өртөө, Зүүнбаян тосгоныг хамарсан нийт 64748 кв.км талбайн    хэмжээнд гидрогеологи-геоэкологийн     зураглалын ажил хийгдэж дууссан.

3.3.5.судлагдаагүй зарим халуун рашааны ордуудад гидрогеологийн болон бальнеологийн судалгааны ажлыг хийх;

·     Эрүүл мэндийн сайдын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Рашаан сувиллын Үндэсний хөтөлбөрийг боловсруулж,  яамдуудаас төсөлд тусгах  санал авч  нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болоод байна. 

·     “Рашааны эрэл хайгуул, судалгааны ажлын техникийн даалгаврын загвар”-ыг Усны газрын даргын 2011 оны А-15 тушаал; “Рашааны ордын ашиглалтын нөөцийг үнэлэн тогтоох аргачилсан заавар”-ыг Усны газрын даргын 2011 оны А-27 тушаалаар тус тус баталсан.

 

·     Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл  мэндийн сайдын 2010 оны А-79/99 хамтарсан тушаалаар баталсан “ Рашааныг ашиглах, хамгаалах журам”-ын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх, рашааны ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ажлыг Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хэнтий, Төв аймаг болон Улаанбаатар хотын 10 гаруй рашаан сувилалд ЭМЯ, ЭМГ,  МХЕГ-тай хамтран хийж гүйцэтгэсэн.

 

·     Хөвсгөл аймагт 11 рашаанд гидрогеологийн судалгаа хийгдэж чанар, найрлага нь тогтоогдсон.

o   2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл  мэндийн сайдын 2010 оны А-79/99 хамтарсан тушаалаар баталсан “ Рашааныг ашиглах, хамгаалах журам”-ын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх, рашааны ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ажлыг Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хэнтий, Төв аймаг болон Улаанбаатар хотын 10 гаруй рашаан сувилалд ЭМЯ, ЭМГ,  МХЕГ-тай хамтран хийж гүйцэтгэсэн.

·       2011 онд “Рашааны эрэл хайгуул, судалгааны ажлын техникийн даалгаврын загвар”, “Рашааны ордын ашиглалтын нөөцийг үнэлэн тогтоох аргачилсан заавар”-ыг тус тус баталсан.

·       2012 онд Эрүүл мэндийн сайдын  тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Рашаан сувиллын Үндэсний хөтөлбөрийг боловсруулж,  яамдуудаас төсөлд тусгах  санал авч  нэгтгэн Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болоод байна.

3.3.6.монгол орны рашааны ордуудын гидрогеологи болон гидробиологи, бальнеологийн судалгааны ажлыг идэвхжүүлж, рашааны нэгдсэн каталоги, мэдээллийн санг бий болгох;

 

·     Хийгдсэн.

·       Нийт 21 аймгийн  216 сумын  351 рашаан болон рашаан төст булгуудыг  тоолон солбицол байршилын тэмдэглэгээ хийн, усны хатуулаг, эрдэсжилт, темпратур, болон хувирамтгай элементүүдийг газар дээр нь шинжилсэн.  312 рашааны дээжид нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр авчирч химийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, рашаан судлалын төв, ШУТИС–ийн лабораториудаар тус тус 17 үзүүлэлтээр шинжлүүлж дүгнэлт гаргасан. Рашааны мэдээллийг Microsoft excel, Microsoft Access программд оруулан цэгцэлж, Газар зүйн  мэдээллийн системийн Arcview программд оруулан мэдээллийн сан үүсгэсэн. Мэдээллийн санд рашааныг бүсчилэл, төрөлөөр ангилахын зэрэгцээ улсын чанартай рашаан, орон нутгийн чанартай рашаан, хамгаалалтанд авах шаардлагатай рашаан гэж ангилан зургийг боловсруулав.

3.3.7.геотермийн судалгааг хийж газрын гүний халуун усны эрчим хүчийг ашиглах боломжийг судлах;

·     Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах ажлыг өргөжүүлэх сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл 2011-2012 онд Мегаватт ХХК-д Д.Ганчимэг удирдагчтайгаар хэрэгжиж дууссан бөгөөд захиалагч БОНХЯ-нд хүлээлгэн өгөв.

·       “Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах ажлыг өргөжүүлэх шинжлэх ухаан технологийн төсөл”-ийг 2011-2012 онд хэрэгжүүлсэн.

3.3.8.усалгаатай газар тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 25.0 сая шоо метрээс багагүй эзэлхүүнтэй усан сан байгуулж жилд 10 000 га-аас доошгүй тариалангийн талбайг усжуулах;

-    Баян-Өлгий аймгийн  “Шумек”, “Харганат”,  Төв аймгийн  “Далын ам” “Борнуур” услалтын системийн II ээлжийн I хэсэг, Говьсүмбэр аймгийн “Шивээ говь”, Нийслэлийн “Аюушийн ам”, Өвөрхангай  аймгийн  “Дайрганы гол”,  “Баян төхөм”,  Арцын гол”, Өмнөговь аймгийн “Баянбулаг”, “Далан булаг”, “Нарийн”, Архангай аймгийн “Цэцэрлэгийн гол, “Хануйн  дэнж”,  Өвөрхангай аймагт “Дайрганы гол”, “Баян төхөм”, “Арцын го” зэрэг  төрийн ба орон нутгийн өмчийн 15 услалтын системийг барьж ашиглалтад оруулахад улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийв.  

·     Аж ахуйн нэгжийн өмчлөлийн услалтын системийг байгуулахад улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлэгч өөрөөсөө 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийв. Одоогийн байдлаар Архангай аймагт  “Баянбулаг”,  “Хануй хүнүйн бэлчир”,  Булган аймагт  “Далын гол”, Дархан-Уул аймагт “Буурт”,   Сэлэнгэ аймагт  “Эрхэт”,   “Орхон өвөр хуурай”, “Баянхангай”,  “Хонхор”,   “Ягааны хүр”, “Царамын ар”,    Төв аймагт   “Үдлэг”,  “Мань уул хайрхан”,  “135-р талбай”,  “Үдлэг-25”, “Ханх”, “Хэцийн богино”, “Дөрвийн гарам”,  зэрэг  аж ахуйн нэгжийн 16 услалтын системийн барилгын ажлыг Техникийн комиссоор хүлээн аваад байна. Архангай аймагт    “Хануй хүнүйн бэлчир”, Хэнтий аймагт   “Батнаяд” гэсэн 2 услалтын системийн барилгын ажлын гүйцэтгэл хүлээгдэж байна. 

·     Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2012 онд нийт 33 услалтын системийг барьж усалгаатай тариалангийн талбайн хэмжээ   2274.3  га-гаар нэмэгдэх боломж бүрдлээ.

·    2010 онд улсын хэмжээгээр нэгтгэн дүгнэвэл 4.4 сая шоо метр усан сан байгуулж 3885.3  га талбай усжуулах боломжтой болсон ба 2011 онд усалгаатай талбайн хэмжээ 42.0 мянган га-д хүрээд байна.

·       2010 онд усалгаатай талбайн хэмжээ 4276 га-гаар, 2011 онд  усалгаатай талбайн хэмжээ 3462.0 га-гаар, 2012 онд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 2274.3  га-гаар нэмэгдээд байна.

·       Нийт 2010-2012 онд усалгаатай талбайн хэмжээ 10012.3 га-аар нэмэгдсэн байна.

·       Төв аймгийн нутаг дэвсгэрт усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгааны ажлыг хийв. Мөн Архангай аймагт 5, Булган аймагт 1 услалтын системийг шинээр барих, нийслэлийн “Аюушын ам”, Төв аймгийн “Бор нуур” услалтын системийг засварлах ажлын зураг төслийг зохиож, услалтын системийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээг хийлгэв.

3.3.9.хуучин ашиглагдаж байсан услалтын системүүдийг шинэчлэх, сэргээн засварлах, усны системийн толгойн барилга байгууламжийг шинээр байгуулах арга хэмжээ авч, нийт 6500 га талбайг усжуулах, усыг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах системийг нэвтрүүлэх;

·     -Увс аймгийн Түргэн, Зүүнтуруун, Сэлэнгэ аймгийн Ивэн  голын усыг хуримтлуулан тариалангийн усалгаанд ашиглах олон жилийн тохируулгатай усан сан  бүхий боомт байгуулах зураг төслийг зохиож байна.

·     -2012 онд шинээр Увс аймгийн Түргэн суманд “Хойт хөвөөн тариг”, “Адарганы халх”, “Кола”, “Хээр морьт”, Тариалан суманд “Хархираа”, “Арсай”, Говь-Алтайд “Найтаастын ам”,  Баян-Өлгийд “Цагаан дэнж” Сүхбаатар,  Төв, Говь-Алтай, Хэнтий, Дархан-Уул аймагт 5 жижиг услалтын системийг   шинээр барих  ажлын зураг төсөл, төсөв  зохиов. Нийтдээ 3 боомтын барилга, 13 услалтын системийн 4800 га талбайд хайгуул судалгаа, зураг төсөл хийгдлээ.

·     Төв   аймгийн Баян гол, Дархан-Уул   аймгийн Буурт, Өвөрхангай аймгийн Дайргын гол, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааныг хэсэгчилэн  сэргээн засварлах барилгын   ажил   эхэлж, Увс аймгийн Хархираагийн услалтын     систем, Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн шороон    боомтын засварын ажлын зураг төслийг зохиов.

·     -2012 онд услалтын системийн усны эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулан 200 мян.шоо метр ус хуримтлуулах 2 шороон боомт, 160 мян.шоо метр багтаамжтай 11 усан санг ашиглалтад оруулав.

·       2010 онд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон орон нутгийн өмчлөлийн 55 услалтын системийг, 2011 онд 7 услалтын системийг, 2012 онд нийт 33 /хүлээгдэж буй гүйцэтгэлээр/ услалтын системийг барьж, 2010-2012 онд нийт 95 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлав.

·       2012 онд 3 боомтын барилга, 13 услалтын системийн 4800 га талбайд хайгуул судалгаа, зураг төсөл хийгдлээ.

·       Мөн услалтын системийн усны эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулан 200 мян.шоо метр ус хуримтлуулах 2 шороон боомт, 160 мян.шоо метр багтаамжтай 11 усан санг ашиглалтад оруулав.

3.3.10.усалгаатай газар тариаланг өргөжүүлэхэд шаардлагатай цас, борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм, усан санг нэмэгдүүлэх;

·     Байгаль хамгаалах сангийн зардлаар 2012 онд баригдсан хөв цөөрөм.

·     Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ямаат залаатын хөвийн төсөвт өртөг- 62.4 сая.төг,

·     Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний голын хөв ХО – 36.79 сая.төг, 

·     Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг шарын голд баригдах хөвийн төсөвт өртөг – 249.6 сая.төг барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай,

·     Завхан аймгийн Алдархан сумын Яаматын сайрын хөвийн ажил 100 хувьтай, ашиглалтанд хүлээн авсан. ХО -65.81 сая.төг, тус аймгийн

·     Цагаанчулуут сумын Жавцагын голын хөв 100 хувь баригдсан ХО – 96.23 сая.төг,

·     Баянхонгор аймгийн Заг сумын Сүүжийн булгийн хөвийн ХО – 81.86 сая.төг БУАжил нь 70 хувьтай,

·     Хэнтий Дархан сумын хөв 100% ашиглаалтан орсон. ХО- 75.0 сая.төг

·     Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Ар булаг 100% ХО-65.29 сая.төг,

·     Дорнод аймгийн Гурванзагал сумын Сайхан булгийн хөвийг 100% барьж дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн. ХО- 75.0 сая.төг байна:

·     2013 онд хөв цөөрөм барих бэлтгэл хангах зорилгоор Хэнтий-1, Говь-Алтай-3, Баянхонгор-3, Өвөрхангай-3, Завхан-3, Улаанбаатар хотод-2 барих нийт 15 хөв цөөрмийн зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр (47.7сая,төг гүйцэтгэлийн санхүүжилттэй байна) “Гидрофонтан” ХХК, “Гидрокомбайгууламж” ХХК, “Экос” ХХК, Усны судалгаа хөгжлийн хүрээлэн зэрэг 4 байгууллагуудтай гэрээ байгуулан эхний ээлжинд Хэнтий – 1, Завхан – 1, Өвөрхангай – 1, Улаанбаатар – 2 нийт 5 зураг төсөл бэлэн болсон.

·     2012 онд услалтын системийн усны эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулан 200 мян.шоо метр ус хуримтлуулах 2 шороон боомт, 160 мян.шоо метр багтаамжтай    11    усан санг ашиглалтад оруулав.

·       2010 онд 7 хөв, 2011 онд 3, 2011-2012 он дамжиж 5 хөв цөөрөм, 2012 онд 9 хөв цөөрөм байгуулж нийт 24 хөв цөөрмийг барьж байгуулсан.

 

·       2008-2012 онд бэлчээр, хадлан, тариалангийн талбайг усжуулах, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах аж ахуйн нэгж, иргэдийн  услалтын системийн 238, хөв цөөрмийн 20 зураг төслийг хянаж, мэргэжлийн дүгнэлт гаргаад байна.

·       Увс аймгийн "Улаан толгой", Говь-Алтай аймгийн Шаргын Арван дөрөв зэрэг услалтын системийн ус хуримтлуулах боомтын засварын ажлыг гүйцэтгэв.

