Усны газар

УСНЫ ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

E-mail Print PDF

УСНЫ ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын нутаг дэвсгэр дэх усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон удирдлагын үйлчилгээ үзүүлэхэд  оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Усны нөөцийг судалж тогтоох, хамгаалах, зохистой ашиглах, түүний экологийн орчныг нөхөн сэргээх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
  • Яам, агентлаг, холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүд, нутгийн захиргаааны болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах
  • Усны хангамж, нөөцийн нэгдсэн менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлэх
  • Сав газрын зөвлөл байгуулах хууль эрх зүйн үндсийг боловсронгуй болгож мэргэжлийн удирдлагаар хангах
  • Усны эрэл хайгуул, судалгааны ажлын төлөвлөгөө, сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулан мөрдүүлэх
  • Усны нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах даалгавар, хяналтын тоог ус ашиглагчид болон усны сав газрын хэмжээнд зохицуулах
  • Усны нөөцийн өөрчлөлтөнд хяналт, шинжилгээ хийж, усны төлөв байдал, ашиглалт, хамгаалалтын  талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг мэдээллээр хангах
  • Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх
  • Усны аудит хийх журам, аудит хийх арга, аргачлалыг боловсруулан батлуулж аудитын үйл ажиллагааг тогтмолжуулах
  • Усны кадастрыг улсын хэмжээнд хөтлөн явуулах, усны эх үүсвэрийн кадастрын зураглал хийх
  • Улсын усны тоо бүртгэл, орон нутгийн усны тоо бүртгэлийг хуулийн хугацаанд нь явуулж үр дүнг нэгтгэн боловсруулах, БОАЖ-ын сайдад танилцуулах, олон нийтэд мэдээлж байх
  • Усны хэрэглээний техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэд технологи, шинжлэх ухааны ололтонд тулгуурлан шинэчлэх
  • Усан сан бүхий газрын гадаргын болон газрын доорхи усны ашиглалтын төсөлд мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх
  • Усны хяналт шинжилгээний өртөө байгуулах
Сав газрын зөвлөл, усны мэргэжлийн байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, албадыг мэргэжлийн удирдлагаар хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

Last Updated ( Wednesday, 16 November 2011 08:07 )
 


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК