Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа
Монгол улсын иргэд ээ
Дэлхийн хүн зоны нэгэн хэсэг болсон Монгол улс Дэлхийн усны өдрийг тэмдэглэдэг үйл ажиллагаа уламжлал болоод удаж байна.
Усны нөөц нутаг, дэвсгэрийн хувьд туйлын жигд бус тархалттай, усны чанар зарим нутаг дэвсгэрт эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, гол, мөрний ус нь ихэнхидээ улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр багавтар орны тоонд орж байна.
Даяаршлын эрин зуунд хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нөхцөлд усны салбарын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж үүний үр дүнд усны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна.
Байгалийн усны нөөцийн даац дээр үндэслэсэн ашиглалтын менежментийг хэрэгжүүлдэг усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх үйлсэд ОХУ, Хятад зэрэг хөрш орнуудаас гадна Нидерланд, Герман, Солонгос зэрэг орон дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд ихээхэн туслалцаа үзүүлсэн ба үзүүлж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Цаашид усны нөөцийн нэгдсэн менежментийг эх орондоо хэрэгжүүлэн Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн усны нөөц дээр тулгуурласан хөгжил, цэцэглэлтийг эх орондоо Монгол түмэн авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ цэвэр усаа арвилан хэмнэж, аз жаргалтай амьдрахын билигт ерөөлийг өргөе
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УСНЫ ГАЗРЫН ДАРГА Ц.БАДРАХ