3.3.11.Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэр, Биокомбинат, Нисэх, Яармагийн хороолол болон Эрдэнэт, Дархан, Зуунмод, Сүхбаатар, Арвайхээр хотууд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, технологийн тоног төхөөрөмжийг суурилуулах, шинэчлэх, өргөтгөх ажлыг хийж, хяналт удирдлагын нэгдсэн сүлжээг нэвтрүүлж, тоолууржуулах;

 

·     БНСУлсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Шинэ яармаг” орон сууцны хорооллын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг шинээр барих төсөл 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд усны эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг “Экос” ХХК гүйцэтгэн (30000 м3/хоног) нөөцийг нь тогтоосон. Зураг төслийг БНСУ-ын “К-Water” ХХК  боловсруулсан. Шинэ Яармагийн орон сууцны хорооллын цэвэр усны насос станц, усан сан, гүний худгийн БУА-ыг гүйцэтгэж байна.

 

·     Япон Улсын Засгийн газрын 34.0 сая.ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын ус хангамжийн Гачууртын шинэ эх үүсвэрийн төслийн хүрээнд тус эх үүсвэрийн нөөц (20000м3/хоног)-ийг тогтоон баталгаажуулсан. Зураг төслийг Япон Улсын “CTI” ХХК боловсруулж, магадлал хийлгэсэн. Барилга угсралтын ажлыг 2012 оны 05-р сараас  эхлүүлээд байна. Ф700мм-ийн 18.87м  цэвэр усны магистрал шугамыг угсарсан. 21 ширхэг ашиглалтын цооног өрөмдсөн.

 

·     БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Замын Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” нь 2013 он хүртэл үргэлжлэх бөгөөд төслийн хүрээнд гүний худаг-3ш, 4х500м3 усан сан, ус цэвэршүүлэх станц, өргөлтийн насосны станц,  цэвэр усны 21.6 км шугам сүлжээ барилга угсралтын ажил хийгдэж байна.

 

·     АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”–ийн хүрээнд:

·     Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын гэр хороололд ус хангамжийн өргөлтийн насосны станцын барилга, цэвэр усны 30,3 км шугам, ус түгээх 19 байр шинээр барьсан. 2-р өргөлтийн насосны станцын барилгын ажил болон носас суурилуулах ажлыг 100% хийж гүйцэтгэсэн. 2х1000м3, 100м3-ын  усан сангийн газар шорооны ажил хийгдэж байна.

·     Алтай хотын ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын хүрээнд усны эх үүсвэрийн насос, тоног төхөөрөмжийг шинэчлэн ус дамжуулах 3,3 км шугам сүлжээг шинээр барьж байна. Барилга угсралтын ажлыг “Хүрд” ХХК гүйцэтгэж байна. Ус түгээх байр/6/-ны ус дамжуулах шугамыг угсарч дууссан. Ус түгээх байр/7/-ны ус дамжуулах шугамын угсралтын ажил, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

·     Баянхонгор хотын ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийг сайжруулах барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЧММ” ХХК гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар сургалт, семинарыг 2012 оны 05, 06-р сард зохион байгуулсан.

 

·     6. Дундговь аймгийн Мандалговь хотын ус хангамжийн эх үүсвэрийн 2-р ээлжийн ф100-200мм-ийн 30 км шугам сүлжээний угсралтын ажлыг “Боорчи” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

 

·     Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан сумдын нийт 732 ус ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд баталгаажуулалтанд хамрагдаж, усны тоолуураар хангах  ажил хийгдсэн. Говь-Алтай аймагт 2012 онд 10 аж ахуйн нэгж, байгууллага, 200-аад айл өрхөд цэвэр усны тоолуур суурилуулсан байна. Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл, Төслийн удирдах албанд хүсэлт гаргасаны дагуу  ирэх онд 830 тоолуурыг холбох хэрэгслийн хамт нийлүүлэхээр ажиллаж байна.

·     Завхан аймгийн махкомбинатын үйлдвэрт ф40, Ёохор талхны цех, Мал үржлийн алба, Ноосны чадавхийн төв, Арвижих ХК, Очир илч ХХК-д ф15-ын тоолуур шинээр тавьж баталгаажуулан ажилласан.

 

 

·       Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Гачууртад баригдах ус хангамжийн шинэ эх үүсвэрийн төслийн гэрээг 2010.09.02-нд баталгаажуулсан. Төсөл 2012-2014 онд хэрэгжинэ. Төслийн хүрээнд:  Японы талаас: гүний худаг-21,  ус цуглуулах шугам сүлжээ-6.5 км, 8000 м3 багтаамж бүхий усан сан, ус халдваргүйжүүлэх төхөөрөмж-1, ф700 мм-ийн голчтой 18.9 км магистраль шугам сүлжээг барих,  Монголын талаас: Цахилгаан дамжуулах агаарын шугам, хамгаалалтын хашаа, харуулын байр, 2х3000м3 усан сан, гүүр зэрэг 2.0 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ.

·       Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Дархан хотын ус хангамжийн байгууламжийг сайжруулах” 21-YJ-56 төсөл” 2009 оноос эхлэн хэрэгжсэн. Төслийн төсөв өртөг 940.0 сая.иен. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

-     Эх үүсвэрийн гүний 10 худгийн барилга байгууламж насос, тоног төхөөрөмжийг шинэчлэн засвар-ласан. Цахилгаан хангамжийн болон алсын удирдлагын автомат систем суурилуулалтын туршилтын ажил хийгдэж, инженерийн техникийн ажилтануудыг хэсэгчлэн сургалтад хамруулж байна.

-     1, 3, 4-р насосны станцын тоног төхөөрөмжүүд болон цахилгаан хангамжийн хяналт, удирдлагын самбар, тоноглолыг иж бүрэн сольж, шинээр суурилуулсан.

·       Хлоржуулах байгууламжийн барилгын засвар, тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулсан.

·       -Дархан хотын гэр хорооллын 5, 6-р багийн нутаг дэвсгэрт ус түгээх байр, 7.9 км шугам сүлжээг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

 

·       3. Дархан-Уул аймгийн Шарын гол суманд цэвэр усны Ф200мм-ийн голч бүхий 1.6 км урт хос ган шугам сүлжээг барьж 2010 оны  9 сард улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авсан.

 

·       4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын инженерийн шугам сүлжээ, төвлөрсөн ус хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын  хүрээнд 2010 онд 4.9 км бохир усны шугам, цэвэр усны шугам 8км угсрахаас Ф300мм-ийн бохир усны 4 км шугам  угсраад байна. Энэхүү ажлын хүрээнд цэвэр усны ф25-280 мм-ийн голчтой 16.4 км шугам, 2х500 м3-ийн усан сан, бохир усны ф200-400 мм-ийн голчтой 5.03 км, цахилгаан дамжуулах агаарын 10 кВ-ын АС-50/8-ын шугам 3.7 км, 10 кВ-ын 100 кВА чадалтай дэд өртөө-2 ком барина.

 

·       Улаанбаатар хотын “Нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийг сайжруулах зорилготойгоор телеметрийн системийг суурилуулан бүрэн автоматжуулсан. Уг телеметрийн хяналтын системд зориулж бүх худгуудыг холбосон 31 км урт шилэн кабелиар тасралтгүй мэдээлэл дамжуулах боломжтой болж байна.

3.3.12.Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн орон сууцны шинэ хорооллуудын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийг хийх;

 

·     Эрдэнэт хотын орон сууцны 11-р хорооллын доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд халаалтын ф50-200мм-ийн голчтой 1.9 км, цэвэр усны ф25-150мм-ийн голчтой 3.6 км, бохир усны ф150-250мм-ийн голчтой, борооны ус зайлуулах ф250-300мм-ийн 0.57км асбестоцементэн шугам хоолой шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.  2012 онд үргэлжлэн хэрэгжинэ. Орон сууцны 7 хорооллын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн барилга угсралтын ажлыг “Набсан” ХХК гүйцэтгэж байна.

 

·     Увс аймгийн Улаангом хотын “Цэвэр усны 5.9 км цагираг шугам, цэвэр усны 2-р эх үүсвэр”-ийн барилга угсралтын ажлын гүцэтгэгч "Альянс-Тех" ХХК гүний худаг-5, 2х1000м3 усан сан, цэвэр усны 5.9 км шугам сүлжээг шинээр угсрсан.

 

·     Баян-Өлгийн аймгийн Өлгий хотын “Цэвэр, бохир усны төвлөрсөн шугамын өргөтгөл, бохир усны насосны станцын барилга” угсралтын ажлын гүйцэтгэгч "Байгууламж" ХХК цэвэр усны 7.7 км, бохир усны 3 км шугам сүлжээг ашиглалтад оруулсан. 

 

·     Ховд аймгийн Жаргалант сумын цэвэр, усны шугам, өргөлтийн  станцын шинэчлэлтийн хүрээнд гүний худаг-2, 2х500м3 усан сан, цэвэр усны 7 км шугам сүлжээний барилга угсралтын болон өргөлтийн насос станцын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. 2 усан сангийн суурийн ажил хийсэн.

 

·     АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл”–ийн хүрээнд:

·     Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын гэр хороололд ус хангамжийн өргөлтийн насосны станцын барилга, цэвэр усны 30.3 км шугам, ус түгээх 19 байр шинээр барьсан. 2-р өргөлтийн насосны станцын барилгын ажил болон носас суурилуулах ажлыг 100% хийж гүйцэтгэсэн. 2х1000м3, 100м3-ын  усан сангийн газар шорооны ажил хийгдэж байна.

 

·     Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн “Усан хангамжийг сайжруулах” ажлын гүйцэтгэгчээр  “Сан” ХХК ажиллаж байна. Төслийн хүрээнд: цэвэр усны ф160-мм-ф32-ийн голч бүхий 3.8 км шугам сүлжээ, гүний худгийн барилга, гадна цахилгааны 250 м шугамын угсралтын ажил хийгдэж байна.

 

·     Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах” ажлын хүрээнд цэвэр усны ф110 голчтой 2.3 км, ф 63 голчтой 70 м шугам сүлжээ, үзлэгийн худгийн хамт, мөн усны тоолуур-88 ш суурилуулах ажлыг “Сан” ХХК гүйцэтгэсэн.

 

·     Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Бохир усны шугамын шинэчлэл, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл”-ийн ажлын гүйцэтгэгчээр “Байгууламж”ХХК шалгарсан гүйцэтгэж байна. Он дамжин хэрэгжинэ.

 

·     Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн зураг төслийг “Инж байгууламж” ХХК боловсруулж, магадлал хийгдэн баталгаажсан. Инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Одкон холдинг" ХХК шалгаран гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж байна.

 

·     Дархан хотын цэвэр усны 20.0 км шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөл боловсрогдон баталгаажсан. "Компорт импекс" ХХК шалгаран ажиллаж байна.

 

·     Баянхонгор аймгийн төвийн цэвэр, бохир усны шугамын зураг төслийг “Санни Сервис” ХХК боловсруулан баталгаажуулсан.

 

·     Орхон аймгийн орон сууцны 7 дугаар хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг  “Набсан”ХХК гүйцэтгэсэн. 

 

·     Дорнод аймгийн Чойбалсан хотын цэвэр, бохир усны төв шугамын болон төмөр шүүх станцын их засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Сайн констракшн” ХХК гэрээ  байгуулан ажиллаж байна. Он дамжин хэрэгжинэ.

 

·     Баянхонгор аймгийн төвийн нам даралтын зуух, дулааны 12 км шугамын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Хөх бүрдийн эх” ХХК гүйцэтгэсэн.                                  

·       Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд барихаар төлөвлөж буй Баянголын ам, Нисэх, Яармаг, YII, XIY, МРТХЭГ-ын орчмын орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээг барихад шаардагдах хөрөнгийг Засгийн газар бонд гаргах замаар Хөгжлийн банкны  санхүүжилтээр хэрэгжүүлэх тухай Засгийн Газрын 2011 оны 149 дүгээр тогтоол гаргуулсан.Дээрх ажлуудын жагсаалтыг Хөгжлийн банкинд албан ёсоор хүргүүлээд байна. Баянголын аманд дулааны эх үүсвэр, дулааны шугамын 4-р ээлж, Буянт-Ухаад цэвэр усны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байна. Харин Яармагийн цэвэр усны эх үүсвэр, шугам сүлжээг Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар гүйцэтгэнэ.      Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийг "Инж байгууламж" ХХК, "Зэт энд Ди" ХХК боловсруулсан. магадлал хийгдэж байна.

 

·       Говьсүмбэр аймгийн Чойр сумын Хонхор-Сүмбэр хотхоныг холбосон цэвэр усны Ф200мм-ийн голчтой 1.2 км шугам,  халаалтын зуухны 3ш тогоо угсрах болон зуухны барилгын  засварын ажлыг "Хүрд" ХХК гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн.

 

·       2011 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /486.9 сая төгрөг/ Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн орон сууцны дулааны шугам, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн орон сууцны ариутгах татуургын шугам, Баянхонгор аймгийн Баянхонгор хотын 10-р байрны инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлуудыг гүйцэтгэсэн. Мөн Ховд аймгийн Алтай сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Увс аймгийн Улаангом сум зэрэг сум, суурин газруудын цэвэр, бохир усны шугам сүлжээ, Эрдэнэт хотын орон сууцны 7 ба 11-р хорооллын  гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд хийгдсэн.

 

 

3.3.13.Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гэр хороололд ус түгээх байруудыг барьж, төвлөрсөн сүлжээнд холбох замаар үйлчилгээний хүрээг нягтруулах;

 

·     Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Дархан хотын усан хангамжийг сайжруулах төсөл”-өөр гэр хорооллын  5, 6-р багт 7.9 км цэвэр усны шугам, 12 ус түгээх байрыг шинээр барьж, төвлөрсөн сүлжээнд холбон ашиглалтад оруулсан.

·     АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын төсөл 2301” –ийн хүрээнд: Эрдэнэт хотын гэр хороололд гүйцэтгэгч “Одкон”ХХК ус түгээх 19 байрыг шинээр барьсан. Цэвэр усны 30.3 км шугам, бохир усны 5.2 км шугамыг угсарсан.   Баянхонгор аймгийн төвд ус түгээх 5 байрыг шинээр барьж, одоо ажиллаж байгаа 9 ус түгээх байрыг засварлахаар зураг төслийг боловсруулан батлуулсан. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30% байна.

·     Шинээр барих 1000м3х2 усан сангийн барилга угсралтын газар шорооны ажил хийгдсэн.

 

·     Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт “Баяр хөөр” ТББ-ын хөрөнгөөр ус түгээх 1 байрыг шинээр барьж  ашиглалтад оруулсан. Нийслэлийн хөрөнгөөр уг дүүрэг 3 УТБ барьсан байна.

 

·     2012 онд Сонгинохайрхан дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 1, Дархан хотод 12, Эрдэнэт хотод 19, Баянхонгор аймагт 5, нийт 52 ус түгээр байрыг шинээр барьж, 9 ус түгээх байрыг засварлахаар ажиллаж байна.

 

 

 

·       Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь шатны төсөл”-ийн хүрээнд 2005-2010 онд Баянхошуу, Дарь-Эх, Дамбадаржаад зэрэг гэр хороололд нийт 112 ус түгээх байрыг шинэчилсэн буюу шинээр барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбосон.

 

·       АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын төсөл 2301”–ийн хүрээнд Баянхонгор аймгийн төвийн гэр хороололд цэвэр усны 6.7 км шугам  татах, ус түгээх байр шинээр 5-ыг барих, одоо байгаа ус түгээх 10 байрыг цэвэр усны шугамд холбож, засварлах, Арвайхээр хотын гэр хороололд цэвэр усны 9.9 километр шугам  татах, ус түгээх 17 байр шинээр барих, одоо байгаа ус түгээх 1 байрыг цэвэр усны шугамд холбож, засварлах, Алтай хотын гэр хороололд цэвэр усны шугам 2.8 км шугам угсрах, шинээр ус түгээх 7 байрыг барих, цэвэр усны шугамд холбохоор төлөвлөн зураг төслийг боловсруулж батлуулсан.

·       2012 онд нийт 52 ус түгээр байрыг шинээр барьж, 9 ус түгээх байрыг засварлахаар ажиллаж байна.

3.3.14.орон нутгийн сум, суурин газруудын эмнэлэг, цэцэрлэг, сургууль болон нийтийн үйлчилгээний газруудын ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн болон хэсгийн системд холбох ажлыг эрчимжүүлж, жил бүр аймаг тус бүрийн 2-3 сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болон нийтийн ахуйн үйлчилгээний байгууллагын ус хангамж, ариутгах татуургын системийг шинээр тавьж, шинэчилж ашиглалтад оруулах;

·     НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах МОН 08/302 төсөл”-ийн хүрээнд Говь-Алтай aймгийн Баян-Уул, Бигэр, Тонхил, Төгрөг сумд, Ховд аймгийн Дөргөн, Зэрэг, Манхан, Мянгад, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сум, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдад цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан батлуулсан. 2012 онд НҮБ-ийн санхүүжилтээр Ховд аймгийн Зэрэг суманд цэвэр, бохир усны барилга байгууламж, шугам сүлжээг барихаар олон улсын тендерийг зарласан. Барилга  угсралтын ажил 2013 оноос эхлэн хэрэгжинэ. Хяналт тавих Олон улсын хяналтын инженерээр Тилак Гамаж сонгогдоод байна.

·     ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол - МоМо 2” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон суманд хоногт 10 м3 ахуйн бохир усыг биологийн аргаар цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна.

·     Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын гүний худгийн насос, тоног төхөөрөмж, цэвэр усны 0.3 км шугам сүлжээг өргөтгөн шинэчилж, ус цэнгэгжүүлэх төхөөрөмжийг шинээр суурилуулан ашиглалтад оруулсан. Барилга угсралтын ажлыг “Ус-Алтай” ХХК гүйцэтгэсэн.

·     НҮБ-ын “Хүүхдийг ивээх сан”-ийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн 12 сумдын сургууль, цэцэрлэгүүдийг ус хангамж ариутгах татуургад холбох ажлын зураг төслийг хийхээр судалгааны ажлыг дуусгасан ба одоогоор зургийн ажил хийгдэж байна.

 

·       НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Говь-Алтай aймгийн Баян-Уул, Бигэр, Тонхил, Төгрөг сумд, Ховд аймгийн Дөргөн, Зэрэг, Манхан, Мянгад, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сум, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдад ус хангамж, ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөн зураг төслийг боловсруулж, 2012 онд НҮБ-ийн санхүүжилтээр Ховд аймгийн Зэрэг суманд цэвэр, бохир усны барилга байгууламж, шугам сүлжээг барихаар бэлтгэж байна.

·       ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол - МоМо 2” төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон суманд хоногт 10 м3 ахуйн бохир усыг биологийн аргаар цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна.

·       2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Алтай сумын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж, гүний худаг-2, цэвэр усны 4.6 км, бохир ус ариутгах татуургын 3.5 км шугам сүлжээг шинэчилж ашиглалтад оруулсан.

·       Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын гүний худгийн насос, тоног төхөөрөмж, цэвэр усны 0.3 км шугам сүлжээг өргөтгөн шинэчилж, ус цэнгэгжүүлэх төхөөрөмжийг шинээр суурилуулан ашиглалтад оруулсан. Барилга угсралтын ажлыг “Ус-Алтай” ХХК гүйцэтгэсэн.

3.3.15.хилийн харуул, анги, заставын ус хангамжийн эх үүсвэрүүдийг шинэчлэн тогтоож, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авах;

·     Шивээ хүрэнгийн боомтын ус хангамжид зориулсан газрын доорхи усны эрэл хайгуул судалгааны ажил хийгдсэн.

·     ХХБ-ын хэмжээнд хилийн 0184 дүгээр ангийн Ламт хилийн заставт 1 гар худаг, хилийн 0130 дугаар ангийн “Булган” шалган нэвтрүүлэх боомт, “Гурван хүүхэд”-ийн хилийн заставт тус бүр нэг гүний худаг шинээр гаргаж усны хангамжийг нэмэгдүүлсэн. Говь цөл, тал хээрийн бүсийн ундны усны хатуулаг, хужир шүү ихтэй 12 отрядын хилийн застав, харуулуудад “Акю Клеар” брэндийн ус цэвэршүүлэгч 180 ширхэгийг худалдан авч хангалт хийсэн.

·       2011 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хөвд, Ингэнсэвстэй, Дорноговь аймгийн Уушиг, Дорнод аймгийн Халхгол сумын Хархоньт хилийн харуул анги,  заставуудад ус хангамжийн эх үүсвэрийн газрын доорхи усны эрэл хайгуулын гидрогеологийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Өмнөд хилийн бүс “Сулинхээр”- ийн хилийн хороонд шинээр өрөмдмөл уст цэг гаргаж өгөхөөр хайгуул судалгааны ажил хийгдэж байна.

·       “Сайн сүүж”-ийн хилийн суманд улсын төсвийн хөрөнгөөр нэг өрөмдмөл уст цэг гаргасан.

·       2012 онд Шивээ хүрэнгийн боомтын ус хангамжид зориулсан газрын доорхи усны эрэл хайгуул судалгааны ажил хийгдсэн.

·       Говь цөл, тал хээрийн бүсийн ундны усны хатуулаг, хужир шүү ихтэй 12 отрядын хилийн застав, харуулуудад “Акю Клеар” брэндийн ус цэвэршүүлэгч 180 ширхэгийг худалдан авч хангалт хийсэн.

3.3.16.батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлийн ус хангамжийг сайжруулах, усны чанарыг дээшлүүлэх арга хэмжээг салбарын бодлого, төлөвлөлт, захиалгыг үндэслэн хэрэгжүүлэх;

·     ЗХЖШ-тай 2012-2013 оны хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгойн цэргийн сургалтын баазын ус хангамжийг сайжруулахын тулд усны нөөцийн хайгуул судалгааг хийж байна.

·     Зэвсэгт хүчний 311 дүгээр анги Сургалтын нэгдсэн төвд усны эрэл хайгуулыг хийж найдвартай ус хангамжийн эх үүсвэрийг тогтоон тус ангид 2 худаг гаргасан.

·     Усны газартай хамтран Сэлбэ, Дунд голын голдирлын ай савыг хамгаалах, арчилгаа цэвэрлэгээ хийх ажилд ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Экологи, уул уурхайн албанаас тухайн ажилд оролцох хугацаат цэргийн албан хаагч –200 хүн, /ЮМЗ-17 Трактор 1 нэгж, /HOWO –Самосвал 1 нэгж, /КОВШ/ 1 нэгж, /Бульдозер/ 1 нэгж, зэрэг техник хэрэгсэл гарган ажиллуулсан.

·     2012 оны 05 дугаар сарын 7-ноос 05 дугаар сарын 8-ныг хүртэл Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 16 ангийн 32 хүний бие бүрэлдэхүүнд байгаль орчныг хамгаалах анхан шатны мэдэгдэхүүн өгсөн.

 

3.3.17.хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн ус хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг усжуулах арга хэмжээг тасралтгүй явуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллага, бэлчээр ашиглагч, фермерийн аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан жилд 800-1000 худгийг шинээр гаргаж, сэргээн засварлах;

·     Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах ажлын хүрээнд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 463, гадаадын төсөл, хөтөлбөрөөр 314, аймаг, орон нутгийн хөрөнгөөр 34 нийт 811 худгийг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулав.

·     Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Ховд, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймгийн 503 бэлчээрт газрын доорхи усны геофизикийн  хайгуулын ажлыг 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  хийж  гүйцэтгэв.

 

.  

 

·       2011-2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 990, гадаадын төсөл, хөтөлбөрөөр 554, аймаг, орон нутгийн хөрөнгөөр 111, нийт 1655 худгийг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулав. Энэ ажилд нийт 19 тэрбум 708 сая.төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагдсан байна.

 

·       2011-2012 онд 15 аймгийн 1020 бэлчээрт газар доорхи усны гео-физикийн хайгуулын ажлыг 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж инженерийн хийцтэй худаг гаргах боломж бүхий 700 гаруй устай цэгийг тогтоов.

3.3.18.Шивээ-Овоо, Таван толгойн нүүрсний орд болон Улаанбаатар хотод барихаар төлөвлөж байгаа дулааны цахилгаан станц, Чойр, Нялгын нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн болон хөнгөн, хүнс, барилгын материалын үйлдвэрүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх;

·     2012 онд Тавантолгойн нүүрсний уурхайн усан хангамжид зориулж Балгасын улаан нуурын газрын доорхи усны ордуудад зохих үе шатны гидрогеологийн судалгааны ажил гүйцэтгэсэн.

·       2010 онд “Оюутолгой” ХХК-ийн захиалгаар “Геомастер инженеринг” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн унд-ахуйн хангамжийн эх үүсвэрийн гидрогеологийн эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэсэн.

·       2012 онд Тавантолгойн нүүрсний уурхайн усан хангамжид зориулж Балгасын улаан нуурын газрын доорхи усны ордуудад зохих үе шатны гидрогеологийн судалгааны ажил гүйцэтгэсэн.

3.3.19.монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлт, эрчим хүчний хэрэглээний эрэлт, шаардлага, салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын сургамж, туршлага, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга хэмжээг авах;

 

·     Сэлэнгэ, Орхон голын эрчим хүчний нөөцийг ашиглах усан цогцолбор байгуулах ТЭЗҮ боловсруулах талаар БНХАУ-ын Засгийн газарт хүсэлт тавин хамтран ажиллахаар төлөвлөж байна.

·     Дөргөний УЦС, Тайширын УЦС-ын инженер техникийн ажилчид ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Тайширын УЦС-ын шүүрэлтийг цаг алдалгүй зогсоосон. Уг 2 станц нь усыг ямар нэгэн бохирдолгүйгээр голын урсацыг тогтворжуулан үйл ажиллагаа явуулж байна.

·       Усны эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хөтөлбөр, төлөвлөлтийг шинэчлэх шаардлагын судалгааны өгөгдөл цуглуулах ажлыг эхлүүлээд байна.

·       Сэлэнгэ, Орхон голын эрчим хүчний нөөцийг ашиглах усан цогцолбор байгуулах ТЭЗҮ боловсруулах талаар БНХАУ-ын Засгийн газарт хүсэлт тавин хамтран ажиллахаар төлөвлөж байна.

·       Дөргөний УЦС, Тайширын УЦС-ын инженер техникийн ажилчид ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Тайширын УЦС-ын шүүрэлтийг цаг алдалгүй зогсоосон.

3.3.20.Чаргайтын 58 МВт, Эрдэнэбүрэнгийн 65 МВт усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж, боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх;

·     Эгийн гол дээр /Өмнө хийгдсэн ТЭЗҮ биш/ бага оврын УЦС барих урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн. Сэлэнгэ мөрөн дээр том чадлын УЦС барих талаар урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн ба БНХАУ болон олон улсын байгууллагын тусламжаар ТЭЗҮ боловсруулах хүсэлт тавих зөвшөөрөл авахаар ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийн төсөл боловсруулж яамдуудаас санал аваад байна.

·     Чаргайтын 58 МВт, Эрдэнэбүрэнгийн 65 МВт УЦС-ын ТЭЗҮ-ийг хянан үзэж боломжтой гэдгийг тогтоосон боловч, бусад усан цогцолборуудтай уялдуулсан ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлагатай. ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг эрэлхийлэн ажиллаж байна. Гадаад, дотоодын компаниудад санал тавин ажиллаж байна.

·       Эгийн гол дээр /Өмнө хийгдсэн ТЭЗҮ биш/ бага оврын УЦС барих урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн. Сэлэнгэ мөрөн дээр том чадлын УЦС барих талаар урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаа хийсэн.

·       Чаргайтын 58 МВт УЦС-ын ТЭЗҮ-ийг “СЭХҮТ” ТӨҮГ, Эрдэнэбүрэнгийн 65 МВт УЦС-ын ТЭЗҮ-ийг Япон улсын тусламжтайгаар хийсэн ба  хянан үзэж боломжтой гэдгийг тогтоосон боловч, бусад усан цогцолборуудтай уялдуулсан ТЭЗҮ-ийг дахин боловсруулах шаардлагатай. ТЭЗҮ боловсруулах хөрөнгийн эх үүсвэрийг эрэлхийлэн ажиллаж байна. Гадаад, дотоодын компаниудад санал тавин ажиллаж байна.

3.3.21.уул уурхай, хүнд үйлдвэр, дулааны станц зэрэг томоохон ус хэрэглэгчид болон бүх хэрэглэгчдийн ус хэрэглээний норм, нормчлолын стандартыг орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах, түргэн нэвтрүүлэхэд түлхэц өгөх байдлаар шинэчлэн тогтоох, мөрдөх, хяналт тавих

·     Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулиудыг УИХ-аас 2012 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан бөгөөд хуулиудын хүрээнд  шинээр болон шинэчлэн гаргах дүрэм, журам, норм, нормативыг боловсруулахаар ажиллаж байна.

·     БОНХЯамнаас “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйчилгээ явуулахад зарцуулах усны норм”-ын төслийг шинэчлэн боловсруулах ажлын техникийн даалгаварыг батлуулах шатанд байна.

 

·     Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 тоот тогтоолоор рашаан ашигласны төлбөрийг тогтоож өглөө. Тус тогтоолыг сумуудад хүргүүлж мөрдүүлж байна. Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 150 тоот тогтоолоор Улаангом суманд борлуулах усны үнийг ус түгээх төрөл, хэлбэрээр нь тогтоов.

 

·       2011 онд ШУТИС-ийн багш нарын багийн гүйцэтгэсэн  “Монгол улсын эдийн засгийн салбаруудын ус хэрэглээний нормыг шинэчлэн тогтоох судалгааны ажлын тайлан”-г  2011.12.18-ны өдөр Усны салбарын Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хүлээн авсан.

·       2012 онд УИХ-аас баталсан “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хуулиудын хүрээнд  шинээр болон шинэчлэн гаргах дүрэм, журам, норм, нормативыг боловсржулахаар ажиллаж байна.

·       “Усны тухай” хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулж, БОС-ын 1995 оны 153-р тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардах ус хэрэглээний түр норм”-ыг шинэчлэн батлуулах тухай саналыг  2012.06.06-ны 2а/680 тоот албан бичгээр БОАЖЯ-нд хүргүүлээд байна.

3.4.1.аймгийн төв, томоохон хот, суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэл хийж, ашиглалтыг сайжруулан стандартын шаардлагад нийцүүлэх;

·     Дундговь аймгийн Мандалговь хотын Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэлтийн ажил /3.4 тэр.төг/ “Боорч” ХХК ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан.  Баян-Өлгий аймгийн Өлгий хотын цэвэр, бохир усны төвлөрсөн шугамын өргөтгөл, бохир усны насосны станцын барилгын ажил /1.5 тэр.төг/ “Байгууламж” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын бохир усны шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл /1.9 тэр.төг/ “Хөвсгөл геологи”ХХК ажлыг гүйцэтгэж байна. Он дамжин хэрэгжинэ. Увс аймгийн Улаангом хотын цэвэр усны цагираг шугам, цэвэр усны 2-р эх үүсвэр /1.3 тэр.төг/ ажлыг “Альянс-Тех” ХХК гүйцэтгэн ашиглалтад орулсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл /1.6 тэр.төг/ ажлыг “Сайн консракшн ХХК гүйцэтгэсэн.  Увс аймгийн Улаангом хотын зүүн дүүргийн цэвэр усны цагираг шугам  /830 сая.төг/ Ажлыг “Хүрд” ХХК гүйцэтгэсэн, Дорнод аймгийн Чойбалсан хотын цэвэр бохир усны төв шугамын болон төмөр шүүх станцын их засвар, шинэчлэлт /683 сая төг/ Ажлыг “Сайн констракшн” ХХК гүйцэтгэж байна. Баянхонгор аймгийн Баянхонгор хотын нам даралтат зуух, дулааны 12 км шугамын шинэчлэлт /900 сая төг/ гүйцэтгэгчээр “Хөх бүрдийн эх” ХХК шалгаран ажлыг гүйцэтгэж байна.Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл /532 сая төг/ Ажлын гүйцэтгэгчээр “Есөн талст оргил констракшн” ХХК шалгаран гүйцэтгэж байна. Дархан-уул аймгийн Дархан хотын гадна ус хангамж, цэвэр усны шугамын шинэлчлэл /1.5 тэр төг/ Ажлыг “Компорт импекс” ХХК гүйцэтгэж байна. Сүхбаатар аймгийн Баруун-урт хотын төвлөрсөн ус хангамжийн 13км шугам сүлжээний шинэчлэл/750 сая төг/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7.9км инженерийн шугам сүлжээний шинэчлэл /689 сая.төг/ Ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэж байна. Ховд аймгийн төвийн Талын хашааны цэвэр, бохир усны шугам, сүлжээний өргөтгөл, их засвар /375 сая төг/ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын гадна инженерийн  шугам сүлжээ /421 сая төг/ ажлыг “Синчи Ойл” ХХК гүйцэтгэсэн.

 

·       Ховд аймгийн Ховд хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг “УХАТ”ХХК боловсруулсан.

 

·       Улаанбаатар хотын Багануур дүүргийн хоногт 8000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил дууссаж 2010.11.11-нд улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авсан.

 

·       Хөвсгөл аймгийн Мөрөн хотын бохир усны шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт, төсөл арга хэмжээний хүрээнд хоногт 4700 м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж, 1.2 км бохир усны шугамын барилга угсралтын зураг төсөл боловсрогдон магадлал хийгдсэн.

 

·       АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Монхидроконстракшн” ХХК- боловсруулан батлуулсан.

 

·       Орхон аймгийн Эрдэнэт хотын “Бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын болон Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн протокол, зээлийн гэрээг УИХ-аас 2008 оны 12 дугаар сарын 31-нд соёрхон баталсан. Төслийн нийт санхүүжилт нь ойролцоогоор 12.0 сая евро байна. Үүний 9.535 сая евро нь Францын зээл, 2.5 сая еврог Монголын талаас санхүүжүүлнэ. Төсөл хэрэгжих бэлтгэл хангагдаж байна.

 

·       Төв аймгийн Зуунмод хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл”-ийн ажлыг “Набсан”, “ЧММ” ХХК-ниуд хийж гүйцэтгэсэн. Цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд хүлээн авах байгууламжийн байрыг шинээр барьж  механик ажиллагаа бүхий сараалжийг суурилуулсан, элс баригч, анхдагч тунгаагуур, блок ёмкостын байгууламжуудыг засварлан насос тоног төхөөрөмжийг шинэчлэн, технологийн үйл ажиллагааг компьютерийн нэгдсэн сүлжээгээр хянах автомат удирдлагын системд  шилжүүлэх туршилт тохируулгын ажил хийгдэж, хэвийн ажиллаж байна.

·       АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Алтай, хотуудын цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Инж  байгууламж”, “Престиж инженеринг” ХХК-ниуд боловсруулан ТУА-нд хянуулахаар хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн 2010.12.15-нд АХБ-нд хүргүүлсэн.

·       Баянхонгор хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай. Графикийн дагуу үргэлжлэн хийгдэнэ.

3.4.2.усыг хамгаалах, арвижуулах, хаягдал бохир усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах санаачилгыг урамшуулах үйл ажиллагааг хэвшил болгох;

·     “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-нд, “Усны тухай”, “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хуулиудыг УИХ-аас 2012 оны 05 дугаар сарын 17-нд тус тус баталсан.

·     Эдгээр хуулиуд болон шинээр болон шинэчлэгдэн гарах дүрэм, журмуудын төсөлд хаягдал бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах тохиолдолд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэхээр тусгасан.

 

·     Байгаль орчны багц хуулиуд батлагдан гарсантай холбогдуулан дагалдан гарах дүрэм журмыг боловсруулах ажлын хэсгийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А-34 тоот тушаалаар баталсан.

·     Уг ажлын хэсэг:

·     Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд:

·     Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ  /15.3/ (явц 85%)

·     Ус ашигласны төлбөрөөс хөнгөлөх /20.2/ (явц 85%)

·     Усны тухай хуулийн хүрээнд:

·     Усны нөөцийн зөвлөл, дүрэм, бүрэлдэхүүн /4.6/ (явц 100)

·     Усны хэрэглээг тоолууржуулах журам /10.1.3/ (явц 70%)

·     Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт /10.1.12/ (явц 80%)

·     Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм /22.14/ (явц 65%)

·     Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм /22.4/ (явц 80%)

·     Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн талаарх журам /23.3/ (явц 65%)

·     Бохир ус зайлуулах цэг доторлож ашиглах журам /24.4/ (явц 80%)

·     Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загвар /28.17/ (явц 70%)

·     Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд:

·     Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал  уснаас төлбөр авах журам /4.5/ (явц 85%)

·     Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ /7.2/ (явц 85%)

·     аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журам /8.4/ (явц 85%)

·     Төлбөрийн тайлангийн маягтын загвар /9.3/ (явц 100%)

 

3.4.3.Хөвсгөл, Өгий, Увс, Хяргас, Хар ус зэрэг нуур, гол, мөрний эрэг орчмын аялал жуулчлалын бааз, нийтийн үйлчилгээний газруудад бохир усыг цуглуулах, цэвэрлэх шинэ дэвшилтэт технологи бүхий бага оврын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжуудыг нэвтрүүлэх;

·     Аялал жуулчлалын баазуудын бохир ус зайлуулах, цэвэршүүлэх талаар Хатгал тосгонд сүүлийн үеийн технологиор цэвэрлэх байгууламж баригдах зураг төсөл батлагдан гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам” ХХК шалгарлаа. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А-232 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн аваад байна.

·     Буйр нуур, Хэрлэн голын эрэгт байрлах амралтын газар, жуулчны баазуудыг байгаль орчин, усны нөөцөд халгүй жорлон /био болон хуурай жорлон/-той болох шаардлагыг тавьсан.

 

·       Хөвсгөлийн УТХГ-т байгаа жуулчны баазуудаас гарч буй шингэн хаягдлыг цэвэрлэх нэгдсэн байгууламжийн зураг төслийг ШУА-ын Геоэкологийн хүрээлэн, “Престиж инженеринг” ХХК хамтран боловсруулж, захиалагчаас санал авч Улсын экспертизээр хянуулан баталгаажуулав.

3.4.4.хаягдал бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хууль тогтоомжийн хүрээнд нэн тэргүүнд дэмжиж ажиллах;

·     Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухайхуульд усны хэрэглээг зүй зохистой болгох, усны нөөцийг хамгаалах зорилгоор ахуйн хэрэглээнээс гарсан саарал усыг эргүүлэн ашиглах, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүд нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглах, шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг тусгах, цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байхаар тусган батлуулсан болно.

·     ЗТБХБСАйдын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тоотоор “Саарал усыг ашиглах, ерөнхий шаардлага” стандарт боловсруулах ажлын техникийн даалгаварыг боловсруулан батлуулсан. Стандартыг боловсруулах  зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр “ТЮЛИП” ХХК шалгаран ажиллаж байна. 

·     “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаанаас гарч байгаа ахуйн бохир усыг барилгын материал үйлдвэрлэх, замын усалгаа арчилгаанд ашиглах боломжийн талаар судалгааны ажлыг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэж, цэвэрлэх байгууламжид цэвэрлэсэн усыг зам талбайн усалгаа, бетон зуурмагийн үйлдвэрт ашиглуулж эхлээд байна.

·    Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээс алт олборлогч Есөн эрдэнийн хишиг ХХК нь хаягдал усыг далан байгуулан тунгаах замаар цэвэршүүлэн эргүүлэн ашиглаж байна.

·     Дорнод аймгийн Матад сумын газрын тосны хайгуулын 19-р талбайд тос дамжуулах шугаман хоолойн биологийн нөхөн сэргээлт болон үйлдвэрийн шингэн хаягдлыг саармагжуулан цэвэршүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар ураны хайгуулын “Эмээлт майнз” ХХК, “Төв Азийн уран” ХХК, холимог металл олборлож буй ”Шинь Шинь” ХХК-ий цэвэрлэх байгууламжууд ажиллаж байна.

·     Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь ахуйн бохир усаа соруулан авч тусгай бэлтгэсэн газарт асгадаг байсан.Тус компанид МХГ-ын улсын байцаагч цэвэрлэх байгууламжтай болох албан шаардлага өгсөний дагуу цэвэрлэх байгууламж шинээр барьж байна.

 

·     Төв аймгийн Баянжаргалан  сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэнс майнанг” ХХК-ийн уурхайн ус шавхалтын усыг ашиглан хонхор нуурт цөөрөм байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байна. Мөн аймгийн төв, хот суурин газруудын хаягдал бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах үйл ажиллагаа, санал санаачилга, төсөл арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв-Чандмань ДЭХГ (ОНӨҮГ) нь саарал усыг дулаан үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд ашиглахаар төсөл боловсруулан 2013 онд зураг хийх ажлын хөрөнгийг шийдвэрлүүлсэн.

·     Усны хэрэглээ, ашиглалт, эргэлтийг сайжруулах үүднээс Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн хаягдал усыг хоногт 23.0 мянган м3, жилдээ 8.5 сая м3 цэвэрлэгдсэн усыг Эрдэнэт үйлдвэрийн технологийн усанд 2005 оноос эхлэн 100 хувь ашиглаж байна.

·       MNS 6230:2010 “Бохир ус зайлуулах цэг тогтоох. Ерөнхий шаардлага” стандартыг шинээр боловсруулан Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 28ы 53 дугаар тогтоолоор батлагдсан.

·       Монгол Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухайхуульд усны хэрэглээг зүй зохистой болгох, усны нөөцийг хамгаалах зорилгоор ахуйн хэрэглээнээс гарсан саарал усыг эргүүлэн ашиглах, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүд нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглах, шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг тусгах, цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байхаар тусган батлуулсан болно. Уг хуулийг үндэслэн энэ жил саарал усны стандарт боловсруулж байна.

 

3.4.5.Улаанбаатар хотын зарим хорооллын бохир ус цуглуулах коллекторыг шинээр барих, шинэ хороолол, хүн амын суурьшлын төвүүдийн коллектор салбар шугамуудыг барьж ашиглах, аймгийн төвүүдийн орон сууцны цэвэр, бохир ус, ариутгах татуургын шугам хоолойг барьж өргөтгөн шинэчлэх;

·     Эрдэнэт хотын орон сууцны 7-р хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг Набсан ХХК гүйцэтгэсэн.

·     Эрдэнэт хотын орон сууцны 11-р хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг "Монинжбар" ХК гүйцэтгэсэн.

·     Увс аймгийн Улаангом хотын зүүн дүүргийн цэвэр усны цагираг шугамын угсралтын ажлыг "Хүрд" ХХК гүйцэтгэсэн.

·     Дорнод аймгийн Чойбалсан хотын цэвэр бохир усны төв шугамын болон төмөр шүүх станцын их засвар, шинэчлэлтийн ажлыг "Сайн констракшн" гүйцэтгэж байна.  2013 онд үргэлжлэн хийгдэнэ.

·     Баян-Өлгий аймгийн Өлгий хотын цэвэр, бохир усны төвлөрсөн шугамын өргөтгөл, бохир усны насосны станцын барилгын ажлыг "Байгууламж" ХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

·     Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын  Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг "Сайн констракшн"ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.

 

·     Говьсүмбэр аймгийн Чойрын Хонхор-Сүмбэр хотхоныг холбосон  цэвэр усны шугамыг "Хүрд" ХХК угсарсан. Ажил бүрэн дууссан. 2010.11.11-нд улсын комиссоор хүлээлгэн өгсөн. Нийт 1.2 км Ф200мм-ийн цэвэр усны шугам, уурын зуухны 3ш тогоо, суурилуулж барилгын засвар хийсэн.

 

·     АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын төсөл”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотуудын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажлууд хийгдэж байна.2013 онд үргэлжилнэ.

 

·       АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотын бохир усны шугамын өргөтгөлийн зураг төслийг боловсруулан батлуулсан.  барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан дүгнэж байна.

 

·       Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний барилга угсралтын гүйцэтгэгчээр “Эс энд Эй”, “Набсан” ХХК шалгарч бохир усны ф300мм-ийн голчтой 4.0 км урт шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдсэн.

 

·       Увс аймгийн төвийн орон сууцны хорооллын доторх дулааны 290,0 м цэвэр усны 220,0 м, бохир усны 1.1 км шугам сүлжээг шинэчлэн ашиглалтад оруулсан.

 

·       2011 онд улсын төсвийн  хөрөнгөөр Улаанбаатар хотын Чингэлтэй, Хайлааст болон Дархан хотын үерийн далан суваг, Увс аймгийн Улаангом, Говьсүмбэр аймгийн Чойр, Өвөрхангай аймгийн  Хархорин, Баян-Өлгий аймгийн  Өлгий, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ховд аймгийн Алтай сумын цэвэр, бохир усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Эрдэнэт хотын 7, 11-р хорооллын гадна инженерийн шугам сүлжээ, Орон сууцны барилгуудын дээврийн засварын ажил,  Улаанбаатар хотын бохир усны 22-р коллектор, Дорнод аймгийн Хэрлэн сумын дулааны шугам сүлжээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын гадна бохир усны шугам сүлжээ, Дархан-Уул аймгийн 13-р хорооллын дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтанд оруулаад байна.

3.4.6.Улаанбаатар хотын Толгойтын цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийж, хаягдал усыг эргүүлэн ашиглах,  стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлэх;

·     Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн 2 үет тунгаагуурыг шинэчлэх,  бохир усны төв шугамыг шинэчлэх зэрэг техник технологийн шинэчлэлт хийх санхүүжилтийг 2013-2015 онд хэрэгжинэ. Зураг төсөл бэлэн.

 

 

 

·       Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх станц нь Испанийн Вант Улсын Засгийн газрын урт хугацааны зээлийн хүрээнд төслийн 2-р шатанд хэрэгжин суурилагдаж 2010 оны 6-р сард ашиглалтад орсон. Тус станцад BS-25 маркын туузан шахуурга бүхий лаг усгүйжүүлэх төхөөрөмж 2 ширхэгийг суурилуулсан. Лаг усгүйжүүлэх төхөөрөмж нь тус бүр нь 2000 м3 багтаамжтай 2 лаг өтгөрүүлэх танкаас 97-98%-ийн чийгшилттэй түүхий лагийг хүлээн авч 60-70%-ийн чийгшилттэй болгон усгүйжүүлэх зориулалттай бөгөөд цагт 20-25 м3 шингэн лаг хүлээн авч 400-500 кг усгүйжсэн лаг гаргах хүчин чадалтай.

3.4.7.Улаанбаатар хотын дүүргүүд болон аймгийн төв, суурин газруудад цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх

·     Улаанбаатар хотын “Туул-1” коллекторыг үе шаттайгаар барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. 1-р хэсгийн Ф350-800мм-ийн 8.9км шугамын угсралтын ажил дууссан. 2-р хэсгийн Ф600-800мм-ийн 7.1км шугам угсралтын ажил хийгдэж Ажлын комисс 11 дүгээр сард ажилласан.

 

·    Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй Улаанбаатар хотын хөгжил төсөл”-ийн хүрээнд Яармаг, Нисэхийн бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулсан.

·     АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Алтай, хотуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байна. 2013 онд үргэлжилнэ.

 

·       Улаанбаатар хотын “Туул-1” коллектор нь Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж хүртэл үргэлжлэх бөгөөд энэхүү коллекторын зураг төслийг “Монхидроконстракшн” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэсэн. “Туул-1” коллектор нь 30 орчим км урттай, 4 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 1, 2-р үе шатны хэрэгжилтээр 350-1000 мм-ийн голч бүхий 15.5 км шугамын барилга угсралтын ажил хийгдсэн үлдэгдэл 0.5 км урттай шугам сүлжээг Өмнөдийн коллектортой холбосноор Налайхын бохир усыг Улаанбаатар хотын төвлөрсөн системд холбох боломжтой болно.

 

·       Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй Улаанбаатар хотын хөгжил төсөл”-ийн хүрээнд Нисэх, Яармаг орчмын цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, “Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн нэгдсэн хөтөлбөр”-ийг  боловсруулсан.

·       АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбарын МОН 2301 төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Алтай, хотуудын бохир усны шугам сүлжээний зураг төслийг “Инж  байгууламж”, “Престиж инженеринг” ХХК-ниуд боловсруулж, батлуулсан.

3.4.8.ус хангамж, ариутгах татуургын тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийг шаардлагатай хот, суурин газруудад хийх

·     Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудад ус зөөврийн машин, универсаль трактор  нийлүүлсэн. Үүнд:

·     Баянхонгор аймгийн “Чандмань Баянхонгор” ОНӨҮГ

·     Дорнод аймгийн “Дорнод-НАА” ОНӨҮГ

·     Дорноговь аймгийн “Замын-Үүд НАА” ОНӨҮГ

·     Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨҮГ

·     Говь-Алтай аймгийн “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын машин тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор бохир усны тусгай зориулалтын нэг автомашин нийлүүлсэн.

 

 

·       Аймаг, нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагуудад тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд 2009 онд 10-аад байгууллагад, 2011 онд ус зөөврийн 4 машин нийлүүлсэн. Үүнд:

·       Багануур дүүргийн “Багануур-Ус” НӨҮГ

·       Сэлэнгэ аймгийн “Урсгал-Ус” ХХК

·       Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Ус Чандмань” ОНӨҮГ

·       Баянхонгор аймгийн Гурванбулаг сум зэрэг болно.

·       АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын салбарын төсөл”-ийн хүрээнд 2011 онд судалгаа авсаны үндсэн дээр нийтийн аж ахуйн байгууллагад усны машин, бульдозэр, бохирын машин зэрэг машин тоног төхөөрөмжийг ханган нийлүүлсэн.

·       Говь-Алтай аймгийн “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын машин тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор бохир усны тусгай зориулалтын нэг автомашин нийлүүлсэн.

3.4.9.ундны болон бохир усны цэвэрлэгээний хяналтын суурин болон зөөврийн лабораторийг аймгийн төвүүдэд шинээр байгуулж үйл ажиллагааг нь боловсронгуй болгох

·     НҮБ-ын ХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сум, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдад усны нөөцийн судалгаа хийсэн. Дээрхи сумдад цэвэр усны шинжилгээний зөөврийн лабораторийн багаж хэрэгслийг 2011 оны 03-р сард хүлээлгэн өгсөн.

·     2012 оны улсын төсөвт орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудад цэвэр, бохир усны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд зориулж 375.0 сая төг тусган батлуулж, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх тендер зарлан, гүйцэтгэгчээр "Дархан ус суваг" ХХК шалгаран 14 аймагт тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэн, холбогдох мэргэжилтэнүүдийн дунд сургалт зохион байгуулсан.

 

·       НҮБ-ын ХХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сум, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдад усны нөөцийн судалгаа хийсэн. Дээрхи сумдад цэвэр усны шинжилгээний зөөврийн лабораторийн багаж хэрэгслийг 2011 оны 03-р сард хүлээлгэн өгсөн.

·       2012 оны улсын төсөвт орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудад цэвэр, бохир усны лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд зориулж 375.0 сая төг тусган батлуулсан. Тус төсөл арга хэмжээний тендерийг 2012.02.20-ны өдөр зарлаж 2012.03.22-нд нээсэн үнэлгээ хийгдэж байна.

3.4.10.бохир усыг биологийн аргаар цэвэрлэх шинэ технологийг үе шаттай нэвтрүүлэх, органик болон эрдэс хорт бодисыг задлах нутгийн болон нутагшсан омгийн бичил биетэнг гаргах

·     Өмнөговь аймагт гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, угаадасны нүхийг ариутгаж шивтрийн хийг бууруулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлсэнээр хөрсөөр дамжин усны эх үүсвэр бохирдохыг хамгаалах талаар хийсэн шинэлэг туршилтын ажил боллоо.
Уг ажлын хүрээнд нийт 250 айлын нүхэн жорлон, угаадасны нүхийг "Тамир ЭМ" био бэлдмэлээр ариутгаснаар органик бохирдол ихтэй өтгөн, шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэж байгаа юм.

·        

3.4.11.томоохон барилга байгууламжийн дээврийг хур тунадасны ус цуглуулах боломжтойгоор хийх, барилга байгууламжийн зураг төсөлд хур борооны усыг хуримтлуулан авах бололцоотой байхаар өөрчлөлт оруулж, норм, дүрэмд тусгах, түүнийг ахуйн хэрэглээ болон ногоон байгууламжийн ус хангамжид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

·     Борооны усыг хуримтлуулах, хуримтлагдсан усыг ахуйн болон ногоон байгууламжийн хэрэгцээнд ашиглах талаар норм, дүрэмд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

·       Борооны усыг хуримтлуулах, хуримтлагдсан усыг ахуйн болон ногоон байгууламжийн хэрэгцээнд ашиглах талаар норм, дүрэмд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

3.4.12.шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны цэвэр усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах, ахуйн хэрэглээний хаягдал (саарал) усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх инженерийн шийдлийг судлан зураг төсөлд тусган хэрэгжүүлж, үйлдвэрийн техникийн хэрэгцээнд ундны цэвэр ус ашиглах явдлыг хязгаарлах

·     2011 оны 10-р сарын 06-нд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулинд саарал усыг эргүүлэн ашиглах талаар заалтуудыг оруулан батлуулсан. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд БНбД 40-01-06 “Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламжболон БНбД 40-02-06 “Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж-д нэмэлт, өөрчлөлт оруулах  техникийн даалгаварт саарал усыг ашиглах, ундны цэвэр усны шугамыг үйлдвэрийн техникийн хэрэглээний уснаас салгах талаарх заалтуудыг тусгаж батлуулсан. Мөн саарал усны стандартыг боловсруулахаар энэ оны төлөвлөгөөндөө тусган ажиллаж  байна.

·     ЗТБХБСАйдын 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар тоотоор “Саарал усыг ашиглах, ерөнхий шаардлага” стандарт боловсруулах ажлын техникийн даалгаварыг боловсруулан батлуулсан. Стандартыг боловсруулах  зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр “ТЮЛИП” ХХК шалгаран ажиллаж байна. 

 

·       Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд: БНбД 40-01-06 “Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламжболон БНбД 40-02-06 “Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж-д нэмэлт, өөрчлөлт оруулах  техникийн даалгаварт саарал усыг ашиглах, ундны цэвэр усны шугамыг үйлдвэрийн техникийн хэрэглээний уснаас салгах талаарх заалтуудыг тусгаж батлуулсан. Мөн саарал усны стандартыг боловсруулахаар энэ оны төлөвлөгөөндөө тусган ажиллаж  байна. “Саарал усыг ашиглах, ерөнхий шаардлага” стандарт боловсруулах ажлын техникийн даалгарварыг боловсруулж байна.

3.4.13.Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон томоохон хот, суурины үерийн хамгаалалтын төлөвлөлт, ашиглалт, бүрэн бүтэн байдал, өргөтгөлийн үйл ажиллагааг хянан үзэж, шаардлагатай өөрчлөлтийг хийж боловсронгуй болгох арга хэмжээ авах

·     Дархан хотын "Үерийн хамгаалалтын далан суваг”-ийн барилга байгууламжийн  ажлын хүрээнд 12.3 км сувгийн төмөрбетон доторлогоо, 7.0 км шороон боомтын ажил хийгдэж ашиглалтад орсон. 

·     Хараа голын үерээс хамгаалах 1.3 км далан, төмөрбетон доторлогооны ажлыг "Өсөх урам" ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

·     Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Үерийн далан сувгийн шинэчлэлт”-ийн барилга угсралтын ажлыг "Эс энд Эй" ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

·     Улаанбаатар хотын Хайлаастын  “Үерийн далан сувгийн шинэчлэлт”-ийн ажил 2011-2012 онуудад үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд 2.1 км үерийн суваг, 4 ш уналтын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2012 онд хийгдэх ажил 2012.05.15-наас эхлэсэн.  Барилга угсралтын ажлыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байна.  Он дамжин хэрэгжиж байна.

 

·     2012 онд Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжуудыг шинэчлэх, шинээр барих зорилгоор улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар Дэнжийн 1000, СХД-ийн Нарангийн 11 км үерийн байгууламж, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламж, Хангай зах орчмын үерийн хамгаалалтын 4.8 км барилга байгууламж, БГД-ийн 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын 1 км сувгийн ажлуудыг барьж ашиглалтад оруулаад байна.

 

 

·       Дархан хотын "Үерийн хамгаалалтын далан суваг”-ийн барилга байгууламжийн ажлын хүрээнд 2010 онд 9 км үерийн хамгаалалтын  суваг ухаж, 3 км сувгийн ул бетон, 3500 ш сувгийн хавтан цутгаж угсарсан.

·       Хараа голын үерээс хамгаалах 1.3 км далан, төмөрбетон доторлогооны ажлыг "Өсөх урам" ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

·       Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн “Үерийн далан сувгийн шинэчлэлт”-ийн ажил 2011-2012 онуудад үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд 1.2 м өндөртэй 15 м өргөнтэй 1.3 км урт үерийн суваг, 7 ш уналтын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Эс энд Эй" ХХК ажиллаж байна.

·       Улаанбаатар хотын Хайлаастын  “Үерийн далан сувгийн шинэчлэлт”-ийн ажил 2011-2012 онуудад үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд 2.1 км үерийн суваг, 4 ш уналтын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байна.

3.5.1.аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, ачаалал ихтэй голуудын сав газрын зөвлөл, захиргаадыг байгуулан ажиллуулна. Усны нөөц болон байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн цогцолбор төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх

·     “Хатан Туул” хөтөлбөрт яамдаас авсан саналыг нэгтгэн тусган Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  баталсан бөгөөд Туул голын сав газрын захиргааг эхний ээлжинд байгуулахаар ажиллаж байна.

 

·     Мөн 2013 онд байгуулах 14 сав газрын захиргааг байгуулах бэлтгэл ажлыг ханган 2013 оны төсөвт суулгасан.

 

·     2013 онд байгуулах 14 сав газрын захиргааг байгуулах бэлтгэл ажлыг ханган 2013 оны төсөвт төсвийг суулгаж, хүний нөөцийн судалгааг хийж байна. Өгий нуурын ус намгархаг газрын мэдээлэл сургалтын төвийг орхон голын сав газрын захиргааны мэдэлд шилжүүлэхээр ЗГ-н тогтоолын төсөл боловсруулж байна.

 

·       2010-2011 онд БОАЖС-ын тушаалаар 6 сав газрын зөвлөл, аймаг, сумын ИТХ-ын тогтоолоор 11 сав газрын зөвлөл байгуулагдсан байна.

·       Засгийн газрын 2012 оны 203 дугаар тогтоолоор “Хатан Туул” хөтөлбөр батлагдсан бөгөөд Туул голын сав газрын захиргаа байгуулагдаад байна.

·       Засгийн газрын 2012 оны “Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолын дагуу 2013 онд 14 сав газрын захиргааг байгуулахаар ажиллаж байна.

·       2012.05.17 өдөр Усны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол орны хэмжээнд байгуулагдсан бүх сав газрын зөвлөлүүдийг татан буулгасан.

3.5.2.монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ус ашиглалт, хэрэглээний өндөр ачаалал бүхий голуудаас авч ашиглах усны боломжит нөөцийг тогтоож, сав газрын менежментийн төлөвлөгөөг гаргаж батлуулан хэрэгжүүлэх

·     Ховд, Буянт голын сав газрын зөвлөлийн сүүлчийн хурлыг Ховд хотод зохион байгуулж, УННМТ-д нэмэлт өөрчлөлтийг оруулж Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад зөвлөмжийг хүргүүлсэн.

·     Хар нуур –Ховд, Булган, Хараа, Ерөө голын сав газрын захиргаадыг байгуулах бэлтгэл ажлыг хийсэн ба хүний нөөцийн судалгааг гаргаж байна. Хараа, Ерөө голын усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах менежментийг төлөвлөөг МоМо төслийн хүрээнд хийлгэх анхны хэлэлцээрийг хийсэн.

·     Буянт голын урсацын хувиарлалтын загварын үр дүнг хүлээн авсан.

·     Орхон, Туул голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан БОНХСайдын тушаалаар батлуулсан.

·     Хэрлэн голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болосвруулах суурь судалганы анхан шатны хэлэлцээрийг БН Унгар улстай хийгдэж байна.

·     Сэлэнгэ голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг НҮБ-н “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент төсөл”-ийн хүрээнд суурь сулалгааны ажлыг эхлүүлээд байна.

 

·     Өмнөд говийн усны сав газруудад газрын доорхи усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн  хөтөлбөр  боловсруулах ажлын хүрээнд Алтайн өвөр говь, Умарт говийн гүвээт-Халхын дун, Галба-Өөш-Долоодын говь сав газрын захиргаадыг байгуулах бэлтгэл ажил хийгдсэн.

·     Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг Засгийн газарт өргөн барихаар холбогдох яамдаас санал авч байна.

·       Ховд, Буянт голуудын сав газрын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд Буянт голын сав газрын усны нөөцийн загварчлалыг боловсруулах ажлыг ДБХСМХГазрын дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Өмнөд говийн усны сав газруудад газрын доорхи усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн  хөтөлбөр  боловсруулах ажлын хүрээнд Алтайн өвөр говь, Умарт говийн гүвээт-Халхын дун, Галба-Өөш-Долоодын говь сав газрын захиргаадыг байгуулах бэлтгэл ажил хийгдсэн.

·       Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг Засгийн газарт өргөн барихаар холбогдох яамдаас санал авч байна.

 

3.5.3.монгол орны усны нөөцийн менежмент хийх нэгдсэн аргачлал боловсруулж, сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах нэгдсэн арга зүйг боловсруулж, мөрдөх

·     Монгол улсын засгийн газар, Нидерландын Вант улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн  менежментийн бэхжүүлэх нь” төслөөс Монгол орны усны менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмэхтгэл”-ийн  эхний дэвтэрийг болон “Туул, Орхон голын сав газрын  усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”-ийг хэвлэн гаргав.

 

·     Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент хийх аргачлал зааврыг УННМ төслийн хүрээнд боловсруулан  БОНХСайдын зөвлөлд өргөн барихад бэлэн болоод байна.

 

·     Шинэчлэгдсэн хуулийн дагуу “Сав газрын захиргааны дүрэм”, “Сав газрын зөвлөлийн нийтлэг журам”-ийн төслүүдийг боловсруулан БОНХСайдын зөвлөлд өргөн барихад бэлэн болгосон.

·       2011 онд Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент хийх аргачлал зааврыг УННМ төслийн хүрээнд боловсруулан холбогдох байгууллагуудаас санал авсан ба 2012 онд уг төслийг БОНХСайдын зөвлөлд өргөн барихад бэлэн болоод байна.

 

3.5.4.усны салбарын үндэсний боловсон хүчний бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, хүний нөөцийн орчин үеийн менежментийг нэвтрүүлэх

·     Голын усны чанар, хөрсний шинжилгээг албажуулах асуудлаар холбогдох төрийн  байгууллагууд хэлэлцэж өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулах, орон нутагт байгуулагдсан сайн дурын хяналт шинжилгээний бүлгийн үйл ажиллагааг  тогтмолжуулж, бодлогоор дэмжих талаар мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцох зорилгоор Усны газар, МХЕГ, ЦУОШГ, УЦУХ, АМГ хамтран Усны газар дээр уулзалт зохион байгуулсан.

 

·     Усны газарт хөдөө орон нутгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг “Усны асуудал, өнөөгийн байдал” сэдэвт сургалтанд, Усны мэргэжлийн байгууллагуудад зориулсан “Усны барилгын норм нормат”-ын сургалт, семинарыг зохион байгуулав.

·     Мөн сав газрын захиргаадыг байгуулахтайгаар холбогдуулан усны салбарын боловсон хүчний сүүлийн 5 жилийн мэдээллийг нэгтгэн гаргахаар ажиллаж байна.

·       2012 онд Усны газарт хөдөө орон нутгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг “Усны асуудал, өнөөгийн байдал” сэдэвт сургалтанд, Усны мэргэжлийн байгууллагуудад зориулсан “Усны барилгын норм нормат”-ын сургалт, семинарыг зохион байгуулав.

3.5.5.усны салбарын гадаад харилцааг өргөжүүлж, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх, Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдаа холбоог нь сайжруулах,  усны нөөцийг хамгаалах, ус хангамжийг сайжруулах, орчны бохирдлоос сэргийлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлж харилцан үр ашигтай хамтран ажиллах зарчмыг үндэслэл болгох, бүс нутаг, олон улсын хурал, чуулган, зөвлөлд аль болох өргөн хүрээнд оролцож, өөрийн орны байр суурийг илэрхийлэн хамтран ажиллах

·      

·     Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Дорноговь аймгийн Өргөн суманд зөөврийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 2012 оны 02 дугаар сард хүлээлгэн өгсөн бөгөөд 2012 оны 06 дугаар сард Өргөн суманд холбогдох мэргэжилтнүүдийн хамт очиж уг төхөөрөмжийг ажиллуулж сумын иргэдийг цэвэр усаар хангав. Энэхүү ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр гүний худгийн усыг цэвэрлэхэд ерөнхий хатуулаг, хлор, рН гэх мэт үзүүлэлтүүд буурсан байсан.

·     Мөрөн хотын усны шинжилгээний лабораторийг сайжруулах, усны эх үүсвэрийн 2 худаг гарган цэвэр усны шугамтай холбох, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах байруудыг цэвэр усны шугамд холбох зэрэг  ажлуудыг Чех улсын элчин сайдын яам болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд хийхээр санамж бичигт гарын үсэг зурж ажлыг эхлүүлээд байна.

·     2012 оны 1 сарын 21-31-ний хооронд “Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран Испани Франц улсаар сав газрын менежмент, зөвлөлтэй танилцах аялалд Усны үндэсний хорооний гишүүд болон төслийн зохицуулагчидтай хамтран оролцов.

·     2012 оны 3 сарын 11-18-ны хооронд Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан Дэлхийн усны форумд оролцов.

 

·     БОНХЯ, Дасан Зохицох Сангийн 5.5 сая ам.долларын санхүүжилтээр “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийг 2012 оноос эхлэн НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

 

·     Усны салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаад дотоодын төслийн давхардал хийдлийг арилгах, шинээр хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах зорилгоор усны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг нэгтгэн гаргав. Энэхүү мэдээлэлд нийт 53 төслийн мэдээлэл багтсан болно.

 

·       2011 онд Усны чиглэлээр хэрэгжиж байгаа гадаадын болон донор байгууллагууд, төслийн судалгааны мэдээллийг нэгтгэн гаргасан бөгөөд Нэгдсэн үндэсний байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Монгол оронд зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж турших” төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

·       Германы МоМо төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон сумын цэцэрлэгт бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулсан.

·       Мөн БНСУ-ын Солонгосын Байгаль орчны яам, KEICA-хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын цэвэр бохир усны мастер төлөвлөгөө /2015-2030/ болон ТЦБ-ийн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлыг хийж байна.  2011 онд энэ ажлын хүрээнд мембран технологи бүхий бага оврын цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж дээр угсран туршсан.

·       Мөн Мөрөн хотын усны шинжилгээний лабораторийг сайжруулах, усны эх үүсвэрийн 2 худаг гарган цэвэр усны шугамтай холбох, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах байруудыг цэвэр усны шугамд холбох зэрэг  ажлуудыг Чех улсын элчин сайдын яам болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд хийхээр ажиллаж байна.

·       2012 онд Испани Франц улсаар сав газрын менежмент, зөвлөлтэй танилцах аялалд, Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан Дэлхийн усны форумд тус тус оролцов.

·       БОНХЯ, Дасан Зохицох Сангийн 5,5 сая ам.долларын санхүүжилтээр “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийг 2012 оноос эхлэн НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

 

·       Усны салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаад дотоодын төслийн давхардал хийдлийг арилгах, шинээр хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах зорилгоор усны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг нэгтгэн гаргав. Энэхүү мэдээлэлд нийт 53 төслийн мэдээлэл багтсан болно.

3.5.6.усны салбарын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгон орон нутагт усны албыг байгуулж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг сайжруулах

·     29 усны сав газрыг түшиглэн Сав газрын захиргаадыг байгуулахаар төлөвлөж байгаа ба эхний ээлжинд Туул голын сав газрын захиргааг байгуулаад байна.

·     Усны үндэсний хороо нь аймаг, нийслэлд салбар хороотой болж салбар хорооны даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар ажиллахаар дүрмэнд тусгагдсан.

·     Усны газарт хөдөө орон нутгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг “Усны асуудал, өнөөгийн байдал” сэдэвт сургалтанд, Усны мэргэжлийн байгууллагуудад зориулсан “Усны барилгын норм нормат”-ын сургалт, семинарыг зохион байгуулав.  

 

 

3.5.7.усны нөөцийн менежментийг гардан хийх, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах төрийн өмчийн корпораци, түүний салбаруудыг төв ба орон нутагт байгуулж ажиллуулах

·     Төрийн өмчийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 369 дүгээр тогтоолоор “Монгол-Ус” ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталсан.

 

·       Засгийн газрын 2011 оны 355 дугаар тогтоол, БОНХЯамны сайдын саналыг үндэслэн “Монгол-Ус” ТӨҮГазрыг байгуулав.

 

3.5.8.усны талаархи холбогдох хуулиудыг багц байдлаар авч үзэж сав газрын нэгдсэн менежмент, усны салбарын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, ус ашигласны төлбөр, хураамж зэрэг усны салбарын олон талт харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох

·     Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулиудыг УИХ-аас 2012 оны 05 дугаар сарын 17- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

 

·     “Усны тухай” болон  “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулуудын хамраах заалтын дагуу холбогдох журмуудын төслийг боловсруулан сайдын зөвлөлөөр батлуулахаар хэлэлцүүлэгдэж байна.

·       2011 онд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар, “Усны экологи эдийн засгийн үнэлгээ”- г Засгийн  газрын 302 тоот тогтоолоор тус тус батлуулсан.

·       2012 онд “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хуулиудыг УИХ-аас баталсан.

·       “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуульд нэгтгэн боловсруулж батлуулсан.

·       Дээрх хуулиудын хүрээнд гарах журмуудын төслийг шинээр болон шинэчлэн боловсруулж байна.

3.6.1.нийслэл, аймгийн төв, сум, суурин, баг, хот айлын хэмжээнд ойр орчныхоо усны эхийг хамгаалах, цэвэр ариун байдлыг хангах, сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулж хэвшүүлэх

·     “Туул голын сав газрын цэвэрлэгээ, тохижилтын ажлын хүрээнд “Сонсголон”-гийн гүүрний ойр орчмын хур хогийг цэвэрлэж, зайлуулах ажилд ЗХЖШ-ын даргын 2012 оны 05 сарын 04 өдрийн А/173 тоот тушаалаар Зэвсэгт хүчний 013, 120, 150, 326 дугаар ангиудиас 315 офицер, ахлагч, байлдагч түрүүч, ажилчин албан хаагч оролцож ажилласан.

o  Тус цэвэрлэгээг Цэргийн хангалт, Үйлчилгээний газрын Экологи, уул уурхайн алба, Усны газрын орлогч дарга, холбогдох төрийн бус байгууллагууд удирдан зохион байгуулж, “Сонсголон”-гийн гүүрний ойр орчмын 1300 га талбайгаас 60 тн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан.

 

o  Нийслэл, 21 аймгийн хэмжээнд 2012 оны байдлаар 1107 гаруй гол горхи, булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

 

·       2011 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд 1409 гол горхи, булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг, 2012 онд 1107 гаруй гол горхи, булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг тус тус цэвэрлэсэн байна.

 

3.6.2.усыг зүй зохистой хэрэглэх, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж байгаа дэвшилтэт технологийг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх

·     Усны газар, Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран “Ус хангамж, ариутгах татуургын системд тэргүүний техник, технологи нэвтрүүлсэн байгууллагыг шалгаруулах уралдааны болзол” зарлан дүгнэлээ. Уралдаанд материалаа ирүүлсэн ААБ-ууд шинэ техник, технологийг нэвтрүүлж ашиглаж байгаа ба уралдаанд түрүүлсэн “Ухаа худаг” ХХК усаа эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэн ашиглаж байна.

·     Хурд хотхоны 360 айл өрхөд усны хэмнэлттэй ашиглах тоног төхөөрөмж суурилуулах ажлын техникийн тодруулга хийх үнийн санал зарлагдаж байна.

·     Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Дорноговь аймгийн Өргөн суманд зөөврийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 2012 оны 02 дугаар сард хүлээлгэн өгсөн бөгөөд уг төхөөрөмжөөр гүний худгийн усыг цэвэрлэхэд ерөнхий хатуулаг, хлор, рН гэх мэт үзүүлэлтүүд буурсан байсан.

-    Усыг зөв хэрэглэж сурцгаая, нийтэд зориулсан гарын авлага,  Улаанбаатар, 2012 он

-    Уур амьсгалын өөрчлөлт усны хомсдол нийтэд зориулсан гарын авлага, Улаанбаатар, 2012 он

-    “Гар угаах нь  таны эрүүл мэндийн төлөө”  5 минутын теле кино

-    Усны аюулгүй байдлын төвлөгөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалт

-    “Усан дахь биологийн төрөл зүйлийг судлах, усны бохирдолтын түвшинг тооцоолох арга” сургалт

·     “Хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл   ахуйн асуудал” сургалт

·     “Ус- хүний эрх” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулав.

·       Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Усны газрын хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Баянговь, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Төгрөг, Баян-Уул сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагч, хүүхдүүдэд УННМ, усны ашиглалт, усны зохистой хэрэглээ, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудал, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормын талаар тодорхой мэдлэг, мэдээллийг олгож,  усны зөв зохистой хэрэглээ, эрүүл ахуйн зөв хэвшилд сургах зориолгоор “Усны нөөцийн нэгдсэн менежмент, ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудлууд” сэдэвт сургалтуудыг Говь-Алтай аймагт 2011 оны 5 дугаар 24-28, Баянхонгор аймагт 6 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгуулсан.

3.6.3.сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага, дунд, ахлах, их, дээд сургуулиудад экологийн боловсролыг үр дүнтэй олгох чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох

o  Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх төрлийн хичээлийн үндэсний хөтөлбөрт устай холбоо бүхий агуулгыг тусган хэрэгжүүлж, интеграцилан зааж байна. Энэхүү агуулгыг тухайн багш өөрийн нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрт оруулж, бусад хичээлийн агуулгатай залгамж холбоотойгоор заах боломжтой юм. Жишээ нь монгол хэлний хичээлд энэ сэдвээр эх зохиох, математикийн хичээлд усны тухай бодлого зохиож бодох, технологи, хөгжмийн хичээлд энэ сэдвээр уран бүтээл туурвих зэргээр агуулгаа боловсруулдаг.

·     Мөн “Азийн сан”, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах төсөл”-тэй хамтран голын усны хяналт-шинжилгээ хийх чадварыг багш, суралцагчдад эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт тогтвортой хөгжлийн боловсролын арга зүйг тусгах чиглэлээр хамтран ажиллаж, сургалт зохион байгуулах, төсөлт хичээлийн гарын авлага боловсруулж, түгээх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

·     Эрүүл    мэнд,   Байгаль   орчин, аялал жуулчлалын   сайдын 2011 оны  /32/А-28 тоот  хамтарсан  тушаалаар батлагдсан “Ус   ариун цэврийн  ажлын хэсэг”ийн Ус,ариун  цэвэр,  эрүүл   ахуйг     сайжруулах талаар ДЭМБ, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг. Эрүүл мэнд бүсийн форумаас зохион байгуулсан  2007 оны    анхдугаар  хурлаас гарсан Банкокийн тунхаглал,      2010 оны хурлаас     гарсан       Жужүгийн       тунхаглалыг   хэрэгжүүлэх,  олон улсын байгууллагын      хамтран        хэрэгжүүлж          буй төсөл,     хөтөлбөрийн         үйл    ажиллагааны  хэрэгжилтийг   хангах,   Ус     ариун цэвэр эрүүл ахуйг сайжруулах   чиглэлээр өртөг хямд,   эрүүл  ахуйн   шаардлага хангасан тоног  төхөөрөмжийн  шийдлийг   судлах, практикт   нэвтрүүлэх,  эрдэм   шинжилгээ судалгаа  хийх,   мэргэжилтнийг  чадавхижуулах  талаар хэлэлцсэн бөгөөд  ажлын хэсгээс   ажлын    төлөвлөгөө,     зөвлөмж гаргахаар боллоо. Энэхүү тушаалаар батлагдсан  “Ус ариун   цэврийн ажлын хэсэг” “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”–ний төсөл, төлөвлөгөө          боловсруулж ДЭМБ-д хүргүүлсэн болно.

o   БСШУ-ы сайдын 2008 оны “Төлөвлөгөө батлах тухай” 72 дугаар тушаалаар батлагдсан 12 жилийн сургуулийн 6 настай элсэгчдийн 1-2 дугаар ангийн хүн-орчин хичээл, 2011 оны “Агуулгын хүрээ батлах тухай” 281 дүгээр тушаалаар батлагдсан 1-3 ангийн “Иргэний боловсрол” хичээл, 2010 оны “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай” 201 дүгээр тушаалаар батлагдсан 12 жилийн сургуулийн 1-4 дүгээр ангийн сургалтын төлөвлөгөөн дэх эрүүл мэнд, хүн-орчин хичээл, 8-9 дүгээр ангийн биологи, газар зүй, физик, хими, биологийн хичээлийн агуулгад суралцагчдад экологийн боловсрол эзэмшүүлэх, усны ач тус, түүнийг хэмнэх, зохистой хэрэглэх, үндэсний уламжлалт ёс заншлыг өвлүүлэх, байгал орчинд иргэн хүний ёсоор хандах шаардагдах мэдлэг, чадварын тогтолцоог тусган хэрэгжүүлж байна.

·     Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж, Сургуулийн өмнөх боловсролын Ахлах бүлгийн сургалтын хөтөлбөрт бага насны хүүхдэд олгох экологи, байгаль орчны талаар мэдлэг, чадварыг нарийвчлан тусгаж багшид зориулсан гарын авлага зөвлөмжийг боловсруулан 4000 хувь хэвлүүлсний зэрэгцээ Үндэсний хэмжээнд 4000 гаруй багшид зориулсан сургалт зохион байгууллаа.

3.6.4.усны салбарын мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, сургалтын орчныг сайжруулах, шинээр бий болж байгаа усны мэргэжлийн ангилал, индексүүдийг тодорхойлох, их, дээд сургууль дундын усны нөөцийн нэгдсэн менежментийн магистрын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, усны салбарын техник ажилтан, мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг эрчимжүүлэх

·     Израйл улсын "МАШАВ" олон улсын байгууллагатай хамтран "Усалгаатай тариалангийн технологи" сэдэвт 5 хоногийн сургалтыг 6 дугаар сард зохион байгуулж 25 хүнд сертификат олгов. - "Услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах төсөл хэрэгжүүлэх" сэдэвт 1 өдрийн семинар зохион байгуулж 28 хүнийг оролцуулав.

·     Сургалт судалгааны тоног төхөөрөмж болон программ хангамжийг сайжруулах, их, дээд сургуулийн усны салбарын сургалтын агуулгад УННМ-ийн концепцийг нэвтрүүлэх 1.Бакалаврын хичээлийн агуулга боловсруулж заах 2.Магистрын хичээлийн агуулга боловсруулж заах 3.Их сургууль дундын УННМ-ийн магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, залуу багш нарыг гадаадад докторантурт суралцах, мэргэжил дээшлүүлэхийг дэмжиж 2-3 багшийг гадаадад сургах чиглэлээр ажиллаж байна.

·       Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оын 235 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх мэргэжлийн чиглэл индексийг юнеско-оос баталсан мэргэжлийн чиглэл индекст нийцүүлэн баталж мөрдөж байна.

·       Үүний хүрээнд 580300 усны барилга байгууламж, 580600 усан хангамж, ус цэвэрлэгээ, 524503 усны нөөц, экологи гэсэн мэргэжлээр шинжлэх ухаан, технологийн их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр мэргэжилтэн бэлтгэж байна.

·       ХААИС, МУИС, ШУТИС дундын Усны нөөцийн нэгдсэн менежментийн магистрын хамтарсан хөтөлбөрийн үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөг 2011-12-29-ний өдөр БСШУЯ хянаж, мөрдөх зөвшөөрөл олгосны дагуу УННМ-ийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

3.6.5.монголын ард түмний усыг хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, дэвшилтэт арга, технологиор баяжуулан өсвөр, залуу үе, нийт иргэдэд сурталчлан таниулах ажлыг усны салбарын бүх шатны байгууллага, боловсрол, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран байнга тасралтгүй явуулах

·     Дусалхүүд тохиолдсон адал явдал комиксын 1, 6-р цувралыг 4000 ширхэгийг 3,8 сая  төгрөгний хөрөнгөөр дахин хэвлүүлсэн.

·     Олон улсын хүүхдийн найрамдал төвд амарч байсан Олонлог сургуулийн  дунд ангийн 150 гаруй хүүхдүүдэд зориулан Усны нөөц, ус хэрэглээний өнөөгийн байдал, ус хэмнэх энгийн аргууд сэдэвтэй хөгжөөнт өдөрлөг зохион байгуулж, усыг зүй зохистой хэрэглэх, хэмнэх  талаар шүлэг, гар зургийн уралдаан зохион байгуулсан.

·     “Усны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүүлцгээе” сэдэвт радио шторкыг FM101.8, 101.7, Улаанбаатар радиогоор тус тус олон нийтэд сурталчилсан.

·     Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт эссэ нийтлэл, “Ус хүнсний аюулгүй байдал” сэдэвт гар зургын уралдаан зарласныг шалгаруулах ёслолын ажиллагааг Хүүхдийн ордонд зохион байгуулав.

·     Мөн “Усгүй урсгал” үзэсгэлэнгийн зорилго нь өдрөөс өдөрт хомсдож буй цэвэр усны нөөцийг хамгаалах, бидний ирээдүйд өдөр тутмын зохист хэрэглээ ямар чухал болохыг урлагийн хэлээр олон нийтэд ойлгуулах, түүнчлэн усыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  байгууллагууд болон ард иргэдийн харилцааг илүү ойртуулах зорилгыг эрхэм болгож Төрийн ордон болон Уран зургийн галерейд гаргалаа.

·     “Ус ба хүүхэд” өдөрлөгийг 2012 оны 03 дугаар сарын 24-ний  өдөр Тусгаар тогтнолын талбай /хуучнаар Ялалтын талбай/ дээр  Усны газар, НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа. Энэ өдөрлөгийн үеэр Усны үнэ цэнэ нэртэй ном,  дэвтэр, бал, “Ан амьтдын холбоо” нэртэй DVD кино зэрэг   500 гаруй материалыг тараав.

o  Дээрхи арга хэмжээнүүдийг Боловсрол телевиз, ТҮ-9, NTВ, С-1, 25-р суваг ТҮ, NBS, ТҮ-8,  Эх орон,  Time,  Chuhal, вэб сайтууд, Монголын үндэсний радио, Зиндаа сонин, fact news,  top зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.

·       -“Устай ярилцья” зөвлөлгөөннийг 2011 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Усны газар, Нэг дэлхий эв нэгдэл клубтэй хамтран зохион байгуулсан. Уг зөвлөлгөөнд Байгаль орчныг хамгаалах ТББ, Их дээд сургуулиуд зэрэг 70 гаруй төлөөлөгчидийг  оролцуулав. Үүгээр Устай зөв харилцааг бия болгох, усыг хүндэтгэх, хайрлах сэтгэлийг бусдад суулгахад оршино.

·       “ХАГАН ФИЛМС” продакшнаас хамтран ажиллахаар тавьсан  саналыг дэмжиж “Алтан ус” уран сайханы киног дэмжиж оролцохыг мэргэжлийн байгууллагуудад уриалж хамтран  ажиллаж байна

3.6.6.дэлхийн усны өдөр болон олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа усны чиглэлийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, өөрийн орны онцлогт тохируулан зохион байгуулж, түүний үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх

·     Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус-оюун санаа-эрүүл мэнд” сэдэвт 3 сарын  аяныг зохион байгуулсан.

·     Аяны хүрээнд нийт 13 төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 10 ажил хугацаандаа хийгдэж, 3 ажил төлөвлөгөөний дагуу хийгдсэн.

·     Ус түгээх байруудаар усны эрүүл ахуй халдваргүйжүүлэлт, ундны усны савны ариун цэвэр, ариутгалын тухай зөөврийн самбар аялуулж иргэдээс санал хүсэлт авах ажлыг зохион байгуулсан.

·     Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд “Ус чандмань эрдэнэ” илтгэлийн уралдаан, гар зургийн уралдаан, “Усны соёлтой хэрэглээ” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулсан.

 

·     “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Усны газраас  зохион байгуулсан “Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт  их дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний 7 дугаар  бага хуралд улсын байцаагчдыг оролцуулснаас гадна устай холбоотой 242  ширхэг  гарын авлага, зөвлөмжийг тараасан.

·       Дэлхийн усны өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дараахь ажлуудыг зохион байгуулсан болно. Үүнд:

·       -2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын ус хангамжийн бодлого, усны зүй зохистой хэрэглээ” сэдэвт семинарыг, “Устай ярилцья” зөвлөлгөөннийг 2011 оны 3 дугаар сарын 17-ний өдөр тус тус зохион байгуулав.

·       2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр” No water –no business” зөвлөлгөөн, Хүүхдийн усны анхдугаар форумыг 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдөр,        2011 оны 03 дугаар сарын 22-нд Усны салбарын бодлого, хэтийн хандлага, тулгамдсан асуудлууд онол практикийн бага хурлыг,     “Ус ба бүтээн байгуулалт” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг,       “Хот ба ус” шийдвэрлэвэл зохих асуудлууд уриан дор хийгдсэн Усны жилийн нээлтийн ёслолын арга хэмжээг тус тус зохион байгуулав.

·       Усны үнэ цэнэ экологийн тэнвэрт байдал түүнийг хамгаалах нь сэдэвт эссе, нийтлэл, “Усаа хэмнэцгээе”, “Усгүй бол......” “Ус ба бидний ертөнц” сэдэвт гар зургийн уралдааныг 2011 оны 3 дугаар сарын 05-наас 4 дүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулсан бөгөөд “Цэвэр дэлхий” үйл ажиллагааг дэмжин Сэлбэ голыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулав.

·       “Ус-хүний эрх” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

3.6.7.усны тахилгын уламжлалт зан үйлийг орчин үеийн соёл иргэншлийн нийтлэг хэм хэмжээ, хүсэл, сонирхолтой нийцүүлэн зохион байгуулж нийтийн хэвшил болгох

·     Эх болсон байгаль дэлхийгээ  хайрлан хамгаалах, шүтэн бишрэх ардын уламжлалт зан үйлийг дэлгэрүүлэх, хэвшүүлэх  ДҮЛЦЭН’ буюу ‘ХОТ МАНДАЛ ӨРГӨХтахилгын ёслолын арга хэмжээг  Дүйнхор дацантай хамтран зохион байгуулав.

·     Мөн “Дүнчүүр маань гороолох” зэрэг шашны зан үйлийг байгаль хамгаалах арга хэмжээтэй хослуулан ард иргэдийг татан оролцуулж байна.

·     Зарим аймгуудад байгаль хамгаалах өдөрлөгийн хүрээнд уул овоо, усаа тахин нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулан усны ач холбогдолын талаар ухуулга сурталчилгааг хийсэн байна.

·       Усны үнэ цэнэ экологийн тэнвэрт байдал түүнийг хамгаалах нь сэдэвт эссе, нийтлэл, “Усаа хэмнэцгээе”, “Усгүй бол......” “Ус ба бидний ертөнц” сэдэвт гар зургийн уралдааныг 2011 оны 3 дугаар сарын 05-наас 4 дүгээр сарын 5-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан. Уралдааны зорилго нь сурагчдын мэдлэгийг сорих, усаа хайрлах, гамнах, хэмнэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино.

3.6.8.усны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж, усыг зүй зохистой ашиглах, хэмнэх, тоолууржуулах, цэвэршүүлэх дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх, усны нано бүтцэд боловсруулалт хийж ус хангамж, хэрэглээ, ашиглалтын түвшин, үр өгөөжийг эрс дээшлүүлэх, усны физик, хими, биологи, эрдсийн шинж чанар болон мэдээлэл дамжуулах, хадгалах, материал орлох, шинэ материал бий болгох шинж чанаруудад хийсэн судалгаа шинжилгээний ололт, мэдлэгийг шуурхай судлан нэвтрүүлэх ажлыг эн тэргүүний чиглэл болгон хөгжүүлэх

·     Геотерм буюу газрын гүний дулааныг ашиглах боломжийг судлах ажлыг өргөжүүлэх сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл 2011-2012 онд Мегаватт ХХК-д Д.Ганчимэг удирдагчтайгаар хэрэгжиж дууссан бөгөөд захиалагч БОНХЯ-нд хүлээлгэн өгнө.

·     ШУТС-“Орхон, Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсац, ашиглалтын нөөцийг тогтоох” төслийг 2012-2013 онд ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

·     Усны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж, салбарын инновацийг хөгжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалттай уялдуулан ШУТИС-ийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвд “Усыг эргүүлэн ашиглах технологи” сэдэвт цөм технологийн төслийг хэрэгжүүлж байна.

·     “Ус дутагдалтай үед усан цахилгаан станцыг үр ашигтай ажиллуулах техник технологийн судалгаа” төслийг ШУТЗ-ийн хурлаар хуралдуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.

·     Хараа голын ай савын усны эргэлт, усны хэрэглээний судалгааны ажлыг Газарзүйн хүрээлэнд эхлүүлсэн.

·     Туул голын газрын доорхи усны тэжээгдлийн судалгаа ба бохирдлын мониторинг үнэлгээний судалгааг Геоэкологийн хүрээлэнд үргэжлүүлэн хэрэгжүүлж байна.

·    Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг тодорхойлох, экосистемийн үйлчилгээний төлбөр (PES)-ийг тооцох аргачлал боловсруулах ажлыг эхлүүлсэн.

 

 

·     Усыг эргүүлэн ашиглах, хэмнэх орчин үеийн технологийн судалгааны хүрээнд уул уурхай, арьс, шир, ноос, ноолуур, эрчим хүчний салбаруудын үйлдвэрүүдийн усыг эргүүлэн ашиглах технологийн судалгаа хийгдэж байна. Мөн бие даасан хэрэглэгчийн ахуйн бохир усыг цэвэрлэх, “саарал усыг” эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх, бие даасан үйлдвэрийн хэрэглэгчийн хаягдал бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах ашиглахад нанотехнологи буюу “наномайз” технологийг туршиж нутагшуулах технологийн туршилтууд хийгдлээ. ТөслөөрТуул гол руу Төв цэвэрлэх байгууламжаас цутгаж буй 73 сая шоометр бохир усыг цэвэршүүлж, Туул голын стандартын шаардлага бүрэн хангасан усаар сэлбэх боломж нээгдсэн. Мөн төслөөр Хүүхдийн паркын нуурын усыг цэвэршүүлэх туршилт хийгдсэн байна.

·     Хэрэгжүүлсэн 6 төсөл, судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэн мэдээллийн нэгдмэл сан бий болгох, шаардлагатай голуудад судалгаа хийж хяналтын үзүүлэлт, хянах арга, давтамж, мэдээллийг дамжуулах, боловсруулах аргыг боловсруулж байна.

3.6.9.усны салбарын шинжлэх ухааны суурь судалгааны ажлыг уур амьсгалын өөрчлөлт, түүнээс улбаалан бий болсон дэлхий нийтийг хамарсан өөрчлөлтүүд, түүний монгол орон дахь илрэл, нөлөө, өөрчлөлтийн хандлага, түүнд дасан зохицох, сөрөг нөлөөг зөөллөх, саармагжуулах арга хэмжээг тодорхойлох, усны нөөцийн бүрэлдэн бий болох үйл ажиллагааг дэмжих, хэвээр хадгалах чиглэлд түлхүү хандуулах

·     Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, цаг агаарын аюултай ба гамшигт үзэгдлийн прогнозын судалгааг хийж дуусгасан.

·     Гадаргын усны динамик системийн зүй тогтол, өөрчлөлт, хандлага сэдэвт судалгаа дууссан.

·     Монгол Алтайн экобүс нутгийн байгаль экологийн хувьсал өөрчлөлтийн тандан судалгааг эхлүүлсэн.

·     Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн судалгааг гаргасан.

 

·     Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүс нутгийн усны нөөцийг нарийвчлан тогтоох, салбарын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах ажлыг “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж байна.

 

·     “Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр түүний хөгжлийн хандлага” нийтлэл Эрчим хүч&Engineering сэтгүүлийн 2012 оны 2-р дугаар, “СЭХ ба ногоон эрчим хүч” нийтлэл Эрчим хүч&Engineering сэтгүүлийн 2012 оны 3-р дугаар, “Техникийн усыг дахин ашиглах эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж” нийтлэл Эрчим хүч&Engineering сэтгүүлийн 2012 оны 10-р дугаар дугаарт тус тус гарсан.

·     Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах алба, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемийн дасан зохицох нь хөтөлбөр”-тэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Монгол орны усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломж” сэдэвт 3-р бага хурлын эмхэтгэлийг хэвлүүлж, “Уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөөг бууруулах, дасан зохицох арга хэмжээний талаар бодлого боловсруулагчид болон ус ашиглагчдад өгөх зөвлөмж”-ийг гаргасан.

·     БОНХЯ, Дасан Зохицох Сангийн 5.5 сая ам.долларын санхүүжилтээр “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийг 2012 оноос эхлэн НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

·     Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, түүний монгол орон дахь илрэл, нөлөө, өөрчлөлтийн хандлага, түүнд дасан зохицох, сөрөг нөлөөг зөөллөх, саармагжуулах арга хэмжээг тодорхойлох, усны нөөцийн бүрэлдэн бий болох үйл ажиллагааг дэмжих, хэвээр хадгалах чиглэлийн судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангаас холбогдох салбарын яамдын захиалгыг үндэслэн эн тэргүүнд санхүүжүүлж, үр дүнг нь олон нийтийн хүртээл болгох чиглэлээр ажиллаж байна.

 

 

 

УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: muchworks ХХК